ГЭРЛЭЛТЗагвар

ГЭРЛЭЛТ

5-с 2 дахь өдөр

“Зарц нь ‘Хэрэв тэр эмэгтэй намайг дагаж энэ нутагт ирэхийг хүсэхгүй бол яах вэ? Тэгвэл таны гарч явсан нутагт хүүг чинь буцааж аваачих уу?’ гэж асуужээ.” Эхлэл 24:5

Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлэг.

Дөнгөж гэрлэсэн хосуудын сэтгэл санааг хүчтэй хямраах зүйлс олон байдаг. Юуны түрүүнд, гэрлэлтээс хүсэн хүлээсэн бүхий л зүйлс биелдэггүй гэдгийг ухаараад дөнгөж гэрлэгсэд ихэд цочирддог. Гэрлэхээсээ өмнө та нөхөр болох хүнээ дандаа биш юмаа гэхэд ихэнхдээ цагаан морь унасан ханхүү, байшингуудын дээгүүр нэг алхаад гардаг ер бусын хүн юмуу эсвэл усан дээгүүр алхдаг шидтэн байхыг хүсэн хүлээж байсан байх. Харин залуус сүйт бүсгүйгээ ээжтэй нь ижилхэн, нэрд гарсан одтой адил царайтай, өөрийнх нь дэргэд муужгай шиг хүржгэнэн суухыг хүсдэг.

Гэтэл гэрлээд бодит байдалтай шууд нүүр тулах хэрэгтэй болдог. Тэр үед та ханилсан хүнээ өнгөт шилний цаанаас харахаа больж, таны хүсэл мөрөөдөл бутарч эхэлсэн юм шиг санагдана. Ингээд л таны ертөнц төд удалгүй хар цагаан өнгөтэй болдог. Шинэхэн эхнэрүүд “Би энэ залуутай гэрлэх ёсгүй байжээ” гэж хэлэхийг би сонсож байсан. Нөгөө талаас, “Би энэ эмэгтэйг сайн таньж мэдээгүй юм шиг байна. Биднийг гэрлэхээс өмнө тэр миний бүхий л зүйлийг үнэхээр зөвшөөрч байсан. ‘Хайрт минь, юу хүссэнээ хий!’ гэж хэлдэг байсан. Одоо бид гэрлэчихлээ. Гэтэл энэ эмэгтэй надаас олон зүйл хүсэн хүлээж байснаа надад огт хэлж байгаагүй юм байна. Тэгээд одоо бүхий л зүйлийг өөрийнхөөрөө эргүүлэх болжээ” гэж ярьдаг эрчүүд бас байдаг.

Тэгвэл энэ мухардлаас яаж гарах вэ? Ихэнх гэрлэлт тэр мөчөөс эхлэн доошоо урууддаг. Хүлээлтээ нухчин дарах нь маш их уур уцаартай болоход хүргэдэг. Тийм уур уцаар эхлээд зөөлхөн буцлах тос шиг байснаа эцсийн эцэст тэр хүн тэвчихгүй тэсэрдэг.

Дебби Жонсон (Debbie Johnson)энэ тухай ярихдаа “Бид хоёр сэтгэл санааны хувьд хэдийнээ салж сарнисан хирнээ нэг гэрт амьдраад л байсан” гэжээ.

