Адвентын бишрэл хүндэтгэлЗагвар

Advent Adoration by Vertical Worship

4-с 4 дахь өдөр

баяр хөөр. 

Шинэ зүйлийг олж илрүүлсэн баяр хөөр шиг баяр хөөр гэж үгүй. 

"Би дөнгөж сая энэ шинэ рестораныг олж мэдлээ!" 

"Би дөнгөж сая шинэ телевизийн шоуг олж мэдлээ!"

"Би дөнгөж сая шинэ хамтлагийг олж мэдлээ!"

"Би дөнгөж сая надад илүү амралтын цаг хугацаа байгааг олж мэдлээ!" 

"Би дөнгөж сая надад олон сая долларын өв хөрөнгө үлдээсэн баян хамаатантай байснаа олж мэдлээ!"

Баяр хөөр бол бүх цаг үед бүх хүмүүсийн хамгийн гүн, хамгийн нийтлэг хөдөлгөх хүч байх тун магадлалтай. Бид аз жаргал, баяр хөөрийг олж авах гэж шаргуу хичээдэг. Та ямар нэг сайхан зүйлийг олж мэдэхдээ, юу ч хийж чадахгүй, харин хариу үзүүлдэг. Энэ нь яг л тэр зүйл танаас нэг зүйл гаргаж авч байгаа мэт. Нээлтийн тэр мөчид, үнэхээр сайхан зүйлд баярлан нүд ирмэхийн зуурт аяндаа төрөх догдлол бол баяр хөөр юм. 

Бид ганцхан зүйлээс болж олонтаа баяр хөөртэй байх боломжоо алддаг: айдас. 

Христ мэндэлсэн баяр бол үнэхээр сайн ямар нэг зүйлийн тухай түүх юм, бас Бурханы үгэнд Бурханыг хүлээж авахад юу болдог тухай, бид айдас дундаа: баяр хөөрийг олдог, харин тэр олсон баяр хөөр нь магтаалыг дагуулдаг. 

Лук 2:8-20

"Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байтал…"

Хоньчид сайн мэдээ сонссон анхдагчдын нэг юм. Тэдэнд онцгой зүйл байхгүй байсан. Тэд ажил дээрээ байсан. Орчин тойрон жирийн байсан. Эдгээр нарийн мэдээллүүд чухал.

Бурхан таны байгаа газарт ирнэ. Тэр танаас онцгой хувцас өмсөхийг шаардахгүй. Тэр танаар Өөрийгөө олуулахын тулд дэлхийн тэртээ хол өнцөгт байх хаягийг өгөхгүй. Тэр таныг олно. Тэр хамгийн бага ирэх магадлалтай газраа яг ирнэ. 

Харин Түүнийг ирэхэд, та үүнийг мэдэх болно.

Лук 2:9

"Эзэний тэнгэрэлч өмнө нь зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ."

Бурханы оршихуйд байгаа нэгэнд ямар ч эргэлзээ байхгүй. Хамааралтай нэг нөхцөл байна: айдас. Бурханы алдар болон хүний айдас хоёр хамааралтай байдаг.  

Бид сайн шалтгааны улмаас айдсаас зайлсхийдэг, яг тахлаас зайлсхийдэг шиг. Хэн айхыг хүсэх вэ дээ? Гэхдээ бид айдсыг үл тоомсорлох нь хүсээгүй үр дагаварт хүргэдэг. 

Бидний айдсыг үл тоомсорлох байдал нь зөвхөн айдсаар дамжин сонсогдох мэдээнээс чихийг маань дөжрүүлж орхидог. Бид айдсаасаа зугтдаг, үүний улмаас, бид баяр хөөрөө алддаг. 

Лук 2:10а

"Тэнгэрэлч тэдэнд "Бүү айгтун…" гэж хэлсэн"

Айдас, хэрвээ юу ч биш ч байсан, биднийг энд байлгадаг. Энэ нь бидэнд тухайн мөчийг сэрэмжлүүлдэг. Таныг хамгийн бага хүлээлттэй байх үед гэнэтийн чимээ сонсогдох шиг. Гэнэт, та бүхэлдээ чих болж хувирах болно.

