Чин зоригтон: 6-н долоо хоногийн аялал Загвар

ДОЛОО ХОНОГ 4: УУЛ ӨӨД ӨГСӨЖ БАЙНА
ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Матай 14:23-25-г унш.
Есүс Өөрийнхөө Аавтай ганцаар цагийг өнгөрүүлэхээр уул өөд өгссөнийг бид хардаг. Тэрээр уулан дээр хэр зэрэг удсан бол? Библи унших, залбирах, болон сонсох байдлаар та Эзэнтэй ганцаараа хэр зэрэг цагийг өнгөрүүлдэг вэ?
ҮНЭН ДОТОР АЛХ
Тэнгэрлэг хараатай амьдралаар амьдрахын тулд бид өдөр тутмын дэлхийн амьдралаас холдох хэрэгтэй байдаг. Өдрийн туршид хүнд хэцүү бэрхшээлтэй асуудлуудынхаа дунд хором бүрт мөнхийн зорилготой байхын тулд өдрөө эхлэх бүртээ уулын оргил өөд бид өгсөх хэрэгтэй. Өдөр хоног цөвүүн учраас бид цагийг хамгийн сайнаар үнэлэх ёстой (Eфес 5:16).
Энэ ертөнцийг бүтээгч Тэнгэрлэг Эцэг Дээдийн Дээд Бурхантай ганцаарчилан цагийг өнгөрүүлэх ямар төлөвлөгөө таньд байна вэ? Болж буй зүйлсийг дэлхийн, хүний нүдээр харахын оронд Түүний нүдээр болж буй зүйлсийг харах бас Түүнийг сонсох боломжтой болохын тулд Түүнд зориулан цаг гаргахыг та хэрхэн баталгаажуулж чадах вэ? Бид өөрсдийн хүчээр юуг ч хийж чадахгүй боловч бид Түүнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх бодол санаа, бүх хүч чадлаараа хайрла гэсэн Бурханы хамгийн агуу тушаалыг дагах ёстой. Итгэлээрээ дуулгавартайгаар бид дагах үед, Тэр үүнийг боломжтой болгох болно.
ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Тэдгээрийг зүрхэндээ нууж, тэдгээрийг тунгаан бодож, өдрийн турш тэдгээрийг өөрийнхөө залбирлаа болго.
Дэд хууль 6:4-6
Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН. Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлга.

Энэ төлөвлөгөөний тухай

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/