Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбиралЗагвар

Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбирал

7-с 5 дахь өдөр

Бусдыг хайрлах хайрыг чинь хараад итгэгчид хайр дотор сайныг үйлдэх хүсэлд автаж, Бурханыг хараахан таньж мэдээгүй хүмүүс Сайнмэдээг хүлээж авахын төлөө залбир.

Аав аа,

Есүсийн Сайнмэдээг тараах олон арга зам байсан ч Та биднийг сонгосон. Бурхан минь, Та зорилгынхоо төлөө намайг улам их ашиглаач. Бусдыг хайрла гэсэн Таны тушаалд би хөнгөн хандахыг хүсэхгүй байна. Бид бие биедээ хайртай байваас дэлхий биднийг Таны дагалдагч гэдгийг мэдэх болно. Бусдыг хайрлах бол өнгөц, агшин зуурын мэдрэмж биш гэдгийг надад сануулаач. Бусдыг хайрлах хайр бол намайг Таных гэдгийн нотолгоо, Таныг бодит гэдгийн баталгаа билээ. Танд найдах найдварыг минь энэ дэлхий хүсэмжилж байна. Та л тэдэнд хэрэгтэй гэдэг итгэлийг хайраар минь бататгаач.

Бусдад өгсөн бэлгүүдийн тань төлөө талархъя. Бурхан минь, тэдэнд өгсөн авьяас бэлэг, давуу талуудаар би ерөөгддөг. Бурханд ашиглагдаж байгаа бусдыгаа хараад атаархахаас намайг ангид байлгаач. Таны Тэдэнд өгсөн бэлэг авьяас, үйлчлэлийг дэмжихэд намайг хэрэглээч.

Ургацын талбайдаа ажиллах ажилчдыг илгээгээч. Ургац арвин, хийх ажил их байна. Би өөрөө ажиллахаас илүүтэй ургацын ажилчдын төлөөх сэтгэлийн дуудлагыг өгөөч.

Би Танд хайртай, Танд итгэж байна. Амен.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбирал

Таны ажил бол илгээлтийн талбар. Шинэ бизнес эхлүүлэх, ажилд орох, одоогийн ажлаа өөр өнцгөөс харах зэргийн аль нь ч бай энэхүү 7 өдрийн залбирал таныг Бичээс рүү хөтлөх болно. Түүгээр ч барахгүй таныг хайрлаж, аварч, хаа байгаа газартаа Түүний гэрч байлгахаар дуудсан Амьд Бурхантай та халуун яриа өрнүүлэх эхлэл болно. She Works His Way үйлчлэлийн зөвшөөрөлтэйгөөр хөрвүүлэн нийтлэв.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.unleashatwork.org/