Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамжЗагвар

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

14-с 14 дахь өдөр

Христийн Оюун Ухаан

Тэгээд ч “Түүнд зааварлахуйцаар Эзэний оюун ухааныг (зөвлөгөөнүүд болон зорилгууд) хэн мэдсэн юм бэ?” – Гэвч бидэнд Христийн (Мессиа) оюун ухаан бий. - 1 Коринт 2:16

Энэхүү эшлэл маш олон хүмүүсийг гайхшруулж, хэлэх үггүй болгодог. Хэрэв эдгээр нь Библийн үгс биш байсан бол тэд үүнд итгэхгүй байх байсан. Ихэнх хүмүүс толгойгоо сэгсрээд “ийм юм гэж яаж байж болдог юм бэ?” хэмээн асуудаг. 

Бид нар бол төгс бөгөөд хэзээ ч бүдрэхгүй гэж Паул ерөөсөө хэлээгүй. Бурханы Хүү болох Есүст итгэдэг итгэгч нар болох бидэнд Христийн оюун ухаан өгөгдсөн гэж бидэнд хэлсэн. Ийм учраас л бид сүнслэг бодлуудыг бодож чаддаг бөгөөд энэ нь Христ бидний дотор амьд оршин байгаагаас болдог. Бид өмнө байсан шигээ бодохоо больж, Түүний шиг бодож эхэлдэг. 

Үүнийг өөр талаас нь харж үзье гэвэл Бурхан Езекиелээр дамжуулан хэлсэн амлалт руу чиглүүлдэг: “Тэгээд Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг өгнө. Би бие махбодоос чинь чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө. Би Сүнсээ та нарын дотор оруулж, та нарыг зарлигуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин үйлдэнэ. Эцэг өвгөдөд тань Миний өгсөн газарт та нар амьдрах болно. Та нар ард түмэн минь болж, Би Бурхан чинь болно” (Езекиел 36:26-28). 

Израилчууд Вавилонд цөллөгдөн байх зуур Бурхан тэрхүү амлалтыг Өөрийн зөнчөөр дамжуулан тэдэнд өгсөн билээ. Тэдний одоогийн байгаа нөхцөл байдал нь тэдний төгсгөл биш гэдгийг Тэр тэдэнд мэдүүлэхийг хүссэн юм. Төсөөлж болох нөхцөл байдал бүрээр тэд Түүний өмнө гэм үйлдэж, Түүний өмнө унаж бүдэрсэн хэдий ч, Тэр тэднийг орхиогүй юм. Оронд нь Тэр тэднийг өөрчлөхийг, шинэ сүнсийг өгөхийг хүссэн юм – Түүний Ариун Сүнс. 

Ариун Сүнс бидний дотор оршиж, идэвхтэй байх үед Христийн оюун санаа ажиллаж байдаг. Христийн оюун санаа нь биднийг зөв зам руу хөтлөхийн тулд бидэнд өгөгдсөн юм. Хэрэв бидэнд Түүний оюун санаа байвал бид эерэг бодлуудыг бодох болно. Бид хичнээн их ивээгдсэн, Бурхан бидэнд хичнээн сайн байсаар ирсэн тухай бодох болно. Би эерэг бодолтой байх нь хичнээн чухал талаар аль хэдийн бичсэнээ санаж байгаа хэдий ч, өөдрөг байх хүч чадлын талаар хэр зэрэг хангалттай хэлснээ сайн мэдэхгүй байна. 

Есүс өөдрөг хүн байсан. Хэдийгээр Түүний талаар худал зүйл яригдаж, Тэрээр ганцаардаж, буруугаар ойлгогдож, өөр зөндөө олон сөрөг зүйлүүд Түүнд тохиолдож байсан хэдий ч хамгийн их хэрэгтэй байсан үед нь дагалдагч нар Түүнийг орхин явсан билээ, гэвч Тэр яг хэвээрээ үлдэж, үргэлж л өөдрөг байдал болон урам зоригийг өгч чаддаг байв. Зүгээр л Түүний оршихуйд байх нь бүх айдас, өөдрөг бус бодлууд, урам хугалдаг найдваргүй байдлуудыг нимгэхэн агаар мэт ууршуулах болно. 

Бидэнд байгаа Христийн оюун санаа нь өөдрөг зүйл юм. Тиймээс бид ямар нэгэн зүйлийн улмаас сөрөг тийшээгээ унаж болох боломжтой үедээ Хрисийн оюун санаагаар явахгүй байгаагаа тэр даруйдаа ухаарч байх хэрэгтэй. Бурхан биднийг өөдрөг байхыг хүсэж байдаг. Сэтгэл санааны дайсан маань биднийг доош нь унагааж, сэтгэл гутралд оруулахыг хүсэж байдаг. Эрүүл мэндийн шалтгаанаас бусад бүх тохиолдолд өөдрөг бус, сэтгэлийн гутранги байдалд орох боломжгүй гэж би боддог. Бидний хувьд сөрөг бодлуудыг бодох маш олон нөхцөл боломжууд байдаг хэдий ч, тэр нь бидний дотор байгаа Христийн оюун санаа биш юм. Бид тэдгээр бодлуудыг хүлээн авах шаардлагагүй. Тэдгээр нь биднийх биш! 

Бидэнд тохиолдож байгаа нөхцөл байдал бүр бидэнд сонголт хийх боломжийг олгодог. Мэдээжийн хэрэг бид сайн эсвэл мууг сонгож болно. 

Ихэвчлэн бидний мартдаг зүйл бол ухааарч бодолгүйгээр бид мууг, бурууг нь сонгодог. Бид хуучин загвар, оюун санаагаа дагадаг бөгөөд Христийн оюун санааг дагадаггүй. Израилчуудад Езекиелээр дамжин амласан Бурханы амлалтын дагуу бол Тэр бидэнд шинэ зүрх, шинэ сүнсийг өгөх болно. Гэвч аль оюун санааг дагахыг сонгох вэ гэдэг хүч нь бидэнд л байдаг. 

Эзэн минь, амьдралд минь байгаа Христийн оюун санааны талаар болон өглөө бүр сэрэхээс эхлэх цаг мөч болгонд түүний талаар би үнэхээр сонор сэрэмжтэй баймаар байна. Зөвхөн Таны хүсэлд өөрийгөө нээж, намайг буруу зам руу хөтөлдөг хуучин сэтгэлгээгээ түлхэн хаяхад надад туслаач. Есүс Христийн нэрээр би залбирч байна. Амээн.

  

Жойсын хичээлүүдийг илүү ихээр үзэхийг хүсэж байвал tv.joycemeyer.org/mongolian

Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, худал хэлдэг дайсны чинь заль мэхийг олж мэдэхэд, сүйрэлд хүргэдэг бодлуудын хэв маягуудтай нүүр тулахад, бодлуудаа өөрчлөх явцад ялалтыг олж авахад, хүч чадлаа нэмэгдүүлж, урам зориг авахад болон хамгийн чухал нь бодол санааны тулалдаан бүртээ таныг ялалтанд хүрэхэд танд туслах..

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://tv.joycemeyer.org/mongolian/

Холбоотой төлөвлөгөө унших