Анна Лайтын бэлтгэсэн Харьцуулалтаас чөлөөлөгдөх нь 7 өдрийн чимээгүй цагЗагвар

Break Free From Comparison a 7 Day Devotional by Anna Light

7-с 2 дахь өдөр

Харьцуулалт гэж юу вэ? 

Харьцуулалт бол өөртөө итгэлгүй байдлын илрэх нэг хэлбэр мөн. Энэ нь дутмаг байдлаас гаралтай. Өөртөө итгэлгүй байдал. Зорилго дутмагаас үүсэлтэй. Хэн болох ба өөрсөддөө өгөгдсөн амьдралд итгэлгүй байдал дутмагаас аж.

Худалд итгэснээс мөн өөрсдийнхөө хэн болохыг таньж мэдээгүйгээс эсвэл үүнд итгээгүйгээс өөртөө итгэлгүй байдал үүсдэг. Тэгэхээр бид бусадтай өөрсдийгөө харьцуулах үедээ, үндсэндээ, "Би хэн болохоо сайн мэдэхгүй эсвэл үүнд итгэдэггүй бас би Бурхан гэж Хэн болохыг мэдэхгүй эсвэл үүнд итгэдэггүй." гэж хэлж байгаа аж. 

Өөрсдөөсөө өөр хэн нэгнээс итгэлтэй байдлын мэдрэмжийг хайж байгаа учраас бид харьцуулдаг. Үүнийг мэдэж буй эсэхээс үл хамааран амьдралын шатлан захирах ёсонд хаана байгаагаа мэдэхээр үргэлж эрж хайж байдаг. Өөрсдөөс маань гардаг байх ёстой өөртөө итгэлтэй байдал бидэнд дутмаг учраас амьдралд эзлэх байр сууриа, хаана бид оршдог болохоо бас бусадтай харьцуулахад ямар болохоо бид мэдэхийг хүсдэг. 

Өөртөө итгэлтэй байдал дутмаг учраас бид өөрсдийгөө бусадтай харьцуулдаг нь үнэн. Тэд хэт бусад дээр анхаарлаа төвлөрүүлсэн учраас харьцуулалттай тэмцэлдэгч хүмүүс өөрсдийгөө ямар ивээгдсэн, авъяас билэгтэй нэгэн болохоо ухаардаггүй. Өрсөлдөгч бас бүх зүйл төгс байх ёстой гэсэн зан чанараасаа болоод олон хүмүүс харьцуулдаг байж болох юм. А- төрлийн зан чанартай хүмүүс энэ зан чанараар удирдуулсан байдаг. Та бол аливааг үйлдэхдээ хамгийн сайн нь, хүн бүрийн хүндэлдэг удирдагч, хэсэг бүлгийнхээ эсвэл хотынхоо удирдагч эрэгтэй, эмэгтэй учраас үргэлж хамгийн шилдэг нь байхыг хүсэх хүслээс тань харьцуулах хүсэл төрөн гардаг. Хамгийн шилдэг нь байх өөртөө итгэх итгэлийг танд өгдөг боловч энэ бол маш богино настай өөртөө итгэх итгэл юм. Яагаад харьцуулдагаас үл хамааран харьцуулалт бол Бурханд таалагдах гэсэн жинхэнэ даруу байдал руу хэзээ ч хөтөлдөггүй болохыг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Харьцуулалт бол хулгайч мөн. Дараах хэллэгүүдийг та сонссон байх: "Харьцуулалт сэтгэл хангалуун байдлыг үгүй хийдэг." "Харьцуулалт бол баяр хөөрийг хулгайлагч." "Харьцуулалт таны үр нөлөөтэй байдлыг үгүй хийдэг."

Харьцуулалт оюун бодол болоод зүрх сэтгэлийг маань хулгайлан, алж, сүйтгэдэг. Үүнээс болж, харьцуулалт бол дайсны багаж хэрэгслэл болохыг нь бид хардаг. Дайсан чинь таныг үзэн яддаг бөгөөд Түүний амладаг дүүрэн, бялхам амьдрал болох танд зориулан Бурханы бэлтгэсэн амьдралыг хороохын тулд тэр зогсолтгүйгээр ажиллаж байдаг. Харьцуулалтад бид бууж өгөх үедээ өөрсдийнхөө амьдралд хөлөө оруулах боломжийг дайсанд олгодог бөгөөд бидэнд зориулан Бурханы бэлтгэсэн бүхнийг амсаж чаддаггүй.

Бид санаатайгаар өөрсдийгөө харьцуулдаггүй байж болох хэдий ч харьцуулалт бол гэм учраас харьцуулалтын сорилт, аюул үргэлж бидний өмнө байдаг. Гэвч ямар ч гэмийн нэгэн адилаар, бид гэмээс болоод харьцуулалтаас хол зайтай амьдралын хэв маягт өөрсдийгөө бүрэн зориулах ёстой.

Өөртөө итгэх итгэл дутмаг байдлаас болоод уу эсвэл хамгийн шилдэг нь байх гэсэн өөртөө итгэлтэй байдлын худал мэдрэмжээс болж та харьцуулдаг уу?

Эзэн, бусадтай өөрийгөө харьцуулах хүслээ би Таны өмнө улайж байна. Заримдаа би үүнийг өөрийн мэдэлгүйгээр үйлддэг. Таны Хэн болохыг би улам илүүгээр мэдэж бас Таниас болж би өөрөө хэн болохоо улам илүү мэдэхийг хүсэж байна. Тантай харилцах харилцаанаас минь ирэх өөртөө итгэх итгэлийг олж авахыг би хүсэж байна. Зүрхийг минь шинжлэн бас яагаад харьцуулалттай тэмцэлддэг болох үндэс суурийг надад харуулж, Есүсийн Нэрээр намайг чөлөөлөөч! 

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Break Free From Comparison a 7 Day Devotional by Anna Light

Одоо амьдарч буйгаас тань хамаагүй бялхсан амьдралыг Бурхан танд санал болгодог хэдий ч дараагийн алхамд орохоос харьцуулалт таныг хойш нь татдаг гэдэг бол гунигтай үнэн мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Анна Лайт чадвар чадамжинд тань харьцуулалтын тавьсан тагийг эвдэхүйц ойлголтуудыг илчилж мөн Бурханы танд бэлтгэсэн эрх чөлөөтэй бас бялхам амьдралаар амьдрахад тань туслах болно. 

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Анна Лайтад (LiveLaughLight) талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.livelaughlight.com

Холбоотой төлөвлөгөө унших