Зориулалт: Христ Итгэлт Тамирчидийн Нөхөрлөл Загвар

Зориулалт: Христ Итгэлт Тамирчидийн Нөхөрлөл

5-с 1 дахь өдөр

Өдөр 1: Христийн төлөөх ариусал

Бэлдээд: “Тэгээд Иошуа хүмүүст-Өөрсдийгөө арусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно хэмээв.” – Иошуа 3:5 (NIV)

Гараандаа: Спортод ба түүний эргэн тойронд илүү их цагийг өнгөрүүлж байх үедээ, хамгийн амжилттай яваа дасгалжуулагч ба тамирчид нь өөрсдийгөө ур чадварт үнэхээр зориулдаг гэдгийг би ойлгож авсан билээ. Амьдралын бүх талбарт энэ нь үнэн хэдий ч хөнгөн атлетикт бол энэ нь өөрөө батлагддаг. Нэгэнт тэмцээнээ эхлүүлсэн бол, цэвэр авьяасаараа өнөөг хүртэл явах ба; яваандаа , хамаг цаг хугацаа болон эрч хүчээ дасгалжуулалт, төлөвлөлт ба бэлтгэлд зориулах ба ингэсэн хүмүүс ашгаа хүртдэг. 

Үүнтэй адил, Иошуа Израйльчуудыг бэлтгээсэй гэж хүссэн.  Иошуа 3:5 –д (NIV), Бурхан тэднийг хэрэглэх үед бэлтгэлтэй байх зааварчилгааг өгсөн: “Өөрсдийгөө ариусгацгаа, учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно.”

“Ариусал” гэдэг үг сонирхол татаж байна. Энэ бол “ тусад нь байлгаж ; тусгай зорилгын төлөө томилох ба зориулах гэсэн утгатай юм.” Ариусал гэдэг нь Есүс Христийн Ноёрхолд (Эрх мэдэлд) бүрэн бууж өгнө гэсэн үг. Эдгээрийг нэгтгээд, энэхүү ишлэл нь биднийг амь амьдралаа бас бидэнд байгаа бүх зүйлсээ Эзэнд зориулаасай гэдгийг хэлж өгч байна. Учир нь цаг нь болоход Тэрээр бидний боломжтой гэж итгээгүй зүйлээс ч хавьгүй хол давуулан хийх болно. Христийн дотор амьдарч, Түүний төлөө тэмцээнд оролцох үед л бид жинхэнэ өөрсдийнхөө бодит байдал ба биелэлтийг олж авах боломжтой.  

Ийм итгэлээр амьдар: Бид бүгд Түүний тусгай зорилгуудыг энэ Дэлхий дээр биелүүлэхийн тулд ариусгагдсан, Түүний Хаанчлалын төлөөх Христийн элчин сайд нар байж чадна. – Шэин Вилиамсон (Shane Williamson )

Урагшаа Яв:

1. Таны спортод бэлтгэх бэлтгэл ямар байдаг вэ? 

2. Та сүнслэг дасгалжуулалтанд зарцуулдагтай адил цаг хугацааг биеийн тамирын дасгал сургуулилтандаа зориулдаг уу? 

3. Таны амьдралд Бурханы зориулсан төлөвлөгөөн дэх бүх зүйлийг хийхэд бэлэн байхын тулд та өөрийгөө хэрхэн илүү сайн бэлтгэх боломжтой вэ?

Дасгал: 1 Тимот 4:8; 1 Петр 1:6-7; 1 Петр 1:13

Хувийн бэлтгэл: Ааваа, тамирчин хүний хувьд миний бие махбодын бэлтгэл сургуулилт хялбархан хийгддэг. Энэ нь миний гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдгийг ч би мэднэ. Сүнслэг дасгалжуулалт нь надад хичнээн их үнэ цэнэтэй вэ гэдгийг ойлгохын тулд та миний сэтгэлгээг  өөрчилж өгөөч. Таны дотор өсч хөгжих хөгжлийг миний дотор, бас надаар дамжуулан Таны хийхийг хүсч байгаа зүйлийн өөрчлөгчөөр намайг байлгаж өгөөч.  Амен.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Зориулалт: Христ Итгэлт Тамирчидийн Нөхөрлөл

Тэмцээнд оролцогчдын чимээгүй цаг ХИТН-ийн сэтгүүлд нийтэлсэн материалаас хэрэглэсэн энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь бүхнээс илүүтэй Христэд зориулалт гаргаснаар тамирчин хүний спортын доторх ба спортын гаднах амьдралд нь хэрхэн нөлөөлдөг талаар харуулжээ.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org