Зориулалт: Христ Итгэлт Тамирчидийн Нөхөрлөл Загвар

Зориулалт: Христ Итгэлт Тамирчидийн Нөхөрлөл

5-с 5 дахь өдөр

Өдөр 5: Христийн төлөөх зориулалт

Бэлдээд: Үүний оронд, тэрээр тэнгэрлэг боломжуудаасаа татгалзаж; харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов.  Тэр загалмай дээр гэмт хэрэгтний үхлээр нас барсан билээ.” – Филиппой 2:7-8

Гараандаа:  Зөвхөн дасгалжуулагчийн минь намтрыг уншсан гадны ажиглагч миний амьдрал спортод тэр чигээрээ зориулагджээ гэж харна. Энэ бол зөвхөн мэргэжлийн талаасаа үнэн хэдий ч миний жинхэнэ зориулалт бол миний Эзэн ба Аврагч минь болсон Христийн төлөө байсаар ирсэн билээ. 

Үүнийг би маш их зориулалт гарган хийж байгаа хэдий ч энэ нь Бурханы Үгэн дотроос уншсан олон хүмүүстэй харьцуулахад бүдгэрч харагддаг. Шинэ Гэрээний алдарт найман бичээч : Матай, Марк, Лук, Иохан, Паул, Иаков, Петр ба Иуда нарыг аваад үз. Наад зах нь л гэхэд тэд үнэхээр зориулалттай байсан юм. Нийгэмд хүрч очоод бидний Эзэн ба Аврагч бол Есүс Христ гэдэг агуу мэдээг дамжуулахад хангалттай зориулалт гаргаж чаджээ.  Зориулалттай байсныхаа төлөө эдгээр бүх Ариун Сүнсээр –зоригжсон бичээчид маш өндөр үнийг төлсөн юм.  

Өөрийгөө бидэнд зориулж, Тэнгэр өөд Бурхан мэт явж одсон, Газар дээр Бурханы Хүү, хүн болж амьдраад, уучлалыг хүлээн авах зохисгүй байсан хэдий ч бидний бүх гэмийн төлөө нас барсан Есүсийн төлөө зориулалт гаргасан, биширмээр хүмүүс бол тэдгээр эрчүүд байсан юм.  Есүс үхлээс дахин амилсан ба хэрэв бид гэм нүглээ улайж, Түүнийг бидний Аврагч бас Эзэн хэмээн итгэвэл, Тэр бидэнд Түүнтэй хамтдаа амьдрах мөнхийн амьдралыг амласан билээ. 

Бидний төлөөх Есүсийн зориулалт нь намайг амьдралаа, өөрийнхөө бүх зүйлийг-өдөр бүр Түүнд зориулахад урамшуулан зоригжуулдаг билээ. Рон Браун –( Ron Brown)

Урагшаа Яв:

1. Спортод зориулж буй зориулалтаа та хэрхэн харуулдаг вэ?

2. Итгэлд зориулж буй зориулалтаа та хэрхэн харуулдаг вэ?

3. Амьдралынхаа нэн тэргүүнд итгэлээ сахихын тулд та энэхүү итгэлдээ зориулах зориулалтыг ямар арга замуудаар хөгжүүлэх вэ?

Дасгал: Иошуа 24:15; Филиппой 1:20-21; Еврей 12:1-3

Хувийн бэлтгэл: Тэнгэрлэг Ааваа, Та намайг Өөрийнхөө хүүхэд байхаар дуудсанд баярлалаа.Есүсийн даруу, зориулалттай бас нигүүлсэнгүй байдлын жишээ нь миний амьдралын зоригжуулагч хүчин зүйл байгаасай хэмээн би залбирч байна. Бэрхшээл зовлон ба ялалт амжилтаар дамжуулан, бидний итгэлийн зохиогч бас төгс болгогч нэгэн Христ дээр хараагаа чиглүүлэхэд надад туслаач. Амен. 

Энэхүү текс нь ХИТН-ийн Сэтгүүлд хэвлэгдэв. 

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Зориулалт: Христ Итгэлт Тамирчидийн Нөхөрлөл

Тэмцээнд оролцогчдын чимээгүй цаг ХИТН-ийн сэтгүүлд нийтэлсэн материалаас хэрэглэсэн энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь бүхнээс илүүтэй Христэд зориулалт гаргаснаар тамирчин хүний спортын доторх ба спортын гаднах амьдралд нь хэрхэн нөлөөлдөг талаар харуулжээ.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org