“Гэрлэснийхээ дараа би үнэхээр хөөрхийлөлттэй байдалд орчихоод их удсан. Тиймээс би ч бас нөхрөө тийм байдалд оруулах хүсэл ихтэй байсан. Бидэнд нэг нэгнээ гэсэн сэтгэл огт байгаагүй. Бидэнд ямар ч найдлага байхгүй байлаа” гэж тэр тайлбарласан. Үүний хариулт юу вэ? Хүлээлтээсээ татгалзах уу? Сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх үү? Гэр бүл байхаа болих уу? Энэ асуудлыг мэдрэмжтэйгээр шийдвэрлэхгүй бол хосуудын оргилуун сэтгэл хөрч, уур уцаар бөөгнөрдөг. Сувилагчдын нэгэн сэтгүүлд “Та яагаад бодит бус хүлээлтээсээ зуурсаар байна вэ?” гэсэн асуултыг нийтэлжээ. Хариул нь “Та үүнийг хүсэн хүлээх ‘эрхтэй’ гэж итгэдэг учраас тэгж ханддаг” гэжээ. Нийтлэгчийн бичсэн үгстэй миний хувьд санал нэгдэж байна. Гэвч гэрлэлт доторх биелэлээ олоогүй хүлээлттэй холбоотой нэг сул талыг би харсан. Хэрэв та өөрийн “зөв” би ингэх эрхтэй гэсэн эрхээсээ зуурч авбал өөртэй чинь хэрхэн “буруу” харьцаж, эрхийг чинь зөрчиж байсныг тэр даруйд анзаардаг. Тийм учраас, хэзээ нэгэн цагт та өөрийн эрхээсээ татгалзах хэрэгтэй болно. Авах ёстойгоо аваагүй гэсэн тэр уур уцаараа хаях шаардлагатай болно гэсэн үг юм.

Миний эхнэр олон арван жилийн турш эмэгтэйчүүдтэй ажилласан. Эхнэр минь нэг зүйлд итгэж явдаг. Ихэнх эмэгтэйчүүд амьдралд нь байгаа хэрэгцээ бүрийг хангахыг нөхрүүдээсээ хүсэн хүлээдэг. Гэвч үүнийг зөвхөн Есүс Христтэй харилцаатай байснаар хангах боломжтойг даанч мэддэггүй. Библийн цаг үед эмэгтэйчүүд хамтдаа уулзаж, хамт угаалга хийх, эсвэл хүнс худалдаж авах, бас гэр бүлдээ хоол бэлтгэхдээ хамт ярилцдаг байсан байх. Гэтэл өнөө цагт бид тусгаарлагдан амьдарч байна. Өнөөгийн залуу эмэгтэйчүүд ахмад настай халамжлан хүмүүжүүлэгч, урам зориг өгдөг, дуу чимээ шингээн тусгаарладаг шиг нууц хадгалдаг эмэгтэйчүүдтэй харилцаатай байх нь улам цөөрсөн байна.

Тэгвэл үүнд тус болж чадах дараах гурван зааварчилгааг танд өгье.

1-р зааварчилгаа бол: Гэрлэлтээс хүлээсэн хүлээлт биелэгдээгүй бол өөрийнхөө мэдрэмжээ уцаарлахгүйгээр, өширхөлгүйгээр илэрхийлээрэй. “ЧИ тэглээ ингэлээ” гээд дүрэлзсэн, хоосон үгс ярьж байснаас “Чамайг ингээд байхад би ийм зүйлийг мэдэрч байна” гэж хэлэх нь заналхийлэл шиг сонсогддоггүй юм шүү.

2-р зааварчилгаа нь: Бурханы хүссэн хүн болох гэж хичээгээрэй. “Нүдийг нүдээр” гэсэн өс хонзонгийн хандлага өвөрлөн ханиасаа хөндийрөхгүй байхын төлөө тэмц.

3-р зааварчилгаа бол: Хүсэн хүлээсэн зүйлсээсээ татгалз. Өөрөөр хэлбэл, биелэгдэшгүй хүлээлт байгааг тодорхой харах үедээ уурлаж, гонсойхоос илүүтэй тэр хүлээлтээ март. Түрүүхэн миний дурьдаж байсан эмэгтэй Дебби Жонсон болон түүний нөхөр Марк гэрлэлтээ эрхэмлэсэн юм. Тэгээд тэд “Бурханы аргаар эвлэрэхүй” гэдэг хөтөлбөрт хамрагдаж, гэрлэлтээ аварсан. Таны гэрлэлт ч аврагдах боломжтой. Та гэрлэлтээ бүтэлтэй болгох гэж хичээж байхдаа Бурханы тусламжинд баттай найдаж болно. Учир нь Бурханы зорилго хэзээд бидний амьдралд эдгэрэл, тусламжийг авчирдаг юм.

Мэргэн нэгнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгийг танд хүргэлээ

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

ГЭРЛЭЛТ

Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгээс Гэрлэлтээ барьж байгуулахад тань туслах 5 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Итгэл Радио - Аудио чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Itgel radio -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio