Аврагдаагүй нөхрийнхөө төлөө залбирах үр нөлөө бүхий долоон залбиралЗагвар

Seven Effective Prayers for Unsaved Husbands

7-с 2 дахь өдөр

"ЭЗЭНий мэлмий зөвт хүн дээр Сонор нь тэдний хашхираан дээр байдаг. ЭЗЭНий нүүр царай ёр мууг үйлдэгчдийн эсрэг байдаг нь Тэдний дурсамжийг ч Дэлхийгээс арилгахын тулд буюу. Зөвтүүдийг хашхирахад ЭЗЭН сонсож, Зовлон шаналан бүгдээс нь тэднийг аварна. ЭЗЭН эмтэрсэн зүрхнүүдэд Ойрхон байх агаад Сүнсээрээ гэмшигчдийг авардаг." (Дуулал 34:15-18)

Харамсалтай үнэн гэвэл хүн бүр л амьдралдаа дор хаяж нэг сэтгэл сэвтээхүйц үйл явдалтай нүүр тулсан байдаг. Асар олон хүн ярвигтай сэтгэл сэвтээхүйц үйл явдалтай нүүр тулсан байдаг. Энэ нь хүүхэд насандаа хэд хэдэн сэтгэл сэвтээхүйц үйл явдалтай нүүр тулсан байхыг хэлдэг. Тусгаарлагдсан ба хэд хэдэн сэтгэл сэвтээхүйц үйл явдлуудтай нүүр тулах аль аль нь амьдралд асар ихээр нөлөөлөл үзүүлэх боломжтой. Энэ нь насанд хүрэгсдэд ба романтик харилцаануудад нь удаан хугацааны нөлөө үзүүлэх боломжтой. Хүүхэд насандаа үзэж туулсан эдгээр зүйлс хөнөөлтэйд тооцогддог бөгөөд эрүүл мэндийн ба анхаарал татахуйц өөр бусад зан байдалд хөтөлж ч бас болно.

Нөхрийнхөө төлөө залбирч байхдаа юуны төлөө бас юуны эсрэг залбирч байгаагаа мэддэг байх нь үнэхээр тустай. Эдгээрийг мэдэх нь үнэхээр чухал тэгснээрээ залбирал тан яг таг, нөлөө бүхий байх болно. Нөхрийн тан нүүр тулж буй асуудлууд нь хүүхэд наснаас эсвэл насанд хүрсэн үеэс үүсэлтэй эсэхийг та мэдэх хэрэгтэй. Асуудал нь сүнслэг байдлынх уу, төрөлхийн үү эсвэл энэ хоёр хоюулаа эсэхийг та мэдэх хэрэгтэй. Ямар эшлэлийг ашиглах мөн мацаг барин залбирах хэрэгтэй юу эсвэл зүгээр л залбирах уу (Матай 17:21) гэдгийг та мэдэх хэрэгтэй. Итгэлийн дагуу залбирах болон эрх мэдэл, хүчний дагуу залбирах талаар мэддэг бас энэ талаарх ойлголттой байх хэрэгтэй. Матай 17:20-21, амьдралдаа ба гэрлэлтэндээ уулыг нүүлгэхийн тулд бидэнд гичийн үр төдий итгэл л байхад хангалттай гэж бидэнд хэлдэг. Магадгүй энэ таны хувьд боломжгүй байж болох ч Бурханы хувьд боломжгүй зүйл гэж нэг ч байдаггүй.

Нөхрийнхөө өнгөрсөн үеийн сэтгэл сэвтээхүйц үйл явдлаасаа эдгээгдэхийн төлөөх залбирал:

Ааваа, Есүсийн Нэрээр, нөхрийнхөө өнгөрсөн үеийн сэтгэл сэвтээхүйц үйл явдлын төлөөх итгэлийн залбирлаар би залбирч байна. Хүүхэд эсвэл насанд хүрсэн байхдаа түүний минь үзэж туулсан зүйл харамсалтай бөгөөд шударга бус байсан. Гэсэн ч, бид Танд хайртай бөгөөд Таны зорилгын дагуу дуудагдсан хүмүүс учраас бүх зүйл бидний сайн сайхны төлөө болох болно гэдгийг би мэднэ. Эзэн, Христ чуулганаа хайрлан, чуулганы төлөө Өөрийгөө золиосолсон шиг нөхөр минь намайг хайрлахыг хүсдэг гэдгийг би мэдэх хэдий ч өөрөөөсөө хамаагүй агуу хүчний эсрэг тэр минь тулалдан байна. Амьдралынхаа туршид өөртөө тээсээр ирсэн өвдөлт бүрийг нь эдгээж, шарх бүрийг нь арчилж тордооч хэмээн би Таниас гуйн залбирч байна. Эзэн, түүний минь зөвтгөл болох Ёхова Цидкэнү болохоо түүнд харуулаач. Түүнийг хэзээ ч хаяхгүй, орхихгүй гэж Та амласан. Түүнийг минь хайрлан, халамжлах ёстой байсан хүмүүс түүнийг минь хүлээн зөвшөөрөгдөөгүй, хайрлагдаагүй, хүсээгүй мэт мэдрэмжийн хамт орхисон ч Та түүнийг минь хэзээ ч орхиогүй. Бурхан, Таны дуусашгүй хайрыг тэр минь мэдэрч, өнгөрсөн шархнаасаа эдгэрч, эхэн үеэс түүнийг минь ямар эр хүн байлгахаар сонгосон тэр хүн болж сэргээгдэхийн төлөө би залбиран гуйж байна. Эхийн хэвлийд түүнийг бүрэлдүүлэхээсээ өмнө Та түүнийг мэдэж байсан. Төрөхөөс нь өмнө Та түүнийг ариусгаж, Үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон түүнийг томилсон. (Иеремиа 1:5) Есүсийн Нэрээр залбирлаа, Амен.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Seven Effective Prayers for Unsaved Husbands

Гэр орон/гэрлэлтийнхээ гол удирдагч үйлчлэгч нь байлгахаар Бурхан нөхрүүдийг бүтээсэн. Христ чуулганыг удирдсанчлан тэр эхнэр, хүүхдүүдээ удирдах ёстой. Нөхрүүд Бурханыг өөрсдийнхөө Аврагч Эзэнээ гэдгийг таньж мэдээгүй байх үед тэд Христийн үлгэр жишээний дагуу удирдаж чаддаггүй. Энэ чимээгүй цагийн судлалд эхнэрүүд аврагдаагүй нөхрүүдийнхээ төлөө залбирч болох долоон үр нөлөө бүхий залбирлууд багтсан ба тэгснээрээ нөхрүүд нь Бурханы үнэнийг таньж мэдэх боломжтой болохын тулд аж.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ялагч Эхнэрүүд Компанид талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://wiveswhowin.com