Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамжЗагвар

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

14-с 2 дахь өдөр

Үнэнийг Мэдэх

[Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд]

Хэрэв та нар үгэн дотор минь байвал [Миний сургаалуудыг баримталж, тэдгээрийн дагуу амьдарвал] үнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв. - Иохан 8:31-32

Оюун Ухаан Тулалдааны Талбар гэдэг номондоо үнэхээр сул дорой маягийн хүн болох Мэригийн нөхрийн тухай би бичсэн юм. Нөхрийнх нь ээж түүнийг бага байхад нь янз бүрийн үгээр доромжилж, үеийнх нь хүүхдүүд түүнийг хайр найргүй шоолдог байсан байна. Тэр хүнтэй зөрчилдөхийг үзэн яддаг байсан бөгөөд Мэригийн эсрэг зогсож чаддаггүй байв. 

Тэрээр эхнэрийнхээ хоригдол мэт санагддаг байв. 

Нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө буруутгадаг байв. Яг үүнээс бид Сатаны хууран мэхлэх арга замуудыг дахин харж болно. 

Өөрийнхөө төлөө хэн нэгний эсрэг зогсох нь ямар ч сайн үр дагаварыг үзүүлэхгүй, тэртээ тэргүй ялагдах болно гэдэгтээ Жон бүрэн итгэдэг байв. Хүмүүстэй зохицох цорын ганц арга зам бол чимээгүй байж, тохиолдож болох юуг ч байсан хүлээн авах явдал хэмээн тэр боддог байв. 

Бурхан түүнийг тийм ч их хайрладаггүй гэдэг муу сүнсний худал хуурмагт Жон итгэж, өөрийгөө Бурханаар хайрлуулах үнэ цэнэтэй нэгэн гэж огт боддоггүй байснаасаа болоод Бурхан түүнийг яаж тэгтлээ хайрлаж чадах билээ дээ? гэх иймэрхүү мэдрэмжэндээ хөтлөгдөж муу сүнсний худал хуурмагуудад итгэдэг байв. “Бурхан хүн төрөлхтөнд хандаж ‘Есүст итгэ, тэгвэл та нар аврагдах болно’ гэж хэлснийг нь бага зэрэг хүлээн авсан ч би бол хайрлагдах зохистой нэгэн хэмээн өөрийгөө огтхон ч тооцоогүй юм”.

Энэ бол Сатаны хамгийн том худал хуурмагуудын нэг нь юм: “Чи бол хэн ч биш. Чамд ямар ч үнэ цэнэ байхгүй”. Хэрэв таны бодол санааны дайсан чинь таныг чи бол дэндүү муу хүн, ямар ч үнэ цэнэгүй нэгэн гэх мэт үгээр таныг ятгаж чадвал тэр таны бодол санаанд бат бэх сууриа аль хэдийн тавьчихсан гэсэн үг юм. 

Хэдийгээр Жон итгэгч байсан ч, түүний бодол санаа нь дайсандаа бүрэн олзлогдсон байв. Бурханд чухал нэгэн гэдэгт Жон суралцах ёстой байв. Маш удаан хугацааны турш тэрээр үнэнийг мэддэггүй байв. Тэр бол сайн, үнэ цэнэтэй, Бурханы хүүхэд гэдгийг ээж нь түүнд хэлдэггүй байв. Мөн найз нар нь түүнд урам зоригийг огт өгдөггүй байсан бөгөөд Мэритэй гэрлэсэн эхний жилүүд хүртэл эхнэрийнх нь түүнд хандсан шүүмжлэлүүд нь тэр бол ямар ч найдваргүй, бүтэлгүй нэгэн гэдэгт түүнийг улам бүр итгүүлсэн юм. 

Тэр бол хайрлагдсан нэгэн бөгөөд яг л Паул, Мосе эсвэл өөр хэн нэгний адил Бурханы хаанчлалд үнэ цэнэтэй нэгэн гэдгийг Жон ойлгож мэдэх хэрэгтэй байв. Есүс түүнийг анхааран халамжилдаг, Тэр түүнтэй хамт юм. Жон өөрийнхөө тулалдаанд ялж, муу сүнсний босгосон оюун бодлынхоо бат бэх ханыг нураахын тулд үнэнийг мэдэх хэрэгтэй байсан юм. Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд “Хэрэв та нар ... [Миний сургаалуудыг баримталж, тэдгээрийн дагуу амьдарвал], үнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв” (Иохан 8:31-32). Жон Бурханы Үгийг уншиж, залбирч, түүнд зориулж юу гэж хэлж байгааг тунгаан бодох байдлаар бас Бурханы Үгийг өөрийнхөө өдөр тутмын амьдрал дээр тусгаж, Есүсийн хэлсний дагуу тэдгээр нь амьдралд нь хэрэгжихийг харах байдлаар суралцах болно. Амьдралын туршлага бол хамгийн сайн багш, Бурханы Үг бол хүч чадлаар дүүрэн бөгөөд бидний оюун бодолд гүн гүнзгий суулгагдсан Сатаны ямар ч ханыг нурааж чадах болно гэдгийг би Бурханы Үг болон амьдралынхаа туршлагаас сурч авсан юм. 

Танд боломжтой сүнсний тэмцлийн зэр зэвсгүүдийн талаар мэдэж, тэдгээрийг хэрхэн хэрэглэхэд суралцахгүйгээр та эрх чөлөөтэй болж чадахгүй. Сатаныг эсэргүүцэж, түүнийг худалч хэмээн дуудах мөчид, таны амьдрал илүү дээр байдал руу эрс өөрчлөгдөх болно. 

Тэнгэр газрын Эзэн Бурхан минь, би Таны хувьд чухал бөгөөд хэдийгээр би хайрлагдсан гэдгээ мэдрэхгүй байгаа хэдий ч Танаар бүрэн хайрлагдсан гэдгийг минь надад сануулаач. Өөр бусад итгэгч хүмүүсийн адил би ч гэсэн Таны хувьд чухал бөгөөд Та тэднийг хайрладаг шигээ намайг ч гэсэн хайрладаг гэдэгт суралцахад минь надад туслаач. Есүс Христийн нэр дээр би Танд талархаж байна. Амээн. 

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, худал хэлдэг дайсны чинь заль мэхийг олж мэдэхэд, сүйрэлд хүргэдэг бодлуудын хэв маягуудтай нүүр тулахад, бодлуудаа өөрчлөх явцад ялалтыг олж авахад, хүч чадлаа нэмэгдүүлж, урам зориг авахад болон хамгийн чухал нь бодол санааны тулалдаан бүртээ таныг ялалтанд хүрэхэд танд туслах..

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://tv.joycemeyer.org/mongolian/

Холбоотой төлөвлөгөө унших