Ариун амьдралЗагвар

Ариун амьдрал

29-с 24 дахь өдөр

ТА ОДОО ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН

Есүс бөхийж газарт хуруугаараа бичсэн талаар нэг удаа дурдагдсан бол энэ талаар нарийвчлан авч үзэх онцын шаардлагагүй болно. Харин Есүс бөхийж, хуруугаараа газарт бичсэн үйл явдлыг Иохан нэг удаа биш, хоёр ч удаа бичин үлдээжээ. Харин бид Есүс юу гэж бичсэн дээр л анхаарал хандуулбал энэ түүхийн гол санааг ойлгож чадахгүй юм.

Хуучин гэрээн дээр бичигдсэн онцгой үйл явдлаас үзэхэд Бурхан хуулийг чулуун дээр хуруугаараа бичин Мосед өгсөн байдаг.

Үүгээр Есүс өөрийгөө хуулийг өгөгч нэгэн мөн гэдгээ баталж буйг Иохан дүрслэн бичсэн нь тодорхой байна.

Хөөрхийлөлтэй нь еврейчүүдийн хуулийн багш нар хуулийн зарим асуудлаар түүнийг зохиосон нэгэнтэй сөргөлдөж байна. Энэ дэлхийн дагаж мөрдөх хуулийг зохиосон нэгэн сексийн гэм үйлдэж завхайрсан эмэгтэйтэй уулзаад юу хийсэн билээ. Есүс түүнийг өршөөж, хуулийн дагуух шүүлт, буруутгал, ялаас ч чөлөөлсөн юм. Есүс түүнийг уучилж өршөөчхөөд байхад, тэр эмэгтэйг буруутгаж байгаа тэд хэн юм бэ? Үүнтэй адил, Бурхан биднийг уучилж өршөөчихсөн байхад өөрийгөө буруутгах бид хэн юм бэ? Хэрэв та гэм үйлдээд, Эзэн дээр ирэн түүнийгээ гэмшсэн бол та одоо чөлөөтэй болсон. Бурханы өмнө ирж, хийсэн гэмийнхээ төлөө түүнд гэмших цаг гаргаарай. Мөн таныг уучилж чөлөөлсөнд Түүнд талархаарай.

Бичээс

Ѳдѳр 23Ѳдѳр 25

Энэ төлөвлөгөөний тухай

Ариун амьдрал

Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org

Холбоотой төлөвлөгөө унших