Адвентын бишрэл хүндэтгэлЗагвар

Advent Adoration by Vertical Worship

4-с 3 дахь өдөр

амар тайван. 

"Амар тайван" гэдэг үг бол Еврейгээр "шалом" юм. Энэ үг нь "аюулгүй, эрүүл, төгс, бүтэн, дутах зүйлгүй" гэсэн утгатай. Шалом нь дотроо төдийгүй гаднаа зохицол болоод сайн сайхны оршихуй гэсэн утгатай. Энэ үг нь бас стресс эсвэл санаа зовнил байхгүй байна гэсэн утгатай. Библийн хувьд, энэ үг бол ирээдүй руу чиглэсэн үг юм. 

"Амар тайван"-ы ханхүүгийн төрөлт гарцаагүй тайван байх ёстой гэж нэг нь бодно байх. 

Өөр нэг нь ингэж бодно. 

Матай 1:18-25 

Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ. Нөхөр Иосеф нь зөвт хүн байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж. 

Бид Есүсийн дэлхийн аав болох, Иосефын тухай маш бага мэднэ. Иосеф бол мужаан хүн. Иосеф бол гараараа ажилладаг хөх захтай (үйлдвэрийн ажилтан) гарын уртай хүн. Иосеф эрдэмтэн хүн байгаагүй, бизнес хийдэг хүн байгаагүй, санваартан хүн байгаагүй. Иосеф "шударга өдрийн цалингийн төлөө шударга өдрийн ажил"-аа хийдэг төрлийн хүн байсан. 

Иосефын сүйт бүсгүй жирэмсэн болох үед (Иосефыг мэдээгүй байх үед Ариун Сүнсээр дамжуулан), Иосефын хариу үйлдэл үлгэр жишээ байсан. Иосеф сэтгэлийнхээ гүнд яаж шархалснаа үл харгалзан, Мариаг гутамшиг болгохыг хүсээгүй харин шуугиан тарилгүй нөхцөл байдлын учрыг нууцаар олохоор шийдсэн. Иосеф Мариаг учирч болох гутамшгаас хамгаалахыг хүссэн. Иосеф бол тогтуун хүн байсан ба муу байж болох таамаглалаа сайнаар төлсөн юм. Өөрөөр хэлбэл, Иосеф бол сайн хүн. 

Түүхийн энэ хэсэгт, Иосеф гарцаагүй амар тайван бус байна.

Матай 1:20а

Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд

Иосеф шөнө болтол "эдгээр зүйлсийг маш сайн эргэцүүлж" байсан. Иосефын зүүд нөхцөл байдлаар давамгайлагдаж байсан хэдий ч, тэнгэрэлч түүнд даалгах ажилтайгаа зүүдэнд нь үзэгдэхэд Иосеф зүүд нойрондоо шаналал дунд байсан.

Матай 1:20б-25

Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв. Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь эш үзүүлэгчээр дамжуулан Эзэн айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм.

Тэнгэр элч нар Есүсийн төрөлтийн түүхэнд тод томруунаар гардаг. Тэд нүд гялбуулах гялбаанд ирдэг тэгээд цуутай "үлэмж баяр хөөрийн сайн мэдээ!" авчирдаг. Харин Иосефын хувьд, мэдээ үнэхээр сайн байхад, түүний сэтгэл санаа цаанаа хүнд байсан. 

Иосеф гэрлэлтээ үргэлжлүүлж байсан. Мариа болон түүний хүү маш чухал байсан. Мариа бол эш үзүүлэгчийн гэрчилсэн нэгэн юм. Есүс хүмүүсийг тэдний нүглээс нь аварна. Энэ бол агуу хувь тавилан юм. 

Харин Иосефын тухайд? Сонирхолтой нь, түүний ямар ч нөлөө, түүний амьдралын тухай юу ч байхгүй. Энэ яг л түүний өв дараах хоёр хүнээр л тодорхойлогдож байгаатай адил: онгон эмэгтэй ба түүний хүү. 

"Баатар болж яах юм бэ, Жо" — "Энэ бол зүгээр л тэнэг зүүд байсан" гэж Иосефын найзууд хэлж байгаа мэт төсөөлөгдөж байна. 

Матай 1:24-25

Иосеф нойрноос сэрж, Эзэний тэнгэрэлчийн тушааснаар эхнэрээ авсан ч түүнтэй энгэр зөрүүлэлгүй байсаар, төрүүлсэн Хүүг нь Есүс гэж нэрлэв.

