Чин зоригтон: 6-н долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

42-с 16 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 2:ЭЗЭН, ТА ШУУРГАН ДУНД БАЙНА УУ?

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Исаиа 45:5-г унш. Энэхүү судлалаар уншсан бүх зүйлс ба залбирлынхаа үр дүнд энэхүү эшлэлийг тал талаас нь үргэлжлүүлэн тунгаан бод.

ТУСГАЛ
Судласан зүйлсээ хэрхэн ашиглаасай гэж Эзэн таниас хүсч байна вэ? Таны бодол санаа, үйлдэл, хариулт, эсвэл долоо хоногийн төлөвлөгөөнд чинь юу өөрчилөгдөх хэрэгтэй байна вэ? Зүрх сэтгэлд тань оруулахыг Тэрээр хүсч буй эшлэл байна уу? Та эдгээрийг хэрхэн хэрэгжүүлж чадах вэ? Залбирлаараа дамжуулан энэ бүхнээ Эзэн дээр авч ир.

Юу хийж буйгаа зогсоож сайтар бод. Энэ нь үнэн үү эсвэл мэдрэмж үү? Энэ нь Эзэн үү эсвэл би өөрөө юү? Би өөрийнхөө мэдрэмжүүд, өөрийнхөө бодлуудад итгэх үү эсвэл би Бурханд болон Түүний үгэнд итгэх үү? гэдгийг өөрөөсөө асуухаа бүү мартаарай.Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонго (Иошуа 24:15).

Санаа зовж байгаа бүх зүйлээ Эзэн дээр авч ир. Дараагийн хэдэн долоо хоногийн турш гайхалтай ойлголтуудыг өгөхийг Түүнээс гуй.

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ.
Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, түүнийг тунгаан бод, бас өдрийнхөө туршид үүнийг залбирлаа болго.

Дэд хууль 32:39
Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав!Надаас өөр ямар ч бурхан байхгүй!Үхүүлж, амьдруулагч нь Би билээ.Шархдуулж, эдгээгч нь Би билээ.Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!
Ѳдѳр 15Ѳдѳр 17

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/