Анна Лайтын бэлтгэсэн Харьцуулалтаас чөлөөлөгдөх нь 7 өдрийн чимээгүй цагЗагвар

Break Free From Comparison a 7 Day Devotional by Anna Light

7-с 1 дахь өдөр

Энэ төлөвлөгөөг сонгосон ямар нэгэн шалтгаан танд байгаа. 

Магадгүй та байнгын харьцуулалтын хүнд ачаан дор тэмцэлдэн буй, бодол санаандаа буй боломжгүй стандартад үргэлж хүрч чадахгүй байгаа мэт мэдэрч байж болох юм. Хамгийн шилдэг нь байх гэсэн байнгын хэрэгцээнээсээ болоод магадгүй нөхөрлөлд тань төгсгөл ирсэн эсвэл харьцуулалт үнэн бас урам зориг өгөгч найз байх чадварыг тань хулгайлсан учраас харилцаа тань дотно байдлаа алдсан байж болох юм. 

Магадгүй та зүгээр л эцэж цуцсан байж болох юм. 

Харьцуулалтын улмаас бодол санаа тань санаа зоволт, эргэлзээ, гутрал ба уураар дүүрсэн амьдралын байнгын хаалтнаас та залхсан байх.

"Үүнийг би гүйцэж чадахгүйнээ!" гэж та боддог. Эд хөрөнгөөрөө, хүрсэн амжилтаараа, алдар нэрээрээ, нөлөөллөөрөө эсвэл хэр их лайк авсанаараа биш хэн бэ гэдгээрээ хайрлагдах амар тайвны орон зайг та хүсдэг. Энэ бол ямар ч шүүлтүүргүйгээр хайрлагдсан байх орон зай юм. 

Би өөрөө ийм байсан учраас үүнийг мэдэж байгаа юм. Энэ жилийн эхэнд зөвхөн ус ууж, хувийн амьдралдаа буй хэдэн зүйлийг ялан дийлэхийн төлөө залбирахаар гурван өдрийн мацаг барихаар шийдсэн. Би хэдэн залбирлыг наадаг цаасан дээр бичиж, хувцасны өрөөнийхөө ханан дээр наалаа. Гурван өдөр… би өглөө эртлэн босч, эдгээр наадаг цаасан дээрх зүйлийнхээ төлөө залбирч Бурханы оршихуйд илүү цагийг өнгөрүүлж байв. Мацаг маань дуусмагц залбирлын илүү цаг маань мөн адил дууссан мэт болсон. Гэсэн хэдий ч Түүний хөл дээр тавьсан тэдгээр тодорхой залбирлуудаар дамжуулан амьдралд маань ажлаа хийх Бурханы хүч чадал дуусгавар болоогүй. 

Нэг онцгой залбирал нь энэ байв: "Харьцуулалтаас чөлөөлөгдөхөд надад туслаач!" Доош татагдах мэт, үл үзэгдэгч жинд дийлдэх мэт, бусдыг шүүх шүүлтээрээ би сохлогдсон мэт надад санагдаж байлаа. Өөрсдөөс нь доор нэгэн мэт сэтгэгдлийг надад төрүүлэх хүмүүсийг сошиал медиа дээр би дагахаа больсон. Атаархах сэтгэлийг надад төрүүлэх хүмүүсийн талаар би сөргөөр ярьж мөн амьдралдаа гайхалтай зүйлийг хийж буй хүмүүстэй хамт тэдний амжилтыг хэзээ ч тэмдэглэдэггүй байлаа. Надад байсан цорын амар тайван бол тусгаарлалт байлаа. Эргэн тойронд маань харьцуулах хүн байхгүй үед би аюулгүй байдаг байв. Гэвч ганцаардал нэвтрэн ирж улмаар ертөнцийг маань бас сэтгэхүйг маань өчүүхэн болгож орхилоо. Надад ГАРАХ гарц хэрэгтэй байв!

Дараах уншлагын төлөвлөгөө Өршөөлийн Хаант суудлаас шууд ирсэн хариулт мэт надад санагдсан. Дараахын адил асуултуудыг бид дараагийн 7 хоногийн турш судалцгаах болно: 

Харьцуулалт гэж юу вэ? 

Харьцуулах үед юу болдог вэ? 

Харьцуулалтыг бид хэрхэн ялан дийлэх вэ?

Эрх чөлөөний хайгуулд минь Бурханаас надад өгөгдсөн эдгээр бодлуудаар дамжуулан харьцуулалтын занганаас та ч бас эрх чөлөөг олж авч мөн танд зориулан Түүний бэлтгэсэн дүүрэн бас бялхам амьдралыг амсах болно гэдэгт би итгэж байна.

Эзэн, би үнэхээр залхаж байна. Би үргэлж хангалттай бус, хангалттайг хийж чадахгүй байгаа мэт, хангалттай амжилтад хүрч чадахгүй байгаа мэт мэдрэхээс залхаж байна. Бусадтай өөрийгөө харьцуулах хэт олон боломжуудыг эргэн тойрон маань надад олгодог бөгөөд энэ бол эрүүл бус гэдгийг би мэднэ. Үүнээс би чөлөөлөгдөх боломжтой гэдэг бүрэн итгэлтэйгээр үүнийг Таны хөл дээр орхиход надад туслаач. Бүрэн чадамжаас минь хойш татах нэг ч зүйлгүй Таны бүтээсэн тийм хүн байхыг би хүсэж байна. Есүсийн Нэрээр залбирлаа. 

 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Break Free From Comparison a 7 Day Devotional by Anna Light

Одоо амьдарч буйгаас тань хамаагүй бялхсан амьдралыг Бурхан танд санал болгодог хэдий ч дараагийн алхамд орохоос харьцуулалт таныг хойш нь татдаг гэдэг бол гунигтай үнэн мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Анна Лайт чадвар чадамжинд тань харьцуулалтын тавьсан тагийг эвдэхүйц ойлголтуудыг илчилж мөн Бурханы танд бэлтгэсэн эрх чөлөөтэй бас бялхам амьдралаар амьдрахад тань туслах болно. 

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Анна Лайтад (LiveLaughLight) талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.livelaughlight.com

Холбоотой төлөвлөгөө унших