Минималист орон гэрЗагвар

The Minimalist Home

5-с 1 дахь өдөр

Бага эд зүйлс өмчилж, жинхэнэ утгаар нь амьдрахын баяр хөөр

Орон гэр засаж өөрчлөх ТВ-ийн хөтөлбөр үзэхдээ би толгойгоо сэгсэрдэг. Засаж янзалсны дараа тухайн гэр илүү сайхан харагдаж байгаа мэт боловч гэрийн эзэн өмнөх шигээ заримдаа бүр өмнөхөөсөө илүү эд зүйлстэй болсон байдаг. Эдгээр эд зүйлс л тэднийг зорилгодоо хувь нэмэр оруулахаас илүүтэй өдрийг хэрхэн өнгөрүүлэхэд нь саад болж байдаг юм.

Байшин эсвэл орон сууцтай хүмүүсийн ихэнх нь манайхтай төстэй байдалд ордог гэж бодож байна. Бид гэртээ эд зүйлс худалдан авах гэж их мөнгө зарцуулж—бас худалдан авсан эд зүйлсээ цэгцэлж, цэвэрлэж, засварлах гэж маш их цаг хугацаа зарцуулдаг. Гэсэн хэдий ч, бидэнд гэртээ амрах цаг зав бага үлдэж, бидний үнэхээр амьдрахыг хүссэн гэр орон биш болдог. Тэгвэл бид юу хийвэл зохистой вэ? Өөр цэгцлэх, чимэглэх төлөвлөгөөтэйгөөр бидэнд илүү их эд зүйл хэрэгтэй юу эсвэл илүү дээр зүйл хэрэгтэй юу гэдгээ бид шийдэх хэрэгтэй. Амьдрах гэрээ илүү дээр болгохын тулд мэддэг чаддагаа хийх үед, гэр маань . . . заримдаа хамаагүй сайхан болсон байдаг боловч бидэнд бодит сэтгэл ханамж өгдөггүй бас амьдралыг өөрчлөхүйц удаан хугацааны өөрчлөлт авч ирдэггүй. 

Бидэнд тулгамдаж буй асуудал нь бид хангалттай эд зүйлс эзэмшдэггүй эсвэл өөрт байгаа эд зүйлсээ хангалттай удирдаж чадахгүй байгаадаа биш бол яах вэ? Хэрвээ асуудал нь бид өөрсдийн хүссэн гэртээ биш харин зар сурталчилгааны ажилчид эсвэл худалдаачдын хүссэн гэрт амьдарч байгаа бол яах вэ?

Илүү сэтгэл ханамжаар дүүрэн амьдралаар амьдрахыг хүсэх дийлэнх хүмүүстээ хандаж зөвлөхөд, гэр орноо минимал болгож өөрчлөөрэй гэж хэлье. Лукын сайн мэдээний ном бидэнд хэлсэнчлэн, бидний эд хөрөнгө хэзээ ч бидэнд амьдралыг өгөхгүй юм (Лук 12:15).

Эд зүйлс цуглуулснаас илүү бага эд зүйлстэй байх нь бидэнд илүү их баяр хөөр өгдөг тухай санааг та ойлгож байна уу? Тийм гэж найдаж байна, учир нь өрөө бүртээ байгаа эд хогшлыг гаргасан олон жилийн туршлагаасаа харахад та гэр орноо өөрчилснөөр эргэн тойрны эд зүйлсээс үүдсэн стрессгүй болж, түүгээр ч зогсохгүй мөн Бурханы дуудлагыг даган Бурханы төлөвлөсөнчлөн та бусдыг хайрлаж тэдэнд үйлчлэх чөлөөтэй амьдралаар амьдрах боломжтой болох юм.

Өөрийнхөө эд зүйлсэд санаа зовсноос болоод бусдад үйлчилж чадаагүй тохиолдол танд гарч байсан уу?

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Minimalist Home

Зохиогч Жошуа Бэкэр хүмүүс өөрсдийн эд зүйлсээ зохистой хэмжээнд цөөхөн болгох үед—энэ үйл явцдаа өөрсдөө ч гэсэн өөрчлөгдөж улмаар гайхалтай өөрчлөлт бий болдог болохыг анзаарчээ. Энэхүү чимээгүй цагаар өөрт буй эд зүйлсээ багасгах тухай гарах хэдий ч, эцэст нь бага эд зүйлстэй болох нь хүнийг өөрийг нь хэрхэн өөрчилдөг болохыг та мэдэж авах юм. Өөрт буй эд зүйлсээ багасгах бүрд итгэл, зорилго руу тэмүүлэх мэдрэмж, өгөөмөр байдлын сүнс тань хэрхэн бялхам дүүрэн болон өөрчлөгдөхийг харан гайхширах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/250883/the-minimalist-home-by-joshua-becker/

Холбоотой төлөвлөгөө унших