Елиша: Гайхалтай итгэлийн түүхЗагвар

Хаадын дэд 4:38-44 т, Елиша Есүсийн хийсэн гайхамшгуудтай төстэйг үргэлжлүүлэн хийдэг. Хамгийн түрүүнд тэр дагалдагч нарт хийсэн тогоотой шөлийг хоргүй болгосон. Дараа нь тэр арвайн 20 талхыг өсгөн 100 гаруй хүмүүсийг хооллон үлдэгдэл гарсан. Эдгээр гайхамшгууд нь Бурхан Елишаг бусдын хэрэгцээг хангахад ашигласны жишээ юм. Магадгүй та "хортой шөл" амьдралдаа идсэн бөгөөд Бурхан эдгэрлийг авчирах хэрэгтэй байгаа байх. Магадгүй бие махбодын эсвэл оюун бодол, зүрх сэтгэлийн эдгэрэл байх. Магадгүй таны амьдралд яг одоо ямар нэгэн хортой зүйл байгаа бөгөөд та өөрийн хүчээр арилгаж чадахгүй, зөвхөн Бурханы хүчээр арилах зүйл байгаа байх. Тэр, энгийн шөлөнд хийсэн шигээр Бурхан таны амьдрал дахь бүх төрлийн хорыг таны амьдралаас арилган, таныг дахин шинэ, эрүүл хүн болгож чадна. Бурхан таны амьдралаас ямар хорыг арилгасан бэ? Яг одоо Бурхан таны амьдралаас ямар хорыг арилгах хэрэгтэй байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Елиша бол Бурханы үгэнд бичигдсэн хамгийн биширмээр хүмүүсийн нэг.Тэрээр итгэл ба хийсэн гайхамшгууд нь агуу иш үзүүлэгч байсан. Энэ 13өдрийн төлөвлөгөөгөөр та Елишагийн амьдрал ба хэрвээ агуу итгэлийн дагуу амьдарвал хэрхэн амьдарч болохыг түүний үлгэр дуурайллаас сурах болно.
More
We would like to thank Pastor Craig Groeschel and LifeChurch.tv for providing this plan. For more information, please visit: www.lifechurch.tv