Ариун амьдралЗагвар

Ариун амьдрал

29-с 23 дахь өдөр

ЧИ ЭРҮҮЛ БОЛОХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ?

Чи эрүүл болохыг хүсэж байна уу? Хммм. Энэ талаар бодож үзээд эргээд хариу өгье.

Хэн ч энэ асуултад ингэж хариулахгүй нь лавтай. Сайн бодоод үзэхээр энэ асуулт өөрөө их сонин ч юм шиг. Гэхдээ үгүй ээ.

Хүн ямар нэг зүйлээр дутуу хомс олон жил байхаар амьдралаа болон өөрийгөө үнэлэх үнэлэмж мөн буурах гээд байдаг. Та өөрийгөө энэ хараагүй хүний оронд төсөөлөөд үзээрэй. Та эргээд хараатай болбол яах вэ?

Та ажиллах хэрэгтэй болно. Ур чадвар эзэмшиж, ажил хөдөлмөр эрхлэн нийгмийн нэг хэсэг болох ёстой. Учир нь ямар нэг шалтаг тоочилгүй бүхнийг өөрөө хийх хэрэгтэй болно. Та өөрийгөө үнэлэх үнэлэмжээ цоо шинээр авч үзэх шаардлага ч гарна.

Чи сайжирсан мэдрэмж авахыг хүсэж байна уу? гэж Есүс асуугаагүй. Харин чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуусан. Бид зүрх сэтгэл дотроо гэмтэйгээ үргэлжлүүлэн хамт байхыг хүссээр байдгийг Есүс энэ асуултаараа ил болгон харуулж өгч байна. Завхайрлын гэмээс болж удаан хугацаанд шаналан амьдарч буй нь бидний зүрх сэтгэлийн гүнд өөрчлөлт хийгдэж, эрүүл болохыг хүсэн тэмүүлэхэд тусалж буй Бурханы төлөвлөгөө юм. Бидний зүрх сэтгэлийг өөрчилж, нүдэнд үл үзэгдэх ажил нэг бүрийнх нь төлөө Түүнд талархъя. Гэм нүглээс холдож цэвэр ба ариун болох шийдвэрийг тань улам илүү хүчтэй болгохын төлөө Бурханд залбираарай.

Бичээс

Ѳдѳр 22Ѳдѳр 24

Энэ төлөвлөгөөний тухай

Ариун амьдрал

Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org

Холбоотой төлөвлөгөө унших