Минималист орон гэрЗагвар

The Minimalist Home

5-с 4 дахь өдөр

Зорилготой байдал болоод амьдралд ойр байдал

Та орон гэрээ бүхлээр нь бодон зорилго тавьдагчлан, өрөө бүртээ зориулсан тодорхой зорилготой болох хэрэгтэй. Өрөө бүрийн эд зүйлсийг багасгахдаа та тухайн өрөөний зорилгыг бодож үзэн, эдгээр эд зүйлс үнэхээр энэ өрөөнд байх шаардлагатай юу гэдгийг шийдэх хэрэгтэй. Хэрвээ таны зорилгод нийцэхгүй зүйл тухайн өрөөнд байх аваас үүнийг гаргах хэрэгтэй. Зорилгодоо үндэслэн шийдвэр гаргах нь амьдралд ойр байдалд нөлөөлдөг.

Жишээ нь, магадгүй та том өрөөгөө албаны байна гэж шийдвэр гаргаж болох юм. Хэт албан ёсны байдал нь тав тухгүй байдаг. Тиймээс дүүрсэн битүү мэдрэмжийг төрүүлэх эд зүйлсийг гаргаж эхлэх болно.

Магадгүй том өрөөнд чинь таны суух дуртай сандал байж болох юм. Та тэр сандал дээрээ суугаад эргэн тойрноо сайтар ажиглан хараад, таны амар тайван байдлыг ямар эд зүйл нэмэгдүүлж эсвэл бууруулж байгааг өөрөөсөө асуугаарай.

Магадгүй хүүхдүүд тань том болоод тоглохоо больсон хэсэг тоглоомуудыг та гаргаж болно, ингэснээр хүүхдүүд тань өөрсдийнхөө дуртай тоглоомоор тоглох юм.

Магадгүй та болоод таны гэр бүлийн гишүүд тань цахилгаан хэрэгсэлд маш их цагийг зарцуулж байгаа нь таньд таалагддаггүй байж болох юм. Тийм бол зурагт болоод тоглоомын хэрэгслээсээ салах цаг иржээ.

Эдгээр бүх өрөөнүүдийг гэр бүлийн гишүүн нэг бүр ашигладаг учраас өрөөндөө юуг үлдээж, юуг гаргамаар байгаа талаар гэр бүлийнхээ гишүүдээс асуугаарай. Эд зүйлсээ цөөлөх тал дээр хамтдаа ярилцаарай. Тэгээд эд зүйлсээ хамтдаа цөөлөх хэрэгтэй. Минимал гэр оронтой болсноор үүнээс ирэхашиг тусыгхамтдаа хүртээрэй. Энэ бол гэр орноо минимал болгох гэр бүлийн төслийг бөөнөөрөө баяртайгаар эхлүүлэх гайхалтай арга зам юм.

Хэрэв та ганцаараа амьдардаг бол дотны найзаа гэртээ ирэхийг урь, тэгээд байнга гэрт чинь зочилдог хүний өнцгөөс юуг авч үлдэх, юуг гаргаж хаях талаар тэдний зөвлөгөөг аваарай. Найз тань зөвлөгөө өгөхдөө дуртай байх болно. Түүнээс гадна, тавилгаа зөөхөд найзын тань туслалцаа таньд хэрэг болж болох юм!

Гэртээ байгаа эд зүйлсээ цөөхөн болгох энэхүү ажлыг бага багаар эхлүүлэх нь маш том зүйл юм. Гэрийнхээ өрөө бүрд анхаарлаа төвлөрүүлж, зорилготой болгох нь Бурханы танд зориулсан зорилгыг та гүйцэлдүүлэх боломжыг олгох юм.

<2>Өнөөдөр гэрийнхээ нэг өрөөний эд зүйлсийг багасгахын тулд таны хийх хамгийн эхний алхам юу байх вэ?

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

The Minimalist Home

Зохиогч Жошуа Бэкэр хүмүүс өөрсдийн эд зүйлсээ зохистой хэмжээнд цөөхөн болгох үед—энэ үйл явцдаа өөрсдөө ч гэсэн өөрчлөгдөж улмаар гайхалтай өөрчлөлт бий болдог болохыг анзаарчээ. Энэхүү чимээгүй цагаар өөрт буй эд зүйлсээ багасгах тухай гарах хэдий ч, эцэст нь бага эд зүйлстэй болох нь хүнийг өөрийг нь хэрхэн өөрчилдөг болохыг та мэдэж авах юм. Өөрт буй эд зүйлсээ багасгах бүрд итгэл, зорилго руу тэмүүлэх мэдрэмж, өгөөмөр байдлын сүнс тань хэрхэн бялхам дүүрэн болон өөрчлөгдөхийг харан гайхширах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/250883/the-minimalist-home-by-joshua-becker/

Холбоотой төлөвлөгөө унших