Чин зоригтон: 6-н долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

42-с 24 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 4: УУЛ ӨӨД ӨГСӨЖ БАЙНА

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Дэд хууль 6:4-9 болон Марк 12:29-31-г унш. Эдгээр эшлэлүүд дэхь тушаалуудыг тэмдэглэн бич.

ҮНЭН ДОТОР АЛХ
Бурханы тусламж болон нигүүлсэлгүйгээр Бурханыг хэн ч хайрлаж чадахгүй. Бурхан бол бидний зүрх сэтгэлийг бүтээгч Нэгэн. Энэ бол бид өөртөө зүгээр л тааруулаад авчихдаг зүйл биш. Бурханыг хайрлах хайр бол Бурханаас ирдэг зүйл. Бид чадваргүй болохоо хүлээн зөвшөөрч бас зүрх сэтгэлийн хүслийг минь өгөөч хэмээн Түүнээс гуйх боломжтой. Түүний хайрыг таньд өгөхийг Эзэнээс гуй. Түүнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрлах боломжийг таньд олгохыг Түүнээс гуй! Бас бусдыг хайрлах! "Эзэн таныг хүсэмжилдэг бас бусдад үйлчилдэг зүрхийг надад өгөөч!"

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Тэдгээрийг зүрхэндээ нууж, тэдгээрийг тунгаан бодож, өдрийн турш тэдгээрийг өөрийнхөө залбирлаа болго.

Дэд хууль 6:4-6
Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН. Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлга.
Ѳдѳр 23Ѳдѳр 25

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/