өдрөөс өдөрт бурхан руу ойртЗагвар

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

14-с 4 дахь өдөр

Хурдан Уучил

Бурхан та нарыг Христ дотор уучилсны (чөлөөтэй, хурданаар) адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд. — ЕФЕС 4:32

Библи дээр “хурдан бөгөөд чөлөөтэйгээр” уучил гэж хэлдэг. Энэ бол бидний яаж мэдэрч байгаагаас огтхон ч хамаагүй, Түүний тогтоосон зүйл юм. Бид хурдан уучлах хэрэгтэй.

 Петр 5:5 дээр бид Есүс Христийн зан чанарыг өмсөх хэрэгтэй гэж хэлсэн нь хурдан уучилж, гомдоллохоо больж, удаан уурлаж, нигүүсэл дүүрэн байхгүй бол бид өөрсдөө л удаан зовох болно гэж хэлсэн. Би “нигүүсэл” гэдгийг намайг шархлуулсан хүнийг, яагаад ийм зүйл хийсэн талаар бодохоос илүү зүйлийг олж харахыг хэлж байна гэж боддог. Заримдаа хүмүүс өөрсдөө ч ойлгохгүй зүйлээ хийдэг, гэхдээ яагаад ийм зүйл хийсэн нь заавал шалтгаантай. Тэд өөрсдөө шархалсан байдаг учраас бусад хүмүүсийг шархлуулж байгаагаа ч мэдэхгүй байж болох юм.

Бурхан уучилдаг. Бид Бурхан Христ дотор буруу хийсэн зүйлсийг маань ууучилдаг шиг бид ч бас нигүүлсэнгүй байж, уучлах хэрэгтэй. Тэр бидний буруу зүйлийг хараад зогсохгүй, яагаад хийснийг мэдэж байгаа бөгөөд ойлгож байгаа учраас удаан зовоохгүй байхыг хүсдэг. Бусдыг уучлах нь бидний төлөө байдаг. Бурхан хүчээр хийлгэдэггүй. Та ойлгохгүй байсан ч Бурханы арга зам хамгийн сайн нь гэдэгт итгэ. Сатаны таныг устгах гэсэн залыг Тэр үгүй хийж, таны сайны төлөө бүгдийг эргүүлдэг. Тэр үнэхээр сайн. 

Сатан бидний боломжийг булаахаас сэргийлж, бид уучилдаг байх хэрэгтэй. 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

Жойс энэхүү 14 хоногийн сургаалиараа уншигчдыг Бурхантай харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлж, илүү итгэлтэй, аз жаргалтай амьдралыг олж авахад тусалдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Жойс Мэйер яамдад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://tv.joycemeyer.org/mongolian/

Холбоотой төлөвлөгөө унших