Аврагдаагүй нөхрийнхөө төлөө залбирах үр нөлөө бүхий долоон залбиралЗагвар
"ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ." (Иошуа 24:15)
Хэрэв та ихэнх христитгэлт эмэгтэйчүүдтэй адил хүн бол нөхрийгөө Бурханд үйлчлээсэй гэсэн хүсэл танд байдаг байх. Хосууд гэрлэх үедээ хоюулаа аврагдаагүй байх тохиолдол байдаг. Тэгээд, нэг нь амьдралаа Бурханд өргөх үед нөгөө нь дэлхийн амьдралаар амьдарсан хэвээрээ байдаг эсвэл хоюулаа Бурханыг таньж мэддэг атлаа нэг нь Бурханаас эргэсэн байж болно. Энэ тохиолдолд, нөхөр нь Бурханыг хараахан таньж мэдээгүй эсвэл Бурханаас эргэсэн ба эхнэр нь нөхрөө болон гэр бүлээ сүнслэг байдлын хувьд удирдахад хүчлэгддэг. Энэ нь Бурханы дизайн эсвэл төлөвлөгөө биш хэдий ч, та бууж өгөөд, зөнд нь орхи гэсэн үг биш. Энэ нь цөхрөл ба зүдрэлдээ нөхрийнхөө эсвэл гэрлэлтийнхээ эсрэг нуруугаа харуулах боломжийг олгоно гэсэн үг биш. Та ариун эхнэр болохынхоо хувьд, Бурханы Үгээр ба үйлсээрээ нөхрөө ариусгах боломжтой.
Гэр доторх сүнслэг байдлын нөлөөлөл тань таны бодсоноос хамаагүй хүч чадалтай аж. Сүнслэг байдлын төлөв байдал тань тогтвортой байж мөн хийж буй бүхий л зүйлдээ ханийгаа гэсэн Бурханы хайрыг үлгэрлэх нь үнэхээр чухал. Түүний тулалдаж буй сүнснүүд ба тэмцэлдээнүүд алхам бүрт тан тантай тулалдах болно. Гэсэн хэдий ч, та тууштай, ганхашгүй, үргэлж Эзэний ажил үйлс дотор бялхам дүүрэн байж, хайр, амар тайван, уучлалт ба сахилгажуулалтын хүч хөдөлмөр тан үр нөлөөтэй гэдгийг мэдэх ёстой. Бурханыг бүхий л зүрх, сүнс, оюун санаагаараа хайрла мөн хөршөө (нөхрийгөө) өөрийн адил хайрла.
Энэ байгаа цэгтээ хүрэх хүртэл ахин дахин Бурханы танд сунгасан цаг хугацаа, нигүүлслийг эргэн сана. Харанхуйн хаанчлалд шүүхийн өрөөнд хийж чадахаас (тусгаарлалт эсвэл гэр бүл цуцлалттай нүүр тулж буй бол) залбирлын өрөөнд байснаар та хамаагүй хор хохирлыг учруулж чадна. Нөхөр тан Бурханд үйлчлэх байр сууринд одоохондоо байхгүй байж болох ч бүхэл бүтэн гэр бүл чинь Бурханд үйлчлэх болно гэдгээс урамшууллыг ав. Та түүнийг хүчлэх эсвэл түүнд дээрэнгүй хандах шаардлагагүй. Зүгээр л Бурханы хайрыг түүндээ харуул мөн библийн дагуух зарчмуудыг хэрэгжүүл тэр үед Бурхан үлдсэнийг нь хийх болно.
Нөхрийнхөө Бурханд үйлчлэх хүслийн төлөөх залбирал:
Ааваа, Есүсийн Нэрээр, нөхөр минь Танд үйлчлэхийн тулд бүтээгдсэн. Үүнээс сөрөг ямар ч зүйлд намайг итгүүлэхийг хүсэх дайсны худлуудад итгэх эсвэл үүнийг хүлээн зөвшөөрөхөөс би татгалзаж байна. Түүнийг аврахаар, түүний өмнөөс ажилчдыг илгээгээч хэмээн би залбиран гуйж байна. Би үргэлж зөв зүйлийг хийж эсвэл хэлж чадахгүй байж болно. Заримдаа би сүнснээсээ илүүтэйгээр сэтгэл хөдлөлүүдээрээ удирдуулах нь элбэг гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч, зүрхийг минь Та сайн мэднэ. Үйлс минь үүний эсрэгээр харуулах хэдий ч санаа зорилго минь муу биш байдаг. Нөхөр минь Таны үлгэр жишээгээр удирдан, хайрлаасай гэдэг бол зүрхний минь хүсэл мөн. Ариун сүнсний үр жимсүүдийг амьдралдаа идэвхижүүлэхэд надад туслаач, тэгснээрээ сүнслэг байдлын төлөв байдал минь бие махбодид минь буулт хийхгүй байх болно. Эзэн, нөхөр минь зөвт байдлын араас өлсөж цанган, тэр минь дүүргэгдэхийн төлөө би Танд талархъя. Тэр минь энэ дэлхийн зүйлсийг хүсэхээ болих болно. Үнэндээ, тэр минь энэ дэлхийн таашаал ба хүслүүдийг сонирхох ба амтлахаа болих болно. Тэр минь яг одоо цоо шинэ бүтээл болсон бөгөөд хуучин нь түүнээс холдон одох болно. Хуучин бодол санаа, сэтгэл хөдлөлүүд, хуучин найзууд, зан байдлууд - - хуучин бүхэн хэзээ ч эргэж ирэхгүйгээр одох ёстой. Таны хийх зүйлийн төлөө Тандаа урьдчилан талархал өргөе. Нөхрийн минь аврал баталгаатай бөгөөд хийх бүхий л зүйлээрээ тэр минь амьдралаараа Таныг алдаршуулах болно гэсэн бүрэн итгэл надад байна. Есүсийн Нэрээр залбирлаа, Амен.
Нөхрийнхөө болоод гэрлэлтийнхээ төлөө залбирах байнгын болоод идэвхитэй залбирлыг хөгжүүлэх нь таны хувьд сорилт байсаар ирсэн бол хариултаа олж авахуйц үр нөлөөтэй залбирлаар хэрхэн залбирах нэмэлт ашиглах хэрэгслэл, эх сурвалжуудыг олж авахын тулд Ялагч Эхнэрүүд групптэй холбогдоорой хэмээн би таныг урамшуулж байна!
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гэр орон/гэрлэлтийнхээ гол удирдагч үйлчлэгч нь байлгахаар Бурхан нөхрүүдийг бүтээсэн. Христ чуулганыг удирдсанчлан тэр эхнэр, хүүхдүүдээ удирдах ёстой. Нөхрүүд Бурханыг өөрсдийнхөө Аврагч Эзэнээ гэдгийг таньж мэдээгүй байх үед тэд Христийн үлгэр жишээний дагуу удирдаж чаддаггүй. Энэ чимээгүй цагийн судлалд эхнэрүүд аврагдаагүй нөхрүүдийнхээ төлөө залбирч болох долоон үр нөлөө бүхий залбирлууд багтсан ба тэгснээрээ нөхрүүд нь Бурханы үнэнийг таньж мэдэх боломжтой болохын тулд аж.
More