Аврагдаагүй нөхрийнхөө төлөө залбирах үр нөлөө бүхий долоон залбиралЗагвар

Seven Effective Prayers for Unsaved Husbands

7-с 6 дахь өдөр

“Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул аливаа саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе.” (Еврей 12:1 АБ2013)

Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй. Хэрэв бид энэ дэлхийд оршин байгаа л бол гэм байсаар л байх болно. Адамын уналтын үр дүнд гэм бий болсон бөгөөд энэ нь хүн төрөлхтний асуудал байсаар иржээ. Гэсэн ч зарим хүмүүст хана хэрэм гэж тооцогдох гэмүүд эсвэл тэмцэлдээнүүд байдаг. Эдгээр нь Бурханы хүмүүсийн амьдрал дахь Бурханы төлөвлөгөөний эсрэг ажиллах хамгаалалтын байгууламж мөн. Ихэнх хүмүүс бодол санааны хана хэрэмтэй байдаг. Эдгээр нь Бурханаас илүү өөртөө итгүүлэхэд таныг ятгахыг хичээсэндээ Сатаны танд хэлэх худлууд ба хагас үнэнүүд юм. Христитгэлтнүүдэд хана хэрмийг мөн Бурханы амлалтыг хүлээн авахад нь саад болохуйц тэднийг боолчлолд байлгасаар байх бүхнийг нураах хүч байдаг.

Илүүдэл жин нь хөдлөхөд хүндрэлтэй болгодог. Илүүдэл жин уян хатан байх эсвэл нугарамтгай байхад хэцүү болгодог. Энэ нь өсөлтийг зогсоон, амьдрах чадварт саад болдог. Бүхий л зүрхээрээ, бүхий л сүнсээрээ бас бүхий л оюун ухаанаараа Бурханд үйлчлэхэд саад болж буй хана хэрэм, илүүдэл жин нөхрийн чинь амьдралд байна уу? Түүний амьдралыг үгүй хийхийг хичээх илүүдэл жингээр тэр доош татагдсан байдалтай байна уу? Магадгүй тэр эд зүйлстэй, хүмүүстэй эсвэл шийдвэрүүдтэй буруу харилцаанд байгаа бөгөөд тэдгээрээсээ салах хэрэгтэй байж болох юм. Магадгүй сүнслэг байдлынх нь үүд хаалга сүнслэг хүнийг нь шингээсэн зүйлсэд ил болсон бөгөөд одоо тэр арга залийн, худлуудын эсвэл хууралтын сүнс болох; донтолттой тэмцэлдэн буй байж болох юм. Тэр чөлөөтэй байхыг хүсэх ч хэрхэн үүнийг хийхээ мэдэхгүй, гацсан мэт мэдэрч байгаа байж болох юм. Хэрэв тэр чинь ийм байдалд байгаа бол түүнийхээ чөлөөлөлтийн төлөө залбир. Эхнэр нь болохынхоо хувьд нөхрийнхөө эрх чөлөөний төлөө залбирах хүч, эрх мэдэл танд байдаг. Та хоёр Бурханы нүдэнд нэг бие бөгөөд зөвтийн залбирлыг Тэр хүндэлдэг бөгөөд тэдний залбиралд Тэр чихээ хандуулдаг. Одоо та үндсэн гол шалтгааныг ойлгох нь ямар чухал болохыг мэддэг болсон ба залбирагч эхнэр байдалтайгаар гэрлэлтэндээ аялах үед чинь энэ үнэхээр тустай байх болно.

Нөхрийнхөө үхмэл илүүдэл жингээ хаяхын төлөөх залбирал:

Ааваа, Есүсийн Нэрээр, нөхрийнхөө өмнөөс залбиран Таны өмнө би ирж байна. Өөрийнх нь хяналтаас давсан зүйлтэй тэр минь дотроо тэмцэлдэн байна. Түүний сүнс чөлөөлөгдөхийг хүсэж байгааг нь би мэдэж байгаа ч өөрийнхөө оюун бодол доторх хана хэрэмдээ тэр яг одоо хоригдсон байгаа. Ааваа, өнөөдөр би түүнийхээ чөлөөлөлтийн төлөө, түүнийг хялбархан бүсэлдэг илүүдэл жин, гэм бүр түүнээс зайлахын төлөө залбирч байна. Түүний амьдрал болоод гэрлэлт минь дайралтанд буйг би мэднэ мөн ямар ч тулаангүйгээр бууж өгөхөөс би татгалзаж байна. Энэ бол хэн ялах нь тодорхой тулаан учраас Сатан ялахгүй. Нөхөр минь тийм байр сууринд хараахан байгаа биш хэдий ч Бурханы хуяг дуулгаар би тоноглогдсон нэгэн мөн. Яг одоо, Таны хүү болох нөхрийнхөө өмнөөс зуучлан залбирах үед хуяг дуулга бүрээр би өөрийгөө бүрэн зэвсэглэж байна. Бидний бие махбодид сайн зүйл гэж нэг ч үгүй, бие махбод минь Таныг алдаршуулж чадахгүй. Та болох анхны хайр руугаа эргэн ирэх замыг нь засаж өгөхийг тэнгэрэлч нарт би тушааж байна, тэгснээрээ Таны доторх эрх чөлөөг тэр минь мэдрэх боломжтой болох юм. Тэр минь гэмийн эсвэл үүний үр нөлөөллийн боол нь байхаа больсон учир нь тэр бол Хамгийн Дээд Бурханы хүүхэд мөн. Есүсийн Нэрээр тэр минь ЧӨЛӨӨТ НЭГЭН болсон, Амен.


Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Seven Effective Prayers for Unsaved Husbands

Гэр орон/гэрлэлтийнхээ гол удирдагч үйлчлэгч нь байлгахаар Бурхан нөхрүүдийг бүтээсэн. Христ чуулганыг удирдсанчлан тэр эхнэр, хүүхдүүдээ удирдах ёстой. Нөхрүүд Бурханыг өөрсдийнхөө Аврагч Эзэнээ гэдгийг таньж мэдээгүй байх үед тэд Христийн үлгэр жишээний дагуу удирдаж чаддаггүй. Энэ чимээгүй цагийн судлалд эхнэрүүд аврагдаагүй нөхрүүдийнхээ төлөө залбирч болох долоон үр нөлөө бүхий залбирлууд багтсан ба тэгснээрээ нөхрүүд нь Бурханы үнэнийг таньж мэдэх боломжтой болохын тулд аж.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ялагч Эхнэрүүд Компанид талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://wiveswhowin.com