Ариун амьдралЗагвар

Ариун амьдрал

29-с 29 дахь өдөр

ТАНЫ ТУНХАГЛАХ ҮГ ЮУ ВЭ?

Христэд итгэгч бид амлалт өгөхдөө түргэн байдаг бөгөөд шалтгаан нь амлалт сэтгэлийг тайтгаруулдаг.

Ирээдүйд илүү сайн хийнэ гэсэн итгэл бидний алдаандаа харамсах харууслыг багасгаж тайтгаруулж өгдөг. Харамсалтай нь амласныхаа дагуу сайныг үйлдэх чадвар нь бидний хэрээс хэтэрсэн зүйл тувт алдаа гаргах нь өөрийгөө буруутгах бодлыг нэмэгдүүлсээр байдаг юм. Иймээс энэ үнэнийг ойлгон, амлалт өгөхгүй байх нь бидэнд илүү дээр юм. Гэхдээ Библи биднийг ялахын төлөө бус харин шийдвэр зориулалт, тэмцэлд уриалан дууддаг. (Учир нь бид ялна гэдгээ амлаж чадахгүй. Харин тэмцэж чадна) Тиймээс л бид “Би энэ гэм нүгэлд хэзээ ч бууж өгөхгүй, үүнийг устгахын тулд Бурханаас өгсөн бүх боломжоороо тэмцэнэ” гэж л хэлэх хэрэгтэй. Шунал завхайрлын гэм нүгэл амьдралд байдаг л зүйл гэж боддог болчихгүйн тулд ч бас энэ үгийг хэлдэг. Чухамдаа энэ үг нь амлалт гэхээс илүүтэй бид зүрх сэтгэл дотроо гэм нүглийн эсрэг тулалдана, хэзээ ч бууж өгөхгүй гэсэн тунхаглал юм.

Та өөрийн тунхаглах үгээ дэвтэр дээрээ бичээрэй.

Бичээс

Ѳдѳр 28

Энэ төлөвлөгөөний тухай

Ариун амьдрал

Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org

Холбоотой төлөвлөгөө унших