Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулалЗагвар

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

4-с 3 дахь өдөр

Бүтээмжтэй дагалдуулал гэдэг нь амьдралынхаа туршид эргэн тойрон хүрээллээсээ суралцаж, тэр хүрээлэлдээ бүхэлд нь Бурханы үгийг ойлгон харж ялган ухаарахад туслах явдал юм. Та ганцаараа бүтээмжтэй дагалдагч байж чадахгүй - танд хүмүүс хэрэгтэй.

Хааны зүүд тайлагчид түүний зүүдийг нь сануулж, тэр зүүднийх нь тайллыг хэлж чадаагүйн улмаас хаан Вавилоны хамаг мэргэдийг устгах тушаал гаргасан бөгөөд Даниел болон түүнийг нөхдийг ч хөнөөх гэж байв.

Энэ түүхэнд хааны зарим албан хаагчдын нэрс дурдагдсан байдаг мөн тэд Даниелтай уулзаж холбогдсон байдаг нь сонирхолтой. Та ажилчдынхаа эсвэл хамт ажилдаг хүмүүсийнхээ нэрсийг мэдэх үү? Бүгдийг нь мэдэх үү? Даниел номын 1-р бүлэг Даниелтай ярьдаг хааны албаны АшпеназадтайДаниел тохиролцоо хийж Даниел болон түүний нөхөд юу идэх, юу идэхгүй тухай зөвшилцөлд хүрдэг талаар бид уншсан.

Даниелын 2-р бүлэгт тэр байж болох ухаантай найз, нэрээр нь мэдэх хамгаалагчдын ахмад Ариохтай ярьдаг. Хааны харгис тушаалыг Ариох өгүүлэхэд Даниел ухаалгаар болгоомжтой хариулсан цаашилбал Ариох энэ хэргийн талаар Даниелд мэдүүлсэн байдаг. Даниел тайлалд илүү хугацаа өгөхийг гуйсны дараа тэр гэртээ хариад өөрийн нөхдөдөө энэ хэргийн талаар мэдүүлдэг.

Хамт ажилладаг хүмүүс, найз нөхөд мөн таарамжгүй хүмүүсийн аль алинтай нь харилцан холбоотой байж түүнийгээ зохицуулж чаддаг байхын ач холбогдлыг Даниел бидэнд харуулсан. Даниел өөрийн бүх ажил үйлдээ нэлээдгүй хүндлэлийг харуулсан бөгөөд зөрчлийг амар тайван замаар шийдэхийг хүсдэг байсан.

Шоронд хоригдох гэж байхдаа Даниел энэ нууцын талаар тэнгэрийн Бурханаас өршөөл гуйж залбир гэж Хананиа, Мишаел, Азариа нарыг ятгасан. Хавчилга дор мөн шоронд байхдаа залбирч байсан хэдэн жилийн туршлага байсан болохоор ийм нөхцөл тулгарахад / үнэндээ цаазлагдах аюул байсан / Даниел бүтээмжтэй, итгэмжит дагалдагч юу хийх байсан тэрийг л хийсэн. Тэр мэргэн ухаантай байсан бөгөөд яг юу болоод байсан талаар олж мэдэхээр Ариохын зөвлөмжийг эрэлхийлсэн. Тэр өөрийн хамт ажилладаг хүмүүстээ энэ хэргийн талаар хэлээд тэгснээр тэд хамтдаа Бурханд залбирч чадах байсан. Учир нь дахин дурдахад энэ бол өөрийн хүмүүсээ цөллөгт байх үед нь хүртэл хамт байдаг Бүтээгч Бурхан билээ. Ажлын байран дахь шударга бус байдал, айдсын хатуу харгис үнэн байдал нь уг залбирлын бүлгийн өмнө ирсэн.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Ажлын талбар дээр байгаа Христ итгэгч хүний хувьд бид бүгд бүтээлч дагалдагч байхаар дуудагдсан – энэ нь биднийг орчин тойрон, нөхцөл байдлаа бүхэлд нь ойлгон, түүн доторх Бурханы үгийг таньж мэдэх насан туршийн суралцах үйл явц. Гэхдээ бид ганцаараа бүтээлч дагалдагч байж чадахгүй. Уг 4 өдрийн Библи уншлагын хуваариар дамжуулан Вавилонд цөлөгдсөн бөгөөд хүнд хэцүү, сорилт дүүрэн ажлын байранд тэсвэр тэвчээртэй ажиллаж, төвөгтэй харилцааг зохицуулан, нөхөрлөл ба залбирлын хүчийг олж нээсэн Даниелтай цаг хугацааны хязгаарыг даван гар нийлэн ажиллаж, түүнээс суралцаарай. Лозанны хөдөлгөөний “Daniel in the Cubicle: Creative Discipleship in the Workplace” Библи уншлагын хуваарийг орчуулан хүргэж байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: unleashatwork.org