Минималист орон гэрЗагвар
Өгснөөсөө илүүг хүлээн авах нь
Минимализм гэдэг бол ямар нэгэн зүйлийг танаас авахыг; биш харин ямар нэгэн зүйлийг танд өгөхийг хэлдэг. Минимализмийг би "Өөрт хамгийн их үнэ цэнтэй зүйлсээ санаатайгаар чухалчилж, үүнд саад болж буй зүйлсээс ангижрах явдал юм." гэж тодорхойлсон. Эд зүйлсээ багасгах гэдэг нь үнэндээ—өөрийн эд зүйлсээ багасгах буюу төвлөрөх-ийг хэлж байгаа юм. Ингэснээр та Бурханы зорилгоос таныг холдуулах зүйлсэд биш амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй зүйлсдээ анхаарч, арчлах юм. Энэ нь хувь хүнийг чөлөөлж, амьдралыг сайжруулна.
Гэртээ байгаа эд зүйлсээ багасгах үед та юуг өөртөө үлдээж, юуг өөрөөсөө холдуулж буйгаа, хандлага тань хэрхэн өөрчлөгдөж буйг анзаарах болно. Энэхүү үйл явц нь өгөөмрөөр өгөх хандлага болон талархах хандлагыг тань сайжруулна. Эдгээр хандлагууд хоёулаа таныг мөрөөдлийнхөө хүн болоход туслах юм.
Та хэт их зүйлтэй байхгүй үедээ мөн хэт их зүйлтэй байхыг хүсэхгүй үедээ хамгийн сүүлийн үеийн иж бүрэн тавилгыг авахыг хүссэн хүн шиг сэтгэл ханамжийг мэдрэх болно. Өөртөө байлгах зүйлс тань танд зөвхөн хэрэгтэй зүйл болон багасах үед та өөрт байгаа зүйлсээ илүү анхаарч, мөн тэдгээртээ илүү талархах болно. Та улмаар сэтгэл хангалуун байдал ба амар тайвныг мэдэрнэ. Шуналаас илүү сэтгэл татсан тэрхүү зүйлсээс талархал бий болдог. Мөн талархах сэтгэл бидэнд бусдад өгөх асар их зүйлс байгааг сануулж мэдрүүлдэг.
Энэ нь биднийг өгөөмөр байдал руу хөтөлдөг. Минимализм танд улам илүү бусдыг гэсэн амьдралын хэв маягаар амьдрах боломжийг олгодог. Хэрэв та авах, авах, авах, гэсэн хандлагаар амьдрахаа боливолөгөх, өгөх, өгөх гэсэн амьдралын хандлагатай болох боломжтой юм. Тэгснээр та хатаж гандсан дэлхийг услах өгөөмөр нэгэн болох болно.
Юуны өмнө энэ нь өөрт илүү байгаа зүйлсээ бусдад өгөх талаар юм. Бусдад бэлэг өгөх үедээ та баяр хөөрийг мэдрэх болно. Өгөөмөр байдал нь өөрийн гэсэн шагнал болох—өгөөмөр сэтгэлийн баяр хөөрийг танд мэдрүүлээсэй хэмээн хүсэж байна.
Дараа нь та өгч болох өөр боломжуудыг эрэн хайх болно. Өөрийнхөө дэмждэг сайн үйлс болон үйлчлэлд та илүү мөнгөнөөсөө зориулах болно. Мөн бусдад үйлчлэн, сайн дурын ажил хийхийн тулд цаг зав гаргах болно. 2 Коринт номд, "баяр хөөртэйгөөр өгөгчийг Бурхан хайрладаг" (2 Коринт 9:7) гэж бичсэн байдаг. Өгөөмөр байдлын бас нэг гайхалтай зүйл нь бусдад өгөөд эхлэх үед та баяр хөөрөөр дүүрдэг явдал юм.
Өгөөмрөөр өгөхийн баяр хөөрийг та хэзээ мэдэрсэн бэ? Бусдад мөнгө, эд зүйлсээ өгөх нь бидэнд яагаад асар их сэтгэл ханамжийг өгдөг гэж та бодож байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Зохиогч Жошуа Бэкэр хүмүүс өөрсдийн эд зүйлсээ зохистой хэмжээнд цөөхөн болгох үед—энэ үйл явцдаа өөрсдөө ч гэсэн өөрчлөгдөж улмаар гайхалтай өөрчлөлт бий болдог болохыг анзаарчээ. Энэхүү чимээгүй цагаар өөрт буй эд зүйлсээ багасгах тухай гарах хэдий ч, эцэст нь бага эд зүйлстэй болох нь хүнийг өөрийг нь хэрхэн өөрчилдөг болохыг та мэдэж авах юм. Өөрт буй эд зүйлсээ багасгах бүрд итгэл, зорилго руу тэмүүлэх мэдрэмж, өгөөмөр байдлын сүнс тань хэрхэн бялхам дүүрэн болон өөрчлөгдөхийг харан гайхширах болно.
More