Биднийг шархлуулсан хүмүүсийг уучлах ньЗагвар

Forgiving Those Who Wound Us

7-с 6 дахь өдөр

Христитгэлтэний "дүрэмт хувцас"

Бүхий л төрлийн үйлдвэрийн хүмүүс өөр өөр дүрэмт хувцас өмсөхийг нь бид хардаг. Механик, тогооч, зөөгч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, гал сөнөөгчид бүгд л дүрэмт хувцас өмсдөг. Үнэндээ, дүрэмт хувцсыг хангах бас цэвэрлэхэд зориулагдсан бүхэл бүтэн корпорац гэж хүртэл бий. "Христитгэлтний дүрэмт хувцас" гэж байдаг уу? Хувцас гэж байхгүй хэдий ч бие биенийгээ хэрхэн асран халамжилж буйд маань зохих дүрэмт хувцас гэж бий! Энэ сургаал өөрсдийгөө "хувцаслах"-ад урамшуулдаг нь санаатай бас зорилготой байхыг хэлж буй юм. Бид тодорхой арга замаар бусадтай адилхан хувцаслах ёстой. Бид өөрсдийгөө өршөөл, нинжин сэтгэл, даруу байдал, эелдэг байдал, тэвчээрээр хувцаслах ёстой. Яагаад? Учир нь тэдгээр дүрэмт хувцаснуудын дор гэм буруутай хувь хүмүүс бий. Тэдгээр гэм буруу нь олон төрлийн хэлбэртэй аж. Тиймээс, христитгэлтнүүдийг онцгойруулдаг төлөв чанаруудын жагсаалтаар Бурхан биднийг тоноглодог бөгөөд улмаар Тэр биднийг уучлал—хэмээх гэм буруутай ажиллах зан чанарын чухал багажаар хангадаг.

Уучлал бол төлөвшсөн итгэгчид байдаг өдөр тутмын зан чанар мөн. Ариун хүмүүс байлгахаар Бурхан биднийг сонгожээ. Ариун байх гэдэг нь Христтэй адилхан байх гэсэн тодорхой зорилгын тулд "тусгаарлагдсан" эсвэл "зориулагдсан" байхыг хэлдэг. Энэ сургаалд бид бие биендээ Бурханы хайрыг харуулахын тулд тусгаарлагдсан хүмүүс гэжээ. Гэсэн хэдий ч бид бүгдээрээ гэм буруутай болохыг маань Бурхан аль хэдийнээ мэддэг. Бурхан тэдгээр гэм буруугаас хамаагүй сүр жавхлантай Нэгэн бөгөөд бие биенийхээ төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөхийг Тэр биднээс хүсдэг! Бие биетэйгээ харилцах харилцаагаар дамжуулан итгэгчдийг ариусгах (ариун болгох, бүрэн зориулах) нь Бурханы төлөвлөгөө юм. Бид уучлах үед Есүс Христ болох Бурханы Хүүгийн дүр төрхөд нийцдэг. Бидний ба бусдын гэм буруу нь уучлалын хүчийг давтах боломж болж ирдэг.

Та нүглээ улайхад бэлэн байна уу (Иаков 5:16)? Өршөөл, эелдэг байдал, даруу зан, зөөлөн чанар, тэвчээрээр хувцаслахыг та хүсэж байна уу? Та Христтэй адилхан болохыг бас таныг гомдоосон хүмүүст уучлалыг үзүүлэхийг хүсэж байна уу?

Итгэгчдийн нөхөрлөлийг уучлал тодруулдаг байх ёстой. Уучлалын хэв маягийн дотор амьдрахаас бид бүгд үр ашгийг хүртэх нь гарцаагүй. Гэвч бид бие биенийгээ уучлах үед үүнээс ч агуу сайн сайхан зүйл биеллээ олдог: Бурхан алдаршуулагдан бас Христ өргөмжлөгддөг ба ажиглан харсаар буй ертөнцөд Тэр танигддаг. Бид Христийн адил харагддаг!

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Forgiving Those Who Wound Us

Бид сэтгэлийн ч бай эсвэл бие махбодын ч бай аль шархаар зовж байгаа эсэхээс үл хамааран уучлал бол Христитгэлт амьдралын тулгуур чулуу юм. Есүс Христ гэм буруугүй үхэл хүртэл бүх шударга бус, зөвт бус байдлуудыг биеэрээ туулсан. Гэтэл амьдралынхаа сүүлчийн цагт загалмай дээр Түүнтэй хамт цовдлогдсон доог тохуу хийгч дээрэмчин тэр ч бүү хэл Өөрийг нь цовдолсон хүмүүсийг Тэр уучилсан байдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Beyond Suffering Библийг бүтээсэн Joni and Friends, International and Tyndale House Publishers-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.beyondsufferingbible.com/