Минималист орон гэрЗагвар

The Minimalist Home

5-с 3 дахь өдөр

Орон гэрийн тань зорилго

Минималист хүн орон гэртээ зай гаргахын хажуугаар, орон гэрийнхээ зорилгыг бий болгох "оюун санааны" зайг гарган бас амьдралдаа Бурханы дуу хоолойг тод сонсох "сүнсний орон зайг" мөн гаргадаг. Минималист орон гэрийн талаарх доор дурдсан ашиг тусын талаар эргэцүүлэн бодоорой:

  • Минимал орон гэр бол очиж болох илүү дээр ая тухтай газар юм.Овоорсон эд зүйлгүйгээр орон гэр тань стресс бага, амрах боломж ихтэй газар болохыг та ухаарах болно. Энэ бол үнэхээр "амар тайван орчин" (Исаиа 32:18) юм. Анхаарлыг тань уруу татах бага эд зүйлстэй байх тусам, гэр дотор баяр хөөр авч ирэх хүмүүс, үйл явдалд илүүтэйгээр та анхаарлаа төвлөрүүлэх болно. Эд зүйлсээ багасгаснаар та гэртээ илүү их зүйлтэй байгаа мэт мэдрэмжийг авах болно. Танд болоод таны гэрт ирж байгаа хүн болгонд амар тайвны газар байх болно.
  • Минимал орон гэрээс гарч явахад хүртэл урамтай байдаг. Гэртээ байгаа эд зүйлсийг багасгаснаар бага худалдан авалт хийж, ашиглалт, засварын бага мөнгө төлж, ийнхүү дансанд үлдсэн их мөнгөө өөр нэгэн мөрөөдлийнхөө төлөө ашиглах боломж бүрдэх юм. Үүнээс ч чухал зүйл гэвэл эд зүйлсээ цэвэрлэх, цэгцлэх, арчлах цаг багассанаар танд ирээдүйгээ мөрөөдөж, төлөвлөх цаг ихсэж, эрч хүчээр дүүрэх болно. Эдгээрээр дамжуулан та өглөө ажилдаа гарахдаа, орой найзуудтайгаа цагийг өнгөрөөх үедээ, мөн адал явдлаар дүүрэн амьдралын өөрчлөлт рүү тэмүүлэхдээ илүү бэлтгэлтэй нэгэн болох юм.

Орон гэрийн талаарх ойлголт маш олон янз байгааг та харж байгаа биз? Нэгт, орон гэр гэдэг бол хүчит шуурган дундах аюулгүй хоргодох газар юм. Мөн орон гэр гэдэг бол амьдралын их далай руу эр зоригтой давшин орох хөдлөх газар юм.

Минимал орон гэрийн ашиг тус нь—гэртээ ирэхэд ч тэр, гэрээсээ явахад ч тэр—аль алинд нь чухал үүрэг гүйцэтгэж байгааг харж болно, гэхдээ миний хувьд хоёрдох тодорхойлолт нь илүү сэтгэл хөдөлгөм санагддаг. Би таныг сайн мэдэхгүй байна л даа гэхдээ би эд зүйлсээс илүүтэйгээр ач холбогдлыг цаг ямагт эрхэмлэдэг. Би зарцуулалтаас илүү хөрөнгө оруулалт хийхийг эрмэлздэг. Эргэн тойрондоо улам илүү орон зай гаргах үед гэрээсээ гаран Христийн нэрээр бид бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэх боломжтой орон зайг өөрсдийн дотор бий болгодог юм.

<4>Амар тайван газар амрах нь хэрхэн бусдыг улам ихээр хайрлахад тусалдаг юм бол? Орон гэртээ илүү амралтыг мэдрэхийн тулд өнөөдөр таны өөрөөсөө холдуулж чадах нэг зүйл юу байна?

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Minimalist Home

Зохиогч Жошуа Бэкэр хүмүүс өөрсдийн эд зүйлсээ зохистой хэмжээнд цөөхөн болгох үед—энэ үйл явцдаа өөрсдөө ч гэсэн өөрчлөгдөж улмаар гайхалтай өөрчлөлт бий болдог болохыг анзаарчээ. Энэхүү чимээгүй цагаар өөрт буй эд зүйлсээ багасгах тухай гарах хэдий ч, эцэст нь бага эд зүйлстэй болох нь хүнийг өөрийг нь хэрхэн өөрчилдөг болохыг та мэдэж авах юм. Өөрт буй эд зүйлсээ багасгах бүрд итгэл, зорилго руу тэмүүлэх мэдрэмж, өгөөмөр байдлын сүнс тань хэрхэн бялхам дүүрэн болон өөрчлөгдөхийг харан гайхширах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/250883/the-minimalist-home-by-joshua-becker/

Холбоотой төлөвлөгөө унших