Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулалЗагвар

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

4-с 1 дахь өдөр

Даниел дайны олзлогдогч, хааны ордны боол байсан хэдий ч тэр үлгэр жишээ албан хаагч байсан. Түүгээр барахгүй тэр бас нэлээдгүй тэмцэгч нэгэн байв. Тэр ордны болон хааны идээ тэргүүтний журмын эсрэг зогссон. Хуурамч шүтээн шүтэх явдлаар дүүрсэн ёс заншилд Тэр хэн ч үл харж чадах Бурханд залбирснаар Вавилоны хааны ноёрхлыг нураасан юм.

Даниел болон нөхөд нь хавчлага зовлон амсаж байхдаа ч нөхцөл байдалд бодитой хандахын сацуу цаашид ирээдүйд тохиох зүйлсийг ч харж байсан. Тэд Бурханы талаас харж байсан. Даниел номын 1-р бүлгийн эхэнд Вавилоны хаан Небухаднезар гэж дурдсан байдаг. Кореш хааны анхдугаар он болтол Даниел тэнд байсан гэж уг бүлгийн төгсгөл бидэнд хэлдэг.

Даниел бол агуу түүхийн нэг хэсэг. Нэг хаан босож нөгөө нь унахыг шийддэг Бурханы түүх энд бичигддэг. Эзэнт гүрэн хүчирхэгжиж мөн бутардаг, гэвч Бурхан хэвээрээ байдаг. Цөллөгт байхад нь хүртэл өөрийнхөө хүмүүстэй хамт байсан, зөвхөн оршин буй эзэнт гүрнийг төдийгүй ирээдүйд гарч ирэх бүх эзэнт гүрнийг мэддэг тэр л Бурханы талаар Даниел өгүүлдэг.

Бараг л тайлбар шиг 1-р бүлэг эхлээд нэг хааны тухай дурддаг бөгөөд төгсгөлд нь өөр нэг хааны тухай сүүлийн эшлэлд дурдагддаг. Хаад тэдний бүх алдар суу, сүр жавхлан, нөхцөл байдал, харгис хэрцгий байдал зэрэг нь яг үнэндээ маш өчүүхэн, тэдэнд төгсгөлийн богинохон эшлэл л өгөгдсөн байна. Энэ нь тэдний түүх биш Бурханых.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Ажлын талбар дээр байгаа Христ итгэгч хүний хувьд бид бүгд бүтээлч дагалдагч байхаар дуудагдсан – энэ нь биднийг орчин тойрон, нөхцөл байдлаа бүхэлд нь ойлгон, түүн доторх Бурханы үгийг таньж мэдэх насан туршийн суралцах үйл явц. Гэхдээ бид ганцаараа бүтээлч дагалдагч байж чадахгүй. Уг 4 өдрийн Библи уншлагын хуваариар дамжуулан Вавилонд цөлөгдсөн бөгөөд хүнд хэцүү, сорилт дүүрэн ажлын байранд тэсвэр тэвчээртэй ажиллаж, төвөгтэй харилцааг зохицуулан, нөхөрлөл ба залбирлын хүчийг олж нээсэн Даниелтай цаг хугацааны хязгаарыг даван гар нийлэн ажиллаж, түүнээс суралцаарай. Лозанны хөдөлгөөний “Daniel in the Cubicle: Creative Discipleship in the Workplace” Библи уншлагын хуваарийг орчуулан хүргэж байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: unleashatwork.org