өдрөөс өдөрт бурхан руу ойртЗагвар

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

14-с 3 дахь өдөр

Есүсийн Цусаар Худалдаж Авсан

Түүний нигүүлслийн баялгаар (чөлөөлөлт ба аврал) бидэнд Түүний дотор цусных нь золилт (уучлал), гэм нүглийн (гэмийн төсггөл) маань төлөөх уучлал бий. — ЕФЕС 1:7

Та чангаар “Би Бурханых болохын тулд төлөөс төлөгдөж, гэм нүглээсээ цэвэрлэгдсэн бөгөөд бүх төлбөрийг үнэ цэнэтэйгээр төлчихсөн” гэж хэлээрэй. 

“Үхэл” таныг гэм нүглээс чөлөөлсөн. Санаа зоволт, түгших, айх зэрэг нь үхлийн үр дагавар юм. Үзэн ядалт, хорсол, үл уучлал бас л үхлийн хэлбэр юм. Есүсийн цус цорын ганц үхлийн ерөндөг юм. Энэ үнэ цэнэтэй зүйлийг бид хамгаалж, хайрлаж, тоохгүй өнгөрөөх ёсгүй бөгөөд Есүсийн цус биднийг тэнгэрлэг Эцэгтэй ойр дотно болгосон. Түүний золиосоор Бурхан ба хүмүүсийн хооронд байгаа бүтээлэг авагдаж, бид Бурхантай дотно ойр харилцаа тогтоох боломжтой болсон. (Еврэй 10:18-22)

Есүсийн цус биднийг бүх гэм нүглээс угаасан бөгөөд үргэлжлүүлэн угаасаар байх болно. (1 Иохан 1:9) Түүний цус бол гайхалтай хүчтэйгээр цэвэрлэх үйлчилгээтэй. Цус биднийг хортой бүх зүйлээс цэвэрлэдэгтэй адилхан, Есүсийн цус бидний хийж байгаа, хийсэн бүх гэм нүглийг цэвэрлэсээр байх болно.

Есүсийн цус таны хийсэн бүх гэм нүглүүдийг цэвэрлэх хүчтэй гэдэгт итгэх хэрэгтэй. 

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

Жойс энэхүү 14 хоногийн сургаалиараа уншигчдыг Бурхантай харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлж, илүү итгэлтэй, аз жаргалтай амьдралыг олж авахад тусалдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Жойс Мэйер яамдад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://tv.joycemeyer.org/mongolian/

Холбоотой төлөвлөгөө унших