Бурхан Иосефт ямар нэг зүйл хийхийг тушаахад, Иосеф хийхээр төлөвлөдөг байсан. Зовиур, туршилт, санаа зовнил, сорил бас ичгүүр дунд (унших: амар тайван бус), Иосеф Амар тайвны ханхүүг өсгөдөг. 

Хэрвээ би Иосеф байсан бол, надад дагалдах хэдэн асуулт байх байсан. Харин Иосеф нэг зүйл ч асуугаагүй. Тэр Бурханд итгээд дагасан. 

Үнэндээ, Есүсийн амьдралын эхэн үеийн бүх зан чанарын тухайд, Иосеф ихэнхдээ тэнгэрлэг элч нартай нүүр тулан уулзаж хүлээн авдаг байсан. Ахин дахин, тэнгэрэлч нар хэцүү ажлуудтай гарч ирдэг байсан. Ахин дахин, Иосеф итгээд дагадаг байсан. Харин таны хувьд…

Матай 2:13-14

Тэднийг явсны дараа, харагтун, Эзэний тэнгэрэлч Иосефын зүүдэнд үзэгдэж "Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна" гэжээ. Иосеф босоод, шөнөөр хүүхдийг эхтэй нь авч, Египетийг зорин хөдөллөө. 

Матай 2:19-20<

Тэгээд Херодыг үхсэний дараа, Египетэд Эзэний тэнгэрэлч Иосефийн зүүдэнд гэнэт үзэгдэж "Бос, хүүхдийг эхтэй нь авч, Израиль нутагт оч. Хүүхдийн амийг хайгчид үхсэн" гэв. Тэр босож, хүүхдийг эхтэй нь авч, Израиль нутагт ирэв.

Бид өөрсдийн амар тайван, өв, нөлөөг удирдах гэж үнэхээр их хичээдэг. Махбодын хүч чадлаар ямар нэгэн мөнхийн утга учиртай илбэ үзүүлэх гэж хичээснээр маш бага амар тайван, маш их санаа зовнил бас маш их сэтгэлийн дарамт үүсдэг. Бурхан биднээс далайг хуваахыг асуугаагүй, харин далай дээгүүр алхахыг асуусан. Бурхан Иосефыг өөрийн гэрлэлт болон гэр бүлийнхээ тухай дэлхийд тайлбарлаж өгөхийг асуугаагүй, Бурхан Иосефыг Өөрт нь итгээд дагахыг асуусан.

Итгэл ба дуулгавартай байдал бол Бурханд амлалтаа биелүүлэх боломжийг олгодог. Ингэснээр Иосефын адилаар бид амар тайвныг олж авдаг. 

Филиппой 3:13-14; 4:7

Ах дүү нар аа, би өөрөө барьж авсан гэж боддоггүй, харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах өөдөө тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална.

Энэ Христ мэндэлсэн баяраар, өөрийн хувь тавилангаа Бурханд найдаж, даатгах шийдвэр гаргаж, Иосефын адил, өөрийн өвийг Амар тайвны ханхүүтэй холбоорой.

...

Залбирал:

Бурхан минь өөрийн амар тайвнаа надад өгөөч. Итгэж бас дагахад минь надад туслаач.

Хэрэгжүүлэлт:

Танд махбодын хүчээр мөнхийн ач холбогдлыг гаргаж авах гэж оролдсон ямар тохиолдлууд байна вэ? 

Хэцүү байсан ч гэсэн, Бурхан таныг өөрт нь итгэж, дагахыг дуудаж байгаа ямар талбарууд байна вэ? 

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Advent Adoration by Vertical Worship

Найдвар, хайр, амар тайван, баяр хөөр. Эдгээр үгс баярын улирлын үеэр ихээр хэрэглэгддэг, гэхдээ яагаад гэдгийг нь бид нар санадаг болов уу? Христ мэндэлсэн баярын түүх бол Есүсийн төрөлтөөр дамжуулан Бурхан хүн төрөлхтний түүхэнд хэрхэн оролцсон тухай түүх юм. Мариа, Иосеф болон хоньчдын амьдрал энэ үйл явдлаар бүрэн дүүрэн өөрчлөгдсөн. Тэд хэрхэн найдвар, хайр, амар тайван бас баяр хөөрийг олсныг хамтдаа санацгаая. Бид ч бас эдгээрийг Есүсээр дамжуулан олж чадна. 

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан "Вэртикал Воршип энд Эссеншиал Воршип"-ын Жон Геррад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.verticalofficial.com/

Холбоотой төлөвлөгөө унших