Биднийг шархлуулсан хүмүүсийг уучлах ньЗагвар

Forgiving Those Who Wound Us

7-с 3 дахь өдөр

Харилцаануудаа сэргээх нь

Үнэхээр эмтэрсэн бас өвдөлтөөр дүүрэн учраас тодорхой харилцаан дээр бодол санаагаа төвлөрүүлэх үе танд гардаг уу?

Ямар нэгэн зүйлээр үнэхээр эзэмдэгдсэн үед баяр хөөртэй сүнстэй байх нь үнэхээр хэцүү байдаг. Ариун Бурхантай маань харилцах харилцаанд саад болохуйц гомдол бидний болоод бусдын хооронд байдаг. Биднийг магтаал ариун ба гэм зэмгүй байх ёстой. Христ доторх уучлал маань бидэнд Бурханд хүрэх арга замыг гарцаагүй олгосон хэдий ч Өөрийнх нь Хүүтэй адилхан болоосой гэж Бурхан биднийг хүсдэг. Өөрсдийгөө бусадтай "эвлэрүүл" гэж Есүс биднийг ятгадаг. Эвлэрүүлэх гэж харилцааг зохих эмх цэгцэнд нь сэргээхийг хэлдэг. Харилцаа маань эмх цэгцгүй байх үед бид Христийг үл хүндэлдэг. Уучлалаар дамжуулан бид харилцаануудаа эмх цэгцэнд нь эргүүлэн оруулж, цэвэр ухамсартайгаар магтаал дотор Бурхан дээр ирэх болно. Нөгөө хүн маань эвлэрэхийг хүсэхгүй байж болох ч эвлэрүүллийн араас хөөцөлдөхийн төлөө боломжтой бүхнийг хийх бидний үүрэг хэвээрээ байдаг.

Бид ийм арга замаар амьдрах үед бид Христийг хүндлэн бас Бурханыг магтах магтаал маань нээлттэй бас чөлөөтэй байдаг. Бид төлөвшин, Христтэй улам илүү адилхан болж ирэх үед ихэнх гомдлуудыг "өнгөрүүлэх" боломжтой болохыг бид олж мэддэг. Гэмт дайралтыг өнгөрүүлэхийг бид сонгодог (Сургаалт үгс 19:11-ийг үз). Бусдыг уучлах үедээ бид бие биендээ санамсаргүйгээр хор хөнөөл учруулдаг болохоо таньж мэддэг. Энэ бол олон төрлийн гэмд үзүүлэх нигүүлслийн дагуух хариу бөгөөд шаардлагагүй нүүрэлдэлт ба эмтэрсэн харилцаанаас сэргийлэх арга замуудын нэг мөн. Ийм төлөвшил бүхий зан чанар нь Бурхантай болоод бусадтай саадгүй нөхөрлөх эрх чөлөөг бидэнд олгодог юм.

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Forgiving Those Who Wound Us

Бид сэтгэлийн ч бай эсвэл бие махбодын ч бай аль шархаар зовж байгаа эсэхээс үл хамааран уучлал бол Христитгэлт амьдралын тулгуур чулуу юм. Есүс Христ гэм буруугүй үхэл хүртэл бүх шударга бус, зөвт бус байдлуудыг биеэрээ туулсан. Гэтэл амьдралынхаа сүүлчийн цагт загалмай дээр Түүнтэй хамт цовдлогдсон доог тохуу хийгч дээрэмчин тэр ч бүү хэл Өөрийг нь цовдолсон хүмүүсийг Тэр уучилсан байдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Beyond Suffering Библийг бүтээсэн Joni and Friends, International and Tyndale House Publishers-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.beyondsufferingbible.com/