Бид үнэхээр олонтаа өөрсдийн айдсаасаа нуугдахыг хичээдэг, эсвэл айсандаа хөшиж орхидог, эсвэл боломжтой бүх кино зохиолыг урьдаас мэдэх гэж хичээдэг тэгээд айдсаа багасгахын тулд боломжтой бүх хувьсах хэмжигдэхүүнийг хянадаг. Гэхдээ Бурхан бид нарт эдгээр айдсуудыг бид нарыг ил гаргахын тулд, бид нарыг сонсоход туслахын тулд өгсөн бол яах вэ? 

Хар л даа, бид айж байхдаа Бурханыг сонсох үед ирэх мэдээ гайхамшигтай байдаг: бүү ай. 

Лук 2:10б

"…харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа."

Баяр хөөр бол бид ямар ч айх зүйлгүй байх үед зөвхөн ирдэг юм биш. Баяр хөөр бол бидний хамгийн сайн хүсэл болох бүх хүслийг биелүүлэх нэг хүсэл маань хэрхэн биелж байгааг харах явдал юм. 

Харагтун! Таны гэрчлэх хэрэгтэй сайнмэдээ байна! Таныг гэрчлэх үед, сайнмэдээ таны үлэмж баяр хөөр байх болно! 

Лук 2:11

"Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ."  

Харагтун! Бурхан энд байна. Тэр таныг бас бүгдийг аврахаар нэг удаа ирсэн. Тэр амлалтаа биелүүлэхээр ирсэн. Диаволын өдөр хоногууд тоологдсон. Харуусал зогсоно. Эцэст нь шударга ёс ирнэ. Дахиж хэзээ ч айдас байхгүй. Таныг мартах үед, Тэр танд сануулна. Та өөрийгөө тайлбарлах шаардлагагүй. Та нүглийнхээ төлөө хариулах шаардлагагүй. Таны насан туршдаа сонсохыг хүсэн хүлээж байсан шийдэмгий үг хэлэгдсэн. 

Дэлхийн үлэмж баяр хөөр энд байна. 

Гэхдээ энэ нь таны хүлээж байснаас өөр харагдаж магадгүй.

Лук 2:12

"Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ."

Энэ нь ордон дотор биш. 

Энэ нь гял цал биш, энэ нь том биш. 

Энэ нь Мэйсийс их дэлгүүрийн шилэн хоргонд байхгүй. 

Энэ нь том байшин эсвэл сайхан машинд байхгүй. 

Энэ нь нийгмийн дээд давхарга руу оруулах хоосон амлалт дотор байхгүй. 

Энэ нь баян, алдартай хүмүүсийн мөрөөдлийн амьдралд байхгүй. 

Энэ нь сайн хүн болох гэсэн таны өөрийн чадварлаг зүтгэлд ч байхгүй. 

Энэ нь жижиг бас санахад амархан. 

Энэ нь хамгийн магадлалгүй газар нуугдсан. 

Тэнд, тэжээлийн тэвшинд, таны хэзээ ч найдаж зүрхлээгүй баяр хөөр хэвтэж байна. 

Лук 2:15-16

"Тэнгэрэлч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биендээ "Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе" гэлээ. Тэд яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очив." 

Харсны дараагаар, хоньчид эрсдэлтэй алхам хийсэн. Тэд энэ мэдээнд ямар нэг зүйлээр дэнчин тавьсан. 

Энэ л бидний хувьд хэцүү болж байгаа зүйл юм. 

Орчин үеийн маркетинг бидний баяр хөөрийн хүсэл тэмүүллээр бүх цаг үед тоглож байна. Бидний ухаан санаанд хуурамч амлалтуудын хог хаягдсан байдаг: "Энэ чиг хандлага, энэ харилцаа, энэ ажлын замнал, энэ шинэ утас, энэ улс төрийн удирдагч, хүүхэд өсгөх энэ шинэ аргыг… худалдаж авбал та баяр хөөртэй болно!" 

Тэгээд бид худалдаж авдаг. Бид хэтэрхий жижиг амлалтад хэт их цаг хугацааг ахин дахин хөрөнгө оруулдаг, харин тэдгээр нь бидний итгэлийг хөсөрдүүлдэг. Бид хувь тавилангаа маш бага өгөөжтэй зүйлд үрж байна. Бид улс төрийн удирдагчдаа үүрэгт ажилд нь сонгож өгдөг, тэгээд төд удалгүй, бид ямар нэг зүйл гээгдсэн мэт мэдэрсээр байдаг. Сайнмэдээг сонсоход үнэхээр хэцүү байдагт гайхах зүйл байхгүй. Бид нар эргэлздэгт гайхах зүйл байхгүй. 

Гэхдээ бид Бурханд эргэлзсэн байж болохгүй. Түүний үг бидний итгэлийг хөсөрдүүлэхгүй. Түүний үг бол "үлэмж баяр хөөрийн сайнмэдээ." Энэ бол нэгэн үйл явдалтай холбоотой мэдээ юм. 

Бид өөрсдийнхөө амьдралаар сайнмэдээнд дэнчин тавихад, энэ гайхамшигтай нээлт болох үлэмж баяр хөөрийг олдог. Энэхүү баяр хөөр бидний дотор ямар нэгэн зүйлийг үзүүлдэг: магтаал. 

Лук 2:20

"Өөрсдөд нь хэлүүлсний дагуу бүхнийг сонсож үзсэндээ хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа."

Баяр хөөр үргэлж магтаалын өмнө тохиодог. Баяр хөөр багатай байсан ч, сайхан амттай хоол шиг, та баяр баясгалангаа илэрхийлэхээс өөр аргагүй юм. "Мммм! Энэ хоол амттай байна!" Энэ сүүлчийн баяр хөөр бидэн дотор хэр зэрэг илүү магтаалыг үзүүлэх бол?

Энэ Христ мэндэлсэн баяраар, өөрийн айдас дундаа, яг байгаа газраа Бурханы үгээр дамжуулан Түүнийг хүлээж авахаасаа бүү ай. Сайнмэдээг харагтун бас үлэмж баяр хөөрийг ологтун! Эрсдэлийг аваад бас дээр нь бүх зүйлээрээ дэнчин тавь. 

Таны итгэл хөсөрдөхгүй. Та магтаалын баяр хөөрөөр цалгих болно.

...

Залбирал:

Бурхан минь, би айж байгаа хэдий ч, Таны үгээр дамжуулан Таныг хүлээн авахад туслаач. Баяр хөөрийг олоход минь надад туслаач. 

Хэрэгжүүлэлт: 

Хэтэрхий жижигхэн зүйлүүдэд хэт ихийг хөрөнгө оруулсан тохиолдлуудаа жагсааж бич. Энэхүү сайнмэдээг идэвхтэй сонсож, айхгүй байхад тань туслахыг Бурханаас гуйгаарай. 

——————————

Бичээс

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Advent Adoration by Vertical Worship

Найдвар, хайр, амар тайван, баяр хөөр. Эдгээр үгс баярын улирлын үеэр ихээр хэрэглэгддэг, гэхдээ яагаад гэдгийг нь бид нар санадаг болов уу? Христ мэндэлсэн баярын түүх бол Есүсийн төрөлтөөр дамжуулан Бурхан хүн төрөлхтний түүхэнд хэрхэн оролцсон тухай түүх юм. Мариа, Иосеф болон хоньчдын амьдрал энэ үйл явдлаар бүрэн дүүрэн өөрчлөгдсөн. Тэд хэрхэн найдвар, хайр, амар тайван бас баяр хөөрийг олсныг хамтдаа санацгаая. Бид ч бас эдгээрийг Есүсээр дамжуулан олж чадна. 

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан "Вэртикал Воршип энд Эссеншиал Воршип"-ын Жон Геррад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.verticalofficial.com/

Холбоотой төлөвлөгөө унших