Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулалЗагвар

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

4-с 4 дахь өдөр

Алтан толгой, шавран хөл. Энэ нь хааны хар дарсан зүүд байсан бөгөөд Бурхан Даниелд зүүд болон зүүдний тайллын аль алийг нь өгсөн. Небухаднезарын зүүдний тайллыг Бурхан түүнд өгсний дараа Даниел юу хийсэн бэ? Бүх тайллыг аваад тэр эхлээд Ариох дээр очоогүй - энэ бол Небухаднезар шиг хаадын түүх биш Бурханы түүх гэдгийг санаарай. Дараа нь юу гэж гарч байна гэвэл Даниел болон түүний нөхөд эхлээд тэнгэрийн Бурханыг магтсан:

Бурханы нэр мөнхийн мөнхөд магтагдах болтугай.

Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх.

Тэрээр цаг хийгээд хугацааг өөрчилдөг.

Тэрээр хаадыг босгодог бас унагадаг.

Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг,

Хэрсүүд мэдлэгийг өгдөг.

Гүн хийгээд нууц юмсыг Тэр л илчилдэг.

Харанхуйд юу буйг Тэр мэддэг

Гэрэл Түүнтэй хамт оршдог.

Эцэг өвгөдийн Бурхан,

Танд би талархал, магтаалыг өргөе

Учир нь Та надад мэргэн ухаан,

Хүч чадлыг өгсөн билээ.

Одоо ч гэсэн Танаас бидний гуйсан зүйлийг

Та надад мэдүүлсэн.

Хааны зүүдийг Та бидэнд мэдүүлсэн.

Эдгээр үгс нь танил сонсогдож байна уу? Эдгээр нь өөр цаг үед, өөр газарт боол байгаагүй ч гэсэн тийм ч сайхан нөхцөлд ажиллаж байгаагүй нэгнийг санагдуулж байна уу? Нэгэн мужаантай сүй тавьсан залуу эмэгтэй хэлэхдээ:

Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэм

Сүнс минь ч Аврагч Бурхандаа баяслаа

Учир нь Тэрээр шивэгчнийхээ

Дарууг олж харсан билээ

Харагтун, энэ цагаас хойш намайг

Ерөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно

Учир нь Хүчит Нэгэн нь миний төлөө

Агуу үйлсийг хийсэн билээ

Түүний нэр ариун билээ

Өршөөл нь Түүнээс эмээгчдэд

Үеэс үед байх болно

Хүчит үйлсийг мутраараа Тэр бүтээж,

Зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг

Тэр тараасан билээ

Удирдагчдыг сэнтийнээс нь буулган

Даруу байгсдыг Тэр өргөмжлөв

Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж,

Баячуудыг гар хоосон буцаав

Өөрийнхөө зарц Израильд

Өршөөлөө бодож Тэр туслав

Бидний эцэг өвгөдөд

Абрахамд болон үр удамд

Өнө айлдсанчлан үйлдсэн билээ

(Лук 1:46-55)

Эдгээр нь өөрийн найз, үеэл Елизабетад хэлсэн Мариагийн үгс. Даниел ба Мариа, Хананиа, Мишаел, Азариа болон Елизабет бол Бурханы хүмүүс. Залбирлын хүмүүс, ажилчид, боолууд, ирээдүйг урьдчилан харагчид. Түүхийн явцад өөрийн хүмүүстэй хамт байж, боломжийг бий болгон, урамшуулж, авран хамгаалж, нөхөрлөлийн харилцаа холбоон дотор мөн түүгээр дамжуулан ажилладаг түүхийг бүтээгч Бурхан нь тэдний Бурхан байсан гэж хэн мэдсэн бэ?

Тэдний залбирал сайхан мэдрэмж төрүүлэх тийм залбирал байгаагүй, тухайн хүн нь харгис хэрцгий хаан байхад хүртэл тэд хүмүүсийн сонсохыг хүссэн тийм залбирлаар залбираагүй. Тэр залбирал бол зөвхөн Бурханы төлөө амьдралаар амьдарч буй хүмүүсийн залбирал. Хэрвээ танд тэр Бурханаас өөр ямар нэгэн бурхан байдаг бол энэ нь ажлын байрны, мөнгөний, нэр алдрын, тэр ч бүү хэл гэр бүлийн эсвэл алтан толгойтой шавар хөлтэй бурхан байна уу ялгаагүй таны залбирал тийм байж чадахгүйгээр барахгүй таны дагалдуулал тань ариун бас бүтээмжтэй байж чадахгүй.

Хэзээ хамгийн сүүлд та, таны эсийн бүлэг ажлын байрны сорилт бэрхшээлийг даван туулах гэж хамтаа тэмцэж байсан бэ? Авлига, хээл хахууль, эмэгтэйчүүдтэй зүй бусаар харьцах эсвэл ажлаас халагдах айдас зэргийн талаар та эсийн бүлгийнхнээсээ асуудаг уу? Орчин үеийн цуглаануудын ихэнх хэсэг нь сайхан мэдрэмж бүхий сайн мэдээний тухай юм.

Гэвч Христийн сайн мэдээ бол сайхан мэдрэмжийн сайн мэдээ биш. Энэ нь өөрчлөлтийн болон амьдралаа өгөх тухай. Шударга бусын бүхий л хэлбэрээс шударга байдал руу, бүрэн бусаас бүтэн байдал руу, ялзралаас шударга руу, хүчирхийллээс дайснаа хайрлах болзолгүй хайр руу өөрчлөгддөг. Небухаднезар биш харин Бурхан бол Эзэн гэж дууддаг хүмүүсийн хувиран өөрчлөгдөх аяллыгдагалдуулал гэдэг.

Дагалдагч байна гэдэг нь баатар байх явдал биш гэдгийг бид Даниел болон түүний нөхдөөс суралцаж болно. Даниел баатар биш байсан, түүний болон өөр бусад олон хүний амь насанд аюул тулгараад байсан. Харин тэд бидэнд дагалдагч байх ёстой гэдгийг маань сануулдаг. Түүнчлэн дагалдуулал нь найз нөхөдтэй байхыг өөрсдийн нөхцөл байдалдаа ажигч гярхай, анхааралтай байх хэрэгтэй болдгийг мөн ямар нэгэн сорилт тулгарахад нэг нэгэнтэйгээ туйлын шударга байхыг шаарддагийг бид сурсан.

Лозанны хөдөлгөөний боловсруулсан Daniel in the Cubicle: Creative Discipleship in the Workplace Библи уншлагын хуваарийг орчуулан хүргэлээ. Уг хуваарийг орчуулсан Ц.Цэрэнчимэгтээ баярлалаа.

Итгэл ба Ажил үйлчлэл

Та манлайлал, удирдлага, хувь хүний хөгжил болон итгэлийн амьдралаа өсгөн хөгжүүлэх контентуудыгhttps://www.unleashatwork.org/сайтаар орж үзээрэй.

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Ажлын талбар дээр байгаа Христ итгэгч хүний хувьд бид бүгд бүтээлч дагалдагч байхаар дуудагдсан – энэ нь биднийг орчин тойрон, нөхцөл байдлаа бүхэлд нь ойлгон, түүн доторх Бурханы үгийг таньж мэдэх насан туршийн суралцах үйл явц. Гэхдээ бид ганцаараа бүтээлч дагалдагч байж чадахгүй. Уг 4 өдрийн Библи уншлагын хуваариар дамжуулан Вавилонд цөлөгдсөн бөгөөд хүнд хэцүү, сорилт дүүрэн ажлын байранд тэсвэр тэвчээртэй ажиллаж, төвөгтэй харилцааг зохицуулан, нөхөрлөл ба залбирлын хүчийг олж нээсэн Даниелтай цаг хугацааны хязгаарыг даван гар нийлэн ажиллаж, түүнээс суралцаарай. Лозанны хөдөлгөөний “Daniel in the Cubicle: Creative Discipleship in the Workplace” Библи уншлагын хуваарийг орчуулан хүргэж байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: unleashatwork.org