Оюун бодлын дайнд ялахуйЗагвар

Winning the War in Your Mind

7-с 1 дахь өдөр

Бидний амьдрал бидний давамгайлж буй бодлууд уруу үргэлж чиглэж байдаг. Бидний хэн болохыг бодол маань тодорхойлдог.

Үүнийг уншаад та намайг анхаарлыг тань татахын тулд хэт их давсалдаг номлогч байна гэж бодож болох юм. Гэхдээ энэ бол хэтрүүлэг биш ээ.

Бидний амьдрал бодлынхоо зүг явдаг. Бид энэ үнэнийг хэдий чинээ сайн ойлгох тусам амьдралынхаа замыг өөрчлөхөд илүү сайн бэлтгэгдсэн байх болно. Гэхдээ та заавал миний үгийг хүлээж авах шаардлагагүй. Библи болон орчин үеийн шинжлэх ухаан хоёр үүнийг үнэн болохыг нотолж байна. Тиймээс энэхүү Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳний туршид, Библи болоод шинжлэх ухааны судалгаанаас олж мэдсэн зүйлээ хоёуланг нь задлах болно. Аль алинаас нь авсан товч жишээг дурдвал:

Филиппой 4:8-9-д, элч Паул хэлэхдээ, "Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа. Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харснаа хэрэгжүүл. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно."

Энэ гурван өгүүлбэрт Паул дараах гурван үйлдлийн дарааллаар шилжжээ.

  • бодол (“эдгээрийг тунгаацгаа”)
  • үйлдэл (“хэрэгжүүл”)
  • туршлага (“амар тайвны Бурхан та нартай хамт байх болно”)

Паул хэлэхдээ, бидний бодол амьдралыг минь хэлбэржүүлж байдаг гэсэн.

Сүүлийн жилүүдэд танин мэдэхүйн зан байдлын эмчилгээ хэмээх бүхэл бүтэн шинэ салбар орчин үеийн сэтгэл судлалд бий болсон. Энэхүү дэвшилтэт сургалт нь олон асуудлуудыг илрүүлснээс буруу хооллолтын эмгэгээс эхлээд харилцааны бэрхшээл, донтолт, сэтгэл гутрал, айдас түгшүүрийн зарим хэлбэр хүртэл буруу, сөрөг сэтгэлгээнээс үүдэлтэй болохыг зааж байна. Эдгээр бэрхшээлийг эмчлэх арга нь сэтгэлгээгээ өөрчлөхөөс эхэлнэ.

Би таны ямар бодолтой явдгийг мэдэхгүй ч Библи болон орчин цагийн сэтгэл судлал ижил зүйлийг ярьж байгаа болохоор би энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг юм.

Гурван мянган жилийн өмнө Бурхан Соломон хаанаар дамжуулан өнөөгийн шинжлэх ухаан хэлээд байгаа зүйлийг аль хэдийн хэлсэн байдаг: "Учир нь тэр дотроо боддогтойгоо адил юм." Сургаалт Үгс 23:7 АБ2004

Хэрэв амьдрал маань бидний давамгайлж буй бодлын зүг рүү чиглэж байдаг гэж Библи болон орчин цагийн шинжлэх ухаан хоёулаа бидэнд заадаг юм бол, бид өөрсдөөсөө “Миний бодол намайг чиглүүлээд байгаа зүг рүү би үнэхээр явах дуртай байна уу?