өдрөөс өдөрт бурхан руу ойртЗагвар

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

14-с 1 дахь өдөр

Та Бухимдсан Үедээ

Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. — ФИЛИППОЙ 4:7

Хэдэн жилийн өмнө би байнга өвдөөд байсан учраас эмч дээр очсон. Тэгсэн эмч намайг бухимдлаас болсон шинж тэмдэгүүд байна гэж хэлсэн. Би сайн унталгүй, зөв хооллодоггүй, өөрийгөө хэтэрхий их дайчилж байсан. 

Хүн болгонд бухимдал үүсэх нь хэвийн үзэгдэл юм. Бурхан биднийг бага зэргийн дарамтыг дааж чадахаар бүтээсэн. Харин асуудал нь бид хязгаарыг давж, бие махбодынхоо өгч байгаа сануулгыг тоохгүй байснаас болоод өвдөж ядардаг.

Би танд өөрийгөө халамжлаарай гэж хэлмээр байгаагийн шалтгаан нь таны бие таны хувцас биш бөгөөд дэлгүүрт очоод солиод авчихдаг зүйл ч биш юм. Бид өөрсдийгөө хэт их бухимдуулдгаа өөрчилж болно. Хийж байгаа зүйлдээ Бурханы туслалцааг авч үр жимс гаргадаггүй, мөн муу үр жимс гаргаж байгаа хэсгээ тайрч хаядаг байх хэрэгтэй. 

Амар тайван гэдэг бол Есүс Христэд итгэгч хүн бүрт байх л зүйл. Тэр бол Амар тайвны Ханхүү бөгөөд Есүстэй хамт байснаар бид амар тайвныг өвлөж авсан юм. Энэ бол Ариун сүнснээс ирсэн бэлэг бөгөөд Тэр Түүний үгэнд дуулгавартай байсан бүгдэд өгдөг. 

Есүсийн амар тайван сайн, муу үед ч хамт байдаг. Түүний амар тайван нь шуурган дунд ч хамт байх болно. 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

Жойс энэхүү 14 хоногийн сургаалиараа уншигчдыг Бурхантай харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлж, илүү итгэлтэй, аз жаргалтай амьдралыг олж авахад тусалдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Жойс Мэйер яамдад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://tv.joycemeyer.org/mongolian/

Холбоотой төлөвлөгөө унших