Ариун амьдралЗагвар

Ариун амьдрал

29-с 27 дахь өдөр

ДУУЛГАВАРТАЙ БАЙДАЛ ШАГНАЛД ХҮРГЭНЭ

Петр өөрийн хүмүүстээ санаа зовниж, тэдний оюун бодлыг одоогийн асуудлууд дээр нь бус харин ирээдүй рүү хандуулж, итгэл найдвар өгөхийг хүсжээ. Өнөөдөр дуулгавартай байж, ариун амьдарснаар бидэнд ирээдүйд урам зориг өгөх олон гайхалтай зүйлс бий болно.

Дараах гурван зүйл хамгийн онцгой нь юм. Гэр бүл болон гэрлэлт чинь хамгийн сайн, сайхан байхыг хүсэж байна уу? Христтэй дотно харилцаа тогтоохыг хүсэж байна уу? Эзэнээс бүрэн дүүрэн шагналыг авахыг хүсэж байна уу? (тэр шагнал нь юу ч байж болно)

Тэгвэл өнөөдрийн чиний дуулгавартай байдал нь дээрх зүйлсийг амьдралд чинь бодитоор авчрах боломжтой. Итгэл найдварын хүч чадал биднийг амар тайван байх боломжгүй үед ч гэсэн тэвчээртэй байлгаж чаддаг юм шүү. Ирээдүйд бодит байж болох зүйлс болон авах шагналуудаа оюун санаандаа бичээрэй. Тэгээд тэсвэр барагдмаар хүнд үедээ тэдгээрийгээ эргэн харж байгаарай.

Бичээс

Ѳдѳр 26Ѳдѳр 28

Энэ төлөвлөгөөний тухай

Ариун амьдрал

Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org

Холбоотой төлөвлөгөө унших