Елиша: Гайхалтай итгэлийн түүхЗагвар

Elisha: A Tale Of Ridiculous Faith

13-с 11 дахь өдөр

2 Хаадын Дэд 6:24 өөс эхлэн 7 бүлгээс бүхэлд нь бид Елишагийн амьдралын гол зорилго болох Бурхан Өөрийн хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд хэрхэн Елишаг ашигласныг үргэлжлүүлэн үзнэ. Үүнд Арамын хаанчлал доор Израйлчууд өлсгөлөнд нэрвэгдсэн байгааг харна. Елиша Бурхан хэрхэн дуусашгүй их хоол хүсийг өгөх талаар зөгнөн хэлдэг. Үр дүнд нь Арамейчууд бүх хоол хүнсээ болон эд зүйлсээ ардаа Израйлчуудад орхиод сураггүй алга болсон байдаг. Ийнхүү ахин Бурхан Израйлчуудын хэрэгцээг хангасан. Бурхан Өөрийнхөө хүмүүс болон таны хажууд болон төлөө байдаг.

Хэрэгцээ гарсан үеээ сана. Израйлчуудын адилаар таны амьдралд хэрэгцээг тань байнга хангаж байсан үеүүдийг сана. Филиппой 4:19 дээр Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор хэрэгтэй бүхнээр тань хангана гэсэн. Энэ амлалт Израйлчуудын дээр хэдэн мянган жилийн турш үнэнээр биелсэн бөгөөд өнөөдөр ч таньд бас үнэнээр оршсоор байна. Хэрэгцээ тань хэр том жижигээс үл хамааран Бурхан таныг орхихгүй, хэрэгцээг тань хангахад туслах болно. Амьдралын чинь туршид хэрхэн Бурхан хэрэгцээг тань үргэлжлүүлэн хангахыг та харсан бэ?
Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Elisha: A Tale Of Ridiculous Faith

Елиша бол Бурханы үгэнд бичигдсэн хамгийн биширмээр хүмүүсийн нэг.Тэрээр итгэл ба хийсэн гайхамшгууд нь агуу иш үзүүлэгч байсан. Энэ 13өдрийн төлөвлөгөөгөөр та Елишагийн амьдрал ба хэрвээ агуу итгэлийн дагуу амьдарвал хэрхэн амьдарч болохыг түүний үлгэр дуурайллаас сурах болно.

More

We would like to thank Pastor Craig Groeschel and LifeChurch.tv for providing this plan. For more information, please visit: www.lifechurch.tv