Чин зоригтон: 6-н долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

42-с 23 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 3: ЭЗЭН, БИ БОЛ ХҮЧГҮЙ НЭГЭН

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Дуулал 103-р бүлгийг унш.

Энэ долоо хоногт үүнийг хоёр дахь удаагаа унших үедээ, сурсан бүх зүйлсээ тал талаас нь бодож үз бас Түүний тусламжийг Эзэнээс гуй. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун Дотор минь байгаа бүгд Түүний ариун нэрийг магтагтун! (Дуулал 103:1) хэмээн чин сэтгэлээсээ хэлэхүйц талархалтай зүрх сэтгэлийг таньд өгөхийг Эзэнээс гуй.

ҮНЭН ДОТОР АЛХ
Зогс бас бод. Би үнэний дотор амьдарч байна уу? Би үнэн дотор алхаж байна уу? Үнэн миний Эзэн үү, эсвэл мэдрэмжүүд маань миний эзэн үү? Би өөрийн мэдрэмжүүддээ баригдсан, өөрийн ойлголтод түшиглэсэн байдалтай байх уу, эсвэл би Бурханд болон Түүний үгэнд итгэх үү? гэдгийг өөрөөсөө асуу. Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонго (Иошуа 24:15).

Дараагийн хэдэн долоо хоногийн туршид гайхалтай ойлголтуудыг өгөхийг Эзэнээс гуй. Судласан зүйлсээ таныг хэрхэн ашиглаасай гэж Тэр хүсч байна вэ? Таны бодол санаа, үйлдэл, хариулт, эсвэл долоо хоногийн төлөвлөгөөнд тань юү өөрчилөгдөх хэрэгцээтэй байна вэ? Таныг зүрх сэтгэлдээ оруулаасай гэж Түүний хүсч буй эшлэл байна уу? Та үүнийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж чадах вэ? Энэ бүхнээ залбирлаараа Эзэний өмнө авч ир.

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Матай 5:3-5-г цээжээр хэл.

Матай 5:3-5
Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно.
Ѳдѳр 22Ѳдѳр 24

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/