Ариун амьдралЗагвар

Ариун амьдрал

29-с 18 дахь өдөр

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙ

Яг л машинаар явахдаа заримдаа зам дээрх нүхийг дайраад гарахыг хүсдэг шиг дуулгаваргүй амьдралд татагдах ээдрээт хүсэл дотор минь төрдөг. Дээрх эшлэлд гарч буй зүйрлэлээс харахад бидний махан бие дуулгаваргүй амьдралыг маш ихээр сониучлан шохоорхож байдаг. Медиа технологи ч тэр хүслийг минь өөгшүүлж, бидэнд төрөл бүрийн зүйлс харуулж мөнгө олж байдаг. Харин бидний нүд болон чих тэдгээр завхай яриа, шар мэдээ, зураг бичлэгийг оюун бодолдоо буулгаж тогтоож авснаар уруу татлагад автаж эхэлдэг бөгөөд өөрийн хүч чадлаар зайлсхийх нь тун хэцүү. Учир нь бузар булай зүйлс хаа сайгүй байна. Иймээс өөрийн дураар амьдардаг хүмүүсийн хийж буй зүйлээс бид оюун бодол, зүрх сэтгэлээ хамгаалж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

Бузар булай зүйлээр сэтгэлээ хордуулахаас хамгаалахын тулд та ямар үйлдэл хийх хэрэгтэй байна вэ?

Бичээс

Ѳдѳр 17Ѳдѳр 19

Энэ төлөвлөгөөний тухай

Ариун амьдрал

Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org

Холбоотой төлөвлөгөө унших