Чин зоригтон: 6-н долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

42-с 20 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 3: ЭЗЭН, БИ БОЛ ХҮЧГҮЙ НЭГЭН

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Матай 5:5, 2 Коринт 12:10; болон Галат 4:9-г унш.

Таныг хойш нь татдаг энэ дэлхийн үнэ цэнэгүй зүйлс юу байна вэ? Хамгийн сайн зүйлсийг орлож буй ямар сайн зүйлс байна вэ?

ҮНЭН ДОТОР АЛХАХ
Мөнхийн зүйлсийг олж авахын тулд хаяхаас айж буй дэлхийн зүйлс тань юу байна вэ? Есүсийг бүрэн дагахын тулд эрсдэхээс айж буй зүйлс тань юу байна вэ? Эзэний таныг хаяаасай гэж хүсч буй гэр бүлийн уламжлал эсвэл сүмийн тань баримталдаг уламжлалууд юу байна вэ?

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ
Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, түүнийг тунгаан бод, бас өдрийнхөө туршид үүнийг залбирлаа болго.

Матай 5:3-5
Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно.
Ѳдѳр 19Ѳдѳр 21

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/