Анна Лайтын бэлтгэсэн Харьцуулалтаас чөлөөлөгдөх нь 7 өдрийн чимээгүй цагЗагвар

Break Free From Comparison a 7 Day Devotional by Anna Light

7-с 4 дахь өдөр

Харьцуулах хамгийн хялбар, хамгийн аюултай арга зам бол сошиал медиа мөн. Хоёр зүйлийн улмаас би хамгийн аюултай гэж хэлж байгаа юм: бид өдөр бүр, магадгүй өдөрт хэд хэдэн удаа сошиал медиаг ашигладаг ба ихэвчлэн бид ганцаараа бас бодол санаандаа тусгаарлагдсан байдалтай байдаг. Харамсмаар үнэн гэвэл энэ нь арван жилийн өмнө огтхон ч асуудал байгаагүй. Сошиал медиа сүүлийн арван жилд соёлд маань нэвтэрсэн нь сүнс анхаарал хүсэх тахлийг дэлгэрүүлсэн боловч энэ нь өмнө нь хэзээ ч байгаагүйгээр ганцаардлыг мэдрүүлэх болжээ. 

Биднийг холбохын тулд бүтээгдсэн зүйл нь биднийг үнэндээ тусгаарлаж эхэлсэн бөгөөд бид болгоомжлохгүй юм бол энэ хөнөөлт харьцуулалтын сэтгэхүй зүрхийг маань юунаас ч хурдан хатаах боломжтой.

Яагаад? 

Дундаж хүнд сошиал медианы таван данс байдаг бөгөөд тэдгээр дансаа шалган өдөрт дундажаар нэг цаг дөчин минутыг зарцуулдаг.

Улмаар бид өөрсдийгөө яагаад харьцуулалт, хангалтгүй мэдрэмж, өөртөө итгэлгүй байдал, хомсдолтой тэмцэлдэн байна вэ гэж гайхширдаг.

Бид өөрсдийнхөө өмнө юуг хамгийн илүүтэйгээр тавьдаг вэ?

Гэсэн хэдий ч, сошиал медианаас бүр мөсөн гарах бол үүний хариулт биш. Диавол бол туйлширлыг барьдаг. Бид энэ дэлхийнх биш энэ дэлхий дээр байхаар бүтээгдсэн болохоо санах ёстой. Өөр бусад юуны ч адилаар өөрсдийнхөө тусын тулд бас Түүний алдрын тулд сошиал медиаг хэрхэн ашиглахад бид суралцах ёстой. 

Биеийн хэлбэр ба гадаад төрх бол хамгийн түргэн харьцуулах гээд байдаг бас нэг зүйл маань юм. Хэн нэгнийг гаднаас нь хараад өнгөцхөнөөр тэдний хэрхэн хувцасласан, нүүр будалт, үс эсвэл биеэ хэрхэн авч яваа байдлаар бид шүүдэг бас харьцуулдаг. Заримдаа эдгээр нь хүмүүсийг ажиглах замаар олж харах энгийн тусгал байх бөгөөд энэ нь буруу зүйл огт биш. Гадаад үзэмжинд нь үндэслэн өөрсдийгөө буруугаар бусадтай харьцуулахад асуудал оршдог. 

Ихэвчлэн байшин, машин, цалин, амралт зэрэг материаллаг эд зүйлийн хэлбэрээр харьцуулалт ирдэг. Бид гаднах байдал, баглаа боодол, шошго, нэрийн бранд эсвэл хувцсыг нь хараад бүхэл бүтэн түүхийгнь мэдэлгүйгээр өнгөцхөнөөр дүгнэдэг. Бусадтай чин сэтгэлээсээ харилцан холбогдохгүй байхад өөрсдийгөө хүргэдэгт асуудал оршдог.  Тэд биднээс хэт дээгүүр хүмүүс эсвэл өөрсдийнхөө ажиглалтад үндэслэн бидэнд өгөх зүйл тэдэнд огтхон ч байхгүй гэж бид таамагладаг.

Бид мөн бусдын амьдралдаа үзэж туулсан зүйлс ба хүрсэн амжилтыг нь өөрсдийнхтэйгөө харьцуулах нь бий. Та гэрлэхийг хүсэх хэдий ч одоо хүртэл гэрлээгүй л байна. Та хүүхэдтэй болохыг хүснэ эсвэл та хүүхдүүдээсээ хол чимээгүй цагийг өнгөрүүлэхийг хүснэ! Ямар ч асуудал, өө сэвгүй сайхан гэр бүлийг та хүснэ. Тэр үнэхээр төгс бие галбиртай, харин та таван жилийн өмнөх жирэмслэлтийнхээ жинг хасахыг хичээсээр байгаа. Түүний компани амжилтад хүрсэн байхад таных амжилтад хүрээгүй. 

Харьцуулдаг зүйл маань бидэнд юу чухал болохыг онцгойлон харуулдаг. Харьцуулалт, атаархлыг зүгээр л хаяж болохгүй гэж би маргах болно. Амьдралыг маань чиглүүлэх бас ухамсарт маань ямар нэгэн зүйлийг мэдэгдэх багаж болгон бид үүнийг ашиглаж болоход би суралцсан. Энэ талаар бид маргааш ярилцах болно.

Эзэн, атаархлын хатгалтыг надад мэдрүүлдэг зүйлийг олж харах нүдийг минь нээж өгөөч. Толийг өөр рүүгээ эргүүлэн бас цаг заваа юу хийхэд зарцуулж буйгаа гүн гүнзгийгээр олж харахад зориулан цаг гаргахад надад туслаач. Тодорхой хүмүүс эсвэл нөхцөл байдлыг би яагаад занал учруулагч зүйл мэт мэдэрч буйг минь надад харуулаач бас гадаад төрхөнд нь үндэслэж өөр бусдаас өөрийгөө дээгүүр эсвэл доогуур нэгэн гэж хэзээ ч тавихгүй байхад надад туслаач. 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Break Free From Comparison a 7 Day Devotional by Anna Light

Одоо амьдарч буйгаас тань хамаагүй бялхсан амьдралыг Бурхан танд санал болгодог хэдий ч дараагийн алхамд орохоос харьцуулалт таныг хойш нь татдаг гэдэг бол гунигтай үнэн мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Анна Лайт чадвар чадамжинд тань харьцуулалтын тавьсан тагийг эвдэхүйц ойлголтуудыг илчилж мөн Бурханы танд бэлтгэсэн эрх чөлөөтэй бас бялхам амьдралаар амьдрахад тань туслах болно. 

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Анна Лайтад (LiveLaughLight) талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.livelaughlight.com

Холбоотой төлөвлөгөө унших