өдрөөс өдөрт бурхан руу ойртЗагвар

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

14-с 2 дахь өдөр

Оюун Бодлоо Төвлөрүүл

Газар дээрхийг бус дээгүүрх (тэнгэрлэг) зүйлсийг эрмэлз. — КОЛОССАЙ 3:2

Бид сайн болон муу бодлуудтай байдаг. Сайн бодол бидэнд тустай бол муу бодол биднийг шархлуулж, саад болдог. Бурханы тусламжтайгаар зөв бодлыг оюун бодолдоо суулгах хэрэгтэй. 

Зарим хүмүүс амьдралыг сөргөөр хардаг учир нь тэдний амьдралд өмнө нь муу зүйлс тохиолдож байсан учраас тэд сайн зүйлийг төсөөлж чаддаггүй. Тиймээс тэдний зан чанар юмсыг сөрөгөөр хардаг болчихдог. Ямартай ч ийм сөрөг байвал сүнсээр өсөхгүй, утгагүй амьдралтай болдог. Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөгөөр аз жаргалтай амьдармаар байвал юмсыг сөргөөр харахгүйн тул Түүнтэй хамт ойр байж адилхан болох хэрэгтэй. 

Бурханы тусламжтайгаар та өөрөө хичээснээр сөрөг бодлоо хаяж, таныг Бурханаас холдуулдаг хуучин зуршилаасаа салах боломжтой.  Харин Муу сүнс таныг битгий ийм байгаасай гэж хүсдэг, тэр таныг аз жаргалтай амьдарч хүмүүст ивээл болоосой гэж хүсдэггүй. Таны амьдрал өөрчлөгдсөнөөр олон хүмүүсийн амьдрал өөрчлөгдөх боломжтой. Та өөрийн оюун бодлоо зөв зүйл рүү чиглүүүлбэл, Бурхантай илүү ойртож, Түүний танд зориулсан гайхалтай амьдралаар амьдрах боломжтой болно.

Таны амьдралд болон танаар дамжуулан бусдад гайхалтай сайн зүйлс тохиолдох болно гэдэгт итгэ. 

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

Жойс энэхүү 14 хоногийн сургаалиараа уншигчдыг Бурхантай харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлж, илүү итгэлтэй, аз жаргалтай амьдралыг олж авахад тусалдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Жойс Мэйер яамдад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://tv.joycemeyer.org/mongolian/

Холбоотой төлөвлөгөө унших