Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбиралЗагвар

Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбирал

7-с 3 дахь өдөр

Дагалдагч бэлдэх боломжийн төлөө залбир

Аав аа,

Та надад ажлаас илүүтэй бусдад үйлчлэх үүргийг өгсөн. Хүмүүс чухал гэдгийг би мэднэ. Юун түрүүнд Таныг хайрлаж, дараа нь бусдыг хайрла гэж Та намайг дуудсан. Хүмүүс бол Таны дүр төрхөөр бүтээгдсэн, Таны хүүхэд, Та тэднийг дуудсан гэдгийг харах нүдийг өгөөч. Би Таныг гэрчлэгч нэгэн байя. Эзэн минь, надад эр зоригийг өгөөч, намайг итгэмжтэй байх тусам Танд үйлчлэх боломжийг нэмж өгөөч.

Та бол цор ганц Аврагч. Таны хэн болохыг, Та юу үйлдсэнийг эргэн тойрныхондоо гэрчлэн хэлэх үгсийг миний аманд өгөөч. Таны Үгийг сонсоход тэдний зүрхийг зөөлөн, чихийг нээлттэй байлгаач. Энэ дэлхий дээр зүгээр л оршин байх бус харин Таны илгээсэн зорилгыг бүрэн гүйцэлдүүлэх хүсэл эрмэлзлээр намайг дүүргэж өгөөч. Зүрхийг минь эцэж туйлдахаас хамгаалаач. Харцаа Мөнхийн улс дээр тогтооход туслаач. Эзэн минь, Таны тухай ярьж, Таны хүмүүсийг аврахад намайг хэрэглээч.

Би Танд хайртай, Танд итгэж байна. Амен.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбирал

Таны ажил бол илгээлтийн талбар. Шинэ бизнес эхлүүлэх, ажилд орох, одоогийн ажлаа өөр өнцгөөс харах зэргийн аль нь ч бай энэхүү 7 өдрийн залбирал таныг Бичээс рүү хөтлөх болно. Түүгээр ч барахгүй таныг хайрлаж, аварч, хаа байгаа газартаа Түүний гэрч байлгахаар дуудсан Амьд Бурхантай та халуун яриа өрнүүлэх эхлэл болно. She Works His Way үйлчлэлийн зөвшөөрөлтэйгөөр хөрвүүлэн нийтлэв.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.unleashatwork.org/