Чин зоригтон: 6-н долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

42-с 25 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 4: УУЛ ӨӨД ӨГСӨЖ БАЙНА

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Матай 26:41 болон Еврей 12:12-13-г унш.

Бурхантай ганцаарчилан цаг өнгөрүүлэхэд таньд саад болдог шалтгаануудын талаар эргэцүүлэн бодож үз. Залбирал: Эзэн, миний Таньтай өнгөрүүлэх хэрэгтэй цагийг зарцуулахыг хүсэхэд надад Таны тусламж хэрэгтэй байна. Эзэн, надад туслаач!

ҮНЭН ДОТОР АЛХ
Бүгдийн Дээд Бурхантай, ертөнцийг бүтээгчтэй, таныг бүтээгчтэй та ганцаарчилан цагийг өнгөрүүлэх боломжтой бол та яах вэ? Өдөр бүр Түүнтэй ганцаарчилан өнгөрүүлэх цагийнхаа туршид та Түүнтэй цуг суун нэгдмэл болох боломжтой бол яах вэ? Үүнийг бид зүрх сэтгэлдээ оруулан үүний дагуу үйлдвэл бид хэр зэрэг өөрчилөгдөх бол? Эзэн, бид маш сул дорой бөгөөд маш бүдэг хардаг хүмүүс. Та яг энд байхад л бид яг хажуугаар чинь өнгөрч явдаг. Өглөө бүр бид Есүстэй хамт цагийг өнгөрүүлэх бас Түүнээс суралцах боломжтой. Олж харах нүдтэй байхад бидэнд туслаач! Сонсох чихтэй байхад бидэнд туслаач! Эзэн, бидэнд туслаач.

Таньд аль хэдийнээ өгөгдсөн бэлгийг санахад хэр хэцүү вэ? Мартамхай байдлаа болон үлбэгэр байдлаа хүлээн зөвшөөр! Түүний өгсөн зүйлсийг бүрэн ашиглахад туслахыг Түүнээс гуй. Түүнтэй ганцаарчилсан цагаа өнгөрүүлэхэд туслахыг Түүнээс гуй. Та хэзээ ч өмнөх шигээ хэвээр байхгүй. Мөн таны ертөнц ч бас өмнөх шигээ хэзээ ч байхгүй болох болно.

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Тэдгээрийг зүрхэндээ нууж, тэдгээрийг тунгаан бодож, өдрийн турш тэдгээрийг өөрийнхөө залбирлаа болго.

Дэд хууль 6:4-6
Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН. Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлга.
Ѳдѳр 24Ѳдѳр 26

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/