Анна Лайтын бэлтгэсэн Харьцуулалтаас чөлөөлөгдөх нь 7 өдрийн чимээгүй цагЗагвар

Break Free From Comparison a 7 Day Devotional by Anna Light

7-с 5 дахь өдөр

Бид харьцуулан бас дутмаг мэт мэдрэмж төрөх үед өөрсдөөсөө үүнийг асуух ёстой: би үүний төлөө хичээж ажиллах юм бол олж авахыг хүсэх зүйлээ олж авч чадах боловуу? Таны атаархаж буй зүйл амьдралд тань Бурханы хийхийг хүсэх зүйл мөн үү? Магадгүй бид харьцуулалт, атаархлыг унтрааж болохгүй. Магадгүй бид үүнийгээ Бурхан дээр даруу байдлаар авч ирээд, Түүний чиглүүлэлтийг гуйх хэрэгтэй байж болох юм. 

Биеийн галбираа өөрчилж чадахгүй ч өөрийг тань аз жаргалгүй болгож буй жингээ та хасаж болох уу? Гэрт тань шинэ төрхийг авч ирэхүйцээр гал тогооныхоо шүүгээнүүдийг та будаж болох уу? Гэр бүлийн зөвлөгөө өгөх газар явах хэрэгтэй юү? Ганц бие байгаа дээрээ өөр дээрээ ажиллах уу? Илүү зарцуулах мөнгөтэй байхын тулд зардлаа төсөвлөх үү? 

Таныг явуулахыг хүсэх зүг рүүгээ харьцуулалт, атаархлыг ашиглан Бурхан таныг чиглүүлж байж болох уу?

Яг ийм зүйл надад тохиолдсон. 

Жоохон байхад хамт өссөн нэг охинд хүссэн бүхий л зүйл нь байсан мэт санагддаг байлаа. Тэр үзэсгэлэнтэй, эрч хүчээр дүүрэн, хүн бүрийн танил болсон нэгэн байв. Хэрэв би түүнтэй адилхан байсансан бол өөрийгөө хэн болохыг тийм ч их үзэн ядахгүй байсан боловуу хэмээн би харьцуулж бас бодож эхэлсэн. 

Энэ охины амьдралд хэнээрхэх тэмцлээр минь дамжуулан байнга буй нэг зүйлийг би олж харсан юм.

Есүс. 

Хүч чадал, найдвар, итгэлтэй байдлынх нь эх сурвалж нь түүнээс өөр хамаагүй агуу зүйлээс ирж буй нь тодорхой байсан ба хэрэв би хичээж чармайх юм бол энэ нь надад ч байх боломжтой зүйл байсан гэдэг бол сайнмэдээ байлаа. Тиймээс ч би ийнхүү үйлдсэн.

Хэдэн жилийн дараа тэр охин над руу залгаад надад ямар их атаархдаг байснаа хүлээн зөвшөөрч билээ. Тэр надад, "Хэрэв би Анна шиг байсансан бол би хэн болохдоо дуртай байхсан гэж боддог байлаа." гэж хэлсэн. 

Бурханы надад илчлэн харуулсан мөн адил зүйлийг би түүнд хэлэх боломжтой болов: "Чи над шиг байхыг хүсэхгүй л боловуу. Харж буй эрх чөлөөг л чи олж авахыг хүсэж байгаа бөгөөд хэрэв чи хичээн чармайх юм бол энэ нь чамд ч өгөгдөх боломжтой зүйл мөн." 

Гаднаа юу харж буйдаа үндэслэн өнгөцхөн харьцуулалтыг хийх үед тэр хүний зүрх сэтгэл эсвэл түүхийг нь олж мэдэхээс энэ нь биднийг хойш татдаг нь үнэн. 

Ялангуяа тэр ажил нь амжилт мэт харагдах үед бусдын амьдрал дахь Бурханы ажилд би нууцханаар дургүйцдэг болохоо өмнө нь би ухаарч билээ. Би үгүй дээ гэж хэлдэг хүн байгаагүй, харин үгүй гэж хэлдэг хүн байв. Миний хувьд энэ бол хамгийн хүсэшгүй зүйл. Бусдын амьдралд Бурханы хийж буй ажлыг тэмдэглэх нь таны амьдрал дахь Бурханы хийх ажлыг бууруулдаггүй. Үнэндээ, бусдын амжилтыг ТЭМДЭГЛЭХГҮЙ байх нь таниар дамжуулан ажлаа хийх Бурханы бэлэн байдалд нөлөөлж болно. Бусдын амьдрал дахь амжилтад та дургүйцэж байгаагаа ухаарах юм бол тэр хүлээсийг урамшууллаар эвд мөн үүний төлөө ажиллахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгээ өөрөөсөө асуу. 

Өөрчлөх хүч танд оршихуйц амьдралдаа аз жаргалгүй байгаа ямар нэгэн зүйл танд байна уу? 

Тэр өөрчлөлтийг хийхэд чинь юу саад болж байна вэ? 

Эзэн, би харьцуулалт, атаархлаа Тан дээр авч ирэхийг бас амьдралдаа зүг чигийг Таниас асуухыг хүсэж байна. Явах ёстой зүг рүү минь Та намайг чиглүүлж байна уу? Эдгээр зүйлийг Тан дээр авч ирэх үед минь энэ мөчид надад хандаж юуг хэлж буйг тань олж харах нүдийг минь нээж өгөөч. Хэний ч адилаар Таниар хайрлагдсан нэгэн болохоо мэдэн бусдад урам болдог нэгэн байхад надад туслаач.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Break Free From Comparison a 7 Day Devotional by Anna Light

Одоо амьдарч буйгаас тань хамаагүй бялхсан амьдралыг Бурхан танд санал болгодог хэдий ч дараагийн алхамд орохоос харьцуулалт таныг хойш нь татдаг гэдэг бол гунигтай үнэн мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Анна Лайт чадвар чадамжинд тань харьцуулалтын тавьсан тагийг эвдэхүйц ойлголтуудыг илчилж мөн Бурханы танд бэлтгэсэн эрх чөлөөтэй бас бялхам амьдралаар амьдрахад тань туслах болно. 

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Анна Лайтад (LiveLaughLight) талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.livelaughlight.com

Холбоотой төлөвлөгөө унших