ГЭРЛЭЛТЗагвар

ГЭРЛЭЛТ

5-с 5 дахь өдөр

“Хувцсаа шатаахгүйгээр хүн гал өвөртөлж чадна гэж үү? Хөлөө түлэхгүйгээр хүн халуун нүүрсэн дээгүүр явж чадахуу? Хөршийнхөө эхнэр дээр ордог хүн ийм буюу. Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүхэн шийтгэгдюү.” Сургаалт үгс 6:27-29

Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлэг.

Нэлээд баян чинээлэг нэг эр өөрөөс нь хэдэн жилээр дүү, залуухан хөөрхөн эмэгтэйг шохоорхох болсон байна. Хачин этгээд тохиолдлоор тэр эр өнөөх эмэгтэйг усанд орж байхад нь зурвас харжээ. Эмэгтэй түүнийг хараагүй болохоор мань эр хэсэг хугацаанд өнөөх бүсгүйг ажиглан харж л дээ. Тэр эр дунд насны, амьдралаас бага зэрэг уйдсан хүн байжээ. Их залуудаа эхнэртэйгээ хуримлаж, хэд хэдэн хүүхэдтэй болсон байна. Мөнгөтэй болохоор хүссэн бүхнээ авч чадах эр байжээ. Харин нөгөө залуухан эмэгтэйг харсан мөчөөсөө түүнийг хүсэх болжээ.

Гэтэл залуу бүсгүй өөр хүний эхнэр гэдгийг олж мэдчихээд өнөөх эр эхлээд сандарч мэгдээд, хэсэг зуур сэтгэлээ татаж авсан байна. Гэвч дараа нь хүсэл шохоорхолдоо автаад ухаанаа алджээ. Угаасаа тийм их мөнгөтэй, эрх мэдэлтэй эр хүн хэний ч өмнө бууж өгч, буланд шахагдаж сураагүй нь тодорхой. Тэгээд эцэстээ өнөөх эмэгтэйтэй мань эр дотно харьцаанд оржээ. Орчин цагийн хайр дурлалын өгүүлэг шиг сонсогдож байгаа биз.

Энэ явдал Монровид юмуу Манилад, эсвэл Далдуу модот эрэг дээр болсон ч гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэсэн энэ нөхцөл байдал дэлхий даяар адилхан байдаг түгээмэл үзэгдэл юм. Уйдсанаасаа болж хүсэл шохоорхолдоо автах, адал явдлыг эрэлхийлж гэр бүлээс гадуурх явдлаа өмгөөлөх явдал өнөөдөр түгээмэл байна. Гэтэл миний сая дүрсэлж ярьсан үйл явдал бараг 3000 жилийн өмнө болсон. Та энэ тухай Библи 2 Самуел номны 11-р бүлгээс унших боломжтой.

Гэрлэлт болон Гэр бүлийн зөвлөгчдийн нийгэмлэгээс явуулсан судалгааны дүнгээс харвал өнөө цагт гэрлэлтийн зөвлөгчдийн авч үздэг асуудлуудын тал шахуу хувь нь завхайралтай холбоотой байдаг юм.

Гэр бүлийн харилцаагаар мэргэшсэн доктор Фридрих Г. Хамприй (Dr. Frederick G. Humphrey) хэлэхдээ “Гэрлэлтийн асуудлын гол хүчин зүйл гэж хүмүүсийн дунд яригддаг хирнээ завхайрлын талаар шинжлэх ухааны судалгаа хийсэн нь их ховор байна” гэж хэлжээ. Гэсэн ч завхайрлын улмаас гурван гэрлэлтийн нэгд асуудал үүсч, өрх айлууд сүйддэг ноцтой асуудал гэдгийг Хамприй дурдсан байна.

Кембрижийн Их Сургуулийн профессор Си. Эс. Люисын (C.S. Lewis) туурвисан хамгийн сүүлийн нийтлэлүүдийн нэг нь “Бидэнд аз жаргал эдлэх эрх үгүй” гэсэн нэртэй бүтээл юм. Люисын авч хэлэлцсэн асуудал бол бидний нийгмийг үеийн усанд автуулах мэт олширсоор байгаа бэлгийн задгай замбараагүй явдлын тухай юм. Тиймээс бидний бие махбодын бэлгийн инстинкийг аливаа бусад инстинктын адил хазаарлах хэрэгтэй гэж уншигчдыг уриалсан байна. Жишээ нь, харуул манаанд зогсож байгаа цэрэг дайчны нойр хүрсэн ч тэр дороо хэвтээд унтчихдаггүй шүү дээ. Эсвэл хүн ангидаа сууж байснаа өлсөх тоолондоо ангиасаа шууд гараад гуанз руу явчихдаггүй биз дээ.

Люисын тайлбар ёсоор, хүнд ёс суртахууны үндсэн үүрэг хариуцлага гэж бий. Өөрт нь хамаралгүй зүйлийг авах болсон тохиолдолд хүн бэлгийн аз жаргалыг эдлэх эрхгүй гэж тэрээр бүтээлдээ дүгнэжээ. Библид энэ тухайд нэг асуултыг тавьсан байна: “Хувцсаа шатаахгүйгээр хүн гал өвөртөлж чадна гэж үү? Хөлөө түлэхгүйгээр хүн халуун нүүрсэн дээгүүр явж чадахуу? Хөршийнхөө эхнэр дээр ордог хүн ийм буюу. Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүхэн шийтгэгдюү.” (Сургаалт үгс 6:27-29) гэж бичжээ. Бас Библийг харах юм бол “Гэтэл эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухвар мөчид агаад энэ үйлдлээрээ тэр өөрийгөө хөнөөдөг” гэсэн байна. (Сургаалт үгс 6:32).

Бидний амьдарч байгаа өнөө цаг үед бэлгийн харилцаа сул задгай болчихоод удаж байна. Үүний үр нөлөө нийгмийн янз бүрийн давхрага хэсгүүдэд хүрч байна. Тэр дотор Ням гарагт сүм чуулганд очиж, сандал дүүргэдэг хүмүүст нөлөөлөх болжээ. Тиймээс ерөнхийдөө үүнийг сөрөг талаас ойлгуулж, сургаал номлох нь үр дүнгээ өгөхөө больсон байна. Гэхдээ бид Бурханы үнэн мөн чанарыг зураглан төсөөлж чадвал, бас салж сарнисан өрх гэрүүдийг Бурхан юу гэж үзэж, тэдэнд яаж хандаж байгааг бид харж чадвал бидний зан үйл нэлээд өөрчлөгдөнө гэдэгт би итгэдэг.

Си. Эс. Люисын үзэл ёсоор бэлгийн задгай замбараагүй байдлын улмаас үндэстэн бүхэлдээ мөхөх аюулд ордог. Түүхэн баримтууд ч түүний үзлийг дэмжиж байна. Учир нь улс үндэстэн бол өрх айлуудын тусгал нь юм. Харин завхайралтай эвлэрч, тэмцэхгүй болохын цагт олон айл өрх сүйдэж, зүрх сэтгэл эмтрэх нь тодорхой юм. Энэ бол амьдралын хатуу үнэн. Бурхан бол амьдралыг баяр хөөргүй болгодог сансарын журмыг тогтоогч төдийхөн биш. Харин ч эсрэгээр Тэр бидний хамгийн агуу баяр хөөрийг бүтээсэн Нэгэн юм. Тиймээс ч Бурхан айлдахдаа “Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог.” Гэж хэлсэн байдаг шүү дээ. (Матай 19:5). Завхайрлын бараан сүүдрээс өөрийнхөө биеийг холдуулж явах нь, гэр бүл хэмээх үнэт эрдэнээ хайрлан хамгаалж байгаа чухал явдал юм шүү.

Мэргэн нэгнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгийг танд хүргэлээ.

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

ГЭРЛЭЛТ

Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгээс Гэрлэлтээ барьж байгуулахад тань туслах 5 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Итгэл Радио - Аудио чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Itgel radio -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio