Адвентын бишрэл хүндэтгэлЗагвар
Шинэ дугуй авна гэж би найдаж байна.
Манай баг тэмцээнд ялна гэж би найдаж байна.
Хүмүүст таалагдана гэж би найдаж байна.
Тэр эмэгтэйд таалагдана гэж би найдаж байна.
Тэр сургуульд орно гэж би найдаж байна.
Мөрөөдлийн ажилдаа орно гэж би найдаж байна.
Хэн нэгэн надтай гэрлэхийг хүснэ гэж би найдаж байна.
Албан тушаал ахина гэж би найдаж байна.
Нэг өдөр хүүхэдтэй болно гэж би найдаж байна.
Өөрийгөө сайн хүн гэж би найдаж байна.
Энэ зуршлыг орхино гэж би найдаж байна.
Манай гэр хэчнээн бохир байсан ч тэд шүүмжлэхгүй гэж би найдаж байна.
Ингэж мэдрэхээ болино гэж би найдаж байна.
Энэ бүгд ямар ч хэрэггүй зүйл биш гэж би найдаж байна.
Амьдралынхаа талаар урам хугарахгүй гэж би найдаж байна.
Би найдаж байна...
Би найдаж байна...
Би найдаж байна...
Амьдрал минь бидний найдвараар газарчлагддаг.
Сургаалт үгс 13:12:
“Найдвар сунжирваас зүрхний өвчин. Хүсэл биелвээс амийн мод.”
Бид бүхэл амьдралынхаа турш зүрхний өвчин болон хүсэл биелэх хоёрын хооронд хэлбэлзэж байдаг, тийм биш гэж үү?
Хүүхэд байхааас л бид ямар нэг юманд найдан хүлээх үед бидний найдвар энэ хоёр замын аль нэгээр нь явдгийг ойлгож авсан. Бид зүрхээ өвтгөхөөс сэргийлж, хүслийн биеллийг хамгаалахын тулд бүх зүйлийг өөрсдийн хүчээр хийдэг.
Үүнийг тунгаан бод: Нэгэн цаг үед итгэлгүй хүмүүс байсан ба Бурхан эш үзүүлэгч Исаиагаар дамжуулж тэдэнтэй ярьсан.
Исаиа 9:6:
"Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна."
Гайхамшигтай сонсогдож байна, гэхдээ хүлээх 700 жилийг оруулбал шүү дээ
Лук 2:12:
"Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг олж харна..."
Исаиагийн эш үзүүллэгийн үеэс Есүсийн төрөлт хүртэл 700 гаруй жил байсан. Абрахамаас Есүс хүртэл 2000 орчим жил байсныг дурдахаа больё.
Бурхан амлалт өгсөн гэхдээ цаг хугацааны хүснэгт өгөөгүй. Танил сонсогдож байна уу?
Бидний санаа зовнилын ихэнх нь тэвчээртэй байх чадваргүй байдлаас гарч ирдэг. Бид "цаг нь болоогүй" гэдгийг "хэзээ ч үгүй" гэдэгтэй андуурдаг. (Зүрхний өвчинд дохио өг!)
1 Петр 1:13б:
"...Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь."
Бурханд найдна гэдэг нь Бурханд тэвчээртэй хандана гэсэн үг. Энэ бол хараахан тохиолдоогүй байгаа бүх бодит байдалд итгэх тухай юм. Энэ бол бичигдэж дуусаагүй байгаа түүхэнд итгэх тухай юм. Энэ бол илчлэгдээгүй эсвэл илрүүлэгдээгүй зүйлд итгэх тухай юм. Энэ бол хүлээхийг үл харгалзан "үнэн Бурханы үнэн Бурхан, мөнхийн Гэрэлээс ирсэн Гэрэл" болох нэгэн төрнө гэдэгт итгэх тухай юм.
Найдвар нь Христ рүү харах үед хүсэл биелнэ.
Илчлэл 22:2б:
"Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв."
Амьдрал бидний найдвараар газарчлагддаг. Газрын зураг урт боловч хаа нэгтээ хүргэнэ.
Илчлэл ном дээрх Иоханы зөнгийн дагуу бол, энэ нь амьдралын мод руу хөтөлнө гэдэг. Дээрх Сургаалт үгсийн дагуу, бидний хүсэл биелэгдэх болно. Энэ найдвар нь бидний урмыг хугалахгүй.
Баярын энэ үеэр эш үзүүллэгийн биелэл болж ирсэн энэ Хүүхэд рүү харж, Бурханы чамд амласан ирээдүй өөд хараарай. Та юу харж байна вэ? Зүгээр л нэг бүүвэйлдэг орон доторх нялх хүүхэд үү? Эсвэл модон тэжээлийн тэвшинд байгаа амьдрал атгагч Нэгэн эцсийн амьдралын мод руу заахыг харж байна уу?
Энэ бол найдвар.
Таныг харж байгаа гэж би найдаж байна.
...
Залбирал:
Христ Та миний найдвар болооч. Тантай уулзахад надад туслаач. Харахад минь надад туслаач.
<0>Хэрэгжүүлэлт:Өөрийн хамгийн анхны найдвараас эхлүүлэн амьдралынхаа газрын зургийг зохио. Мэдрэмжүүдээ санахын тулд хангалттай их зүйлийг бич, гэхдээ хэт удаан бүү суу. Амьдралынхаа газрын зургийг дуусгаад ингэж төгсгөөрэй: Христ дотор миний хүсэл биелэгдэнэ гэж би найдаж байна.
Бурхан энэ амлалтыг аль хэдийнээ сахиж байгаа тэр арга замуудын төлөө Бурханд талархъя.
Энэ төлөвлөгөөний тухай
Найдвар, хайр, амар тайван, баяр хөөр. Эдгээр үгс баярын улирлын үеэр ихээр хэрэглэгддэг, гэхдээ яагаад гэдгийг нь бид нар санадаг болов уу? Христ мэндэлсэн баярын түүх бол Есүсийн төрөлтөөр дамжуулан Бурхан хүн төрөлхтний түүхэнд хэрхэн оролцсон тухай түүх юм. Мариа, Иосеф болон хоньчдын амьдрал энэ үйл явдлаар бүрэн дүүрэн өөрчлөгдсөн. Тэд хэрхэн найдвар, хайр, амар тайван бас баяр хөөрийг олсныг хамтдаа санацгаая. Бид ч бас эдгээрийг Есүсээр дамжуулан олж чадна.
More