Чин зоригтон: 6-н долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

42-с 21 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 3: ЭЗЭН, БИ БОЛ ХҮЧГҮЙ НЭГЭН

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Матай 5:6 болон 2 Тимот 3:3-9-г унш.

Бид сүүлчийн өдрүүдэд амьдарч буй. Бидний амьдарч буй үеийн талаар хэлсэн Паулын үгс үнэхээр үнэн. Паулын хэлсэнчлэн таны талаар үнэн хэвээр байгаа эсвэл хаяахан таны тэмцэлддэг зүйлс юу байна вэ?

Галат 5-р бүлгийг унш. Бид ядуус бас сул дорой хүмүүс. Христээс тусгаарлагдмал байдлаар бидний амьдрал дахь Бурханы төлөвлөгөөг бид биелүүлэх чадваргүй. Бид хоёр хүчний дотор оршдог (Колоссай 3:1-17), шинэчлэгдсэн бидний эсрэг хуучин хүн маань, махан биеийн эсрэг Ариун сүнс. Гэм нүгэл хэмээх үхлийн вирус биднийг ялзруулсан бөгөөд тулаан төгсгөл хүртэл өрнөх болно. Ялзарсан хуучин хүнийхээ хүслээр бид амьдрахыг хүсэхгүй байна. Бурханы талаарх үзэл болон дэлхийн талаархи бидний ялзарсан үзэл маань Түүнийг дагахаас айхад, ямар нэгэн муу зүйл тохиолдох вий гэж айхад, эсвэл бусад хүмүүс биднийг юү гэж бодох бол гэж айхад биднийг хүргэдэг.

Бид айдсын дагуу бус харин итгэлээр амьдрахыг хүсэх хэрэгтэй! Бид хуучин хүнийхээ шунал тачаал болон хүслүүдийг бус харин Ариун сүнсний хүслийн дагуу амьдрах ёстой. Айх зүйлгүйгээр дагахад таньд саад болж буй ямар нэгэн гэм нүгэл байгаа бол тэдгээрийг илчилэн харуулахыг Бурханы Ариун сүнснээс гуйн залбир! Тэр гэмийнхээ төлөө гэмшиж, түүнээсээ эргэ. 1 Иохан 1:9, Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ хэмээн бидэнд хэлдэг. Тэгээд бид дахин гэм хийхгүй явах ёстой!

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, түүнийг тунгаан бод, бас өдрийнхөө туршид үүнийг залбирлаа болго.

Матай 5:3-5
Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно.
Ѳдѳр 20Ѳдѳр 22

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/