Биднийг шархлуулсан хүмүүсийг уучлах ньЗагвар

Forgiving Those Who Wound Us

7-с 2 дахь өдөр

Уучилдаг байх амьдралын хэв маяг

Дагалдагчиддаа залбирах талаар заасныхаа дараа Есүс энэ эмтэрсэн дэлхий дээр хэрхэн хамтдаа алхах боломжтой талаарх маш чухал ойлголтыг тэдэнд өгчээ. Бусадтай харилцах харилцааг нь тэнгэр дэх Эцэг хэрхэн хардаг болохыг Тэр тэдэнд харуулсан ба Түүний нигүүлслийн дагуу алхахыг харуулсан.

Бидний Эцэг өдөр бүрийн минь талхыг бидэнд өгөөд зогсохгүй мөн өдөр бүрийн сахилга батыг бидэнд өгдөг. Энэ сургаал дахь гэмийн уучлал нь эмтэрсэн дэлхий дээр итгэлийнхээ дагуу амьдрахын нэг хэсэг бол өдөр бүрийн буруу үйлдлүүд, гомдол, гэмт үйлдлүүдийн хуримтлалын талаар ярьж байгаа юм. Амьдралын энэ хэсэгт ч бас бидний Эцэг биднийг сахилгажуулахыг эрж хайдаг. Хэрэв бид бусдын эсрэг хатуурсан зүрхтэй болж, уучлахгүй байх юм бол (учир нь тэд биднийг байнга гомдоодог учраас) хэрхэн уучилж сурах хүртэл маань Өөрийнхөө шийтгэл дор байлгахдаа бидний Эцэг үнэхээр сайн Нэгэн. Тэр бол бардам зангийн маань эсрэг зогсохдоо бас өөрсдийн маань бурууг бидэнд сануулахдаа үнэхээр эелдэг Нэгэн аж.

Уучлал дотор алхах гэдэг нь бусдын эсрэг өөрсдийнхөө гэмийг хүлээн зөвшөөрөхдөө хурдаг мөн аль болох түргэн тэднээс уучлал гуйх гэсэн утгатай. Гэвч энэ нь мөн бидний эсрэг гэм үйлдэх хүмүүсийг уучлахдаа бэлэн мөн ийм хүсэлтэй байх гэсэн утгатай аж. Христ дотор Эцэг биднийг хэрхэн уучилсан талаар авч үзэх үедээ бид ийнхүү уучлах боломжтой болдог (Ефес 4:32). Өөрийнх нь эсрэг бидний үйлдсэн гэмийн үр дүнд Христийн амссан зовлонтой харьцуулахад бусад хүмүүсээс хүлээн авах гомдол, шарх маань үнэхээр юу ч биш юм.

Уучлах амьдралын хэв маягтай байх нь жижиг гомдлуудыг өнгөрүүлэн, улмаар хувь хүний ноцтой гэмтэй эрүүл арга замаар нүүрэлддэг харилцааг тогтоох боломжийг бидэнд олгодог. Аврагч хэрэгтэй буй ертөнц—хэмээн Эцэгийн маань хардагчлан шударга бус байдлаар дүүрэн ертөнцийг харахад ийм төрлийн амьдралын хэв маяг бидэнд туслах ч боломжтой. Тэр л үед өөрсдийнхөө амьдралд буй сайнмэдээний үнэнийг үлгэр жишээ болгох замаар дэлхийг аврах Түүний агуу төлөвлөгөөний нэгэн хэсэг нь бид болох болно.

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Forgiving Those Who Wound Us

Бид сэтгэлийн ч бай эсвэл бие махбодын ч бай аль шархаар зовж байгаа эсэхээс үл хамааран уучлал бол Христитгэлт амьдралын тулгуур чулуу юм. Есүс Христ гэм буруугүй үхэл хүртэл бүх шударга бус, зөвт бус байдлуудыг биеэрээ туулсан. Гэтэл амьдралынхаа сүүлчийн цагт загалмай дээр Түүнтэй хамт цовдлогдсон доог тохуу хийгч дээрэмчин тэр ч бүү хэл Өөрийг нь цовдолсон хүмүүсийг Тэр уучилсан байдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Beyond Suffering Библийг бүтээсэн Joni and Friends, International and Tyndale House Publishers-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.beyondsufferingbible.com/