Зориулалт: Христ Итгэлт Тамирчидийн Нөхөрлөл Загвар
Өдөр 2: Хөдөлмөрөл, Хүсэж тэмүүл
Бэлдээд: “Тэгэхээр Аравдугаар сарын 2-нд ханыг дуусгасан—эхэлснээс хойш дөнгөж тавин хоёр өдрийн дараа… [Тэдний дайснууд] энэхүү ажил нь Бурханы тусламжтой хийгдэж дууссан гэдгийг ойлгожээ.” – Нехемиа 6:15, 16b
Гараандаа: Дасгалаа сайн хийгээгүй, зөв идээгүй, сэргэлэн цовоо байхын тулд эртхэн босч, эрт орондоо орж чадаагүй санагдсан өдрүүд надад олон байж билээ. Бие хөндүүр, ядарсан эсвэл завгүй үедээ би дасгал сургуулилт хиймээргүй байдаг. Гэсэн хэдий ч хамгийн шилдэг байхад хэрэгтэй тул би дасгалаа хийдэг. Зорилгодоо хүрэхийн тулд гуйвшгүй, тууштай зориулалт хэрэгтэй.
Зорилгодоо хүрэх амжилтын дүрмийг гурван үе шатанд нэгтгэн дүгнэх боломжтой гэдгийг би ойлгосон:
1. Өөрийн шагналыг сонго: Таныг тавлаг орчноос чинь тасархай хол чиглүүлэх тийм зорилго буюу- хамгийн чухал зорилгоо тодорхойлохоос эхэл. Бурханаас танд өгсөн тэр дуртай зүйлээ олж мэдэх нь, түүндээ хүрэхийн тулд чармайн хөөцөлдөж, үүнээс гарах үр дүн ямар ч байсан Бурханыг алдаршуулах гэсэн, зөв зүрх сэтгэлтэй байхад тань тусална. (1 Коринт 9:23-25).
2. Зардлаа тооцоол: Амархан үнэ цэнээр үр дүнд хүрэх боломжгүй. Зориулалтаа (өртөг, зардал)тооцоол. Явцын дунд ямар шийдвэр ба сахилга бат мэтийн зүйлс шаардлагатай болох вэ? Биднийг эхлэхээсээ өмнө ямар зардал орохыг тооцож үз гэж Есүс бидэнд сануулдаг. (Лук 14:27-29).
3. Тооцоогоо хий(үнээ төл): Эхний хоёр шат дуусмагц, жинхэнэ ажил эхэлдэг. Танд ямархуу санагдахаас үл хамааран –өдөр бүр ахиц гаргах нь таныг зөв зам дээрээ байхад тань туслах болно. Та бяцхан тохиролцоонуудаа болиулж, бяцхан амжилтуудаа тэмдэглэн, өдөр бүр ийнхүү ажилла. (Колоссай 3:23).
Бурхан - хэмжээтэй зорилгуудад өөрсдийгөө зориулж ажлаа хий. Энэ нь таны амьдралын хамгийн их баяр баясгалантай зорилго байх болно. – Жимми Пэйж(Jimmy Page)
Урагшаа Яв:
1. Таны дагахыг хүссэн Бурханы танд өгсөн, маш чухал зорилго чинь юу вэ?
2. Тэрхүү зорилгоо бодитой болгоход юу хийх шаардлагатай вэ ?
3. Зорилгынхоо төлөө ахиц дэвшил гаргахын тулд ямар алхмуудыг та хийх вэ?
Дасгал: Лук 14:27-29; 1 Коринт 9:23-25; Колоссай 3:23
Хувийн бэлтгэл: Эзэн минь, Бурхан-хэмжээтэй, Таны надад зориулсан зорилгуудыг харуулаач хэмээн би Танаас асууж, Таны өмнө ирж байна. Тэдгээр зорилгууд нь юу болох бас хаана байгааг надад харуулж, тэдгээрийн төлөө байгаа бүхнээ зориулахад, Танаар дамжуулан бүх зүйлийг хийх боломжтой гэдгийг надад мэдүүлэхийн тулд Та намайг Өөрийнхөө Ариун Сүнсээр дүүргэж өгөөч. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Тэмцээнд оролцогчдын чимээгүй цаг ХИТН-ийн сэтгүүлд нийтэлсэн материалаас хэрэглэсэн энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь бүхнээс илүүтэй Христэд зориулалт гаргаснаар тамирчин хүний спортын доторх ба спортын гаднах амьдралд нь хэрхэн нөлөөлдөг талаар харуулжээ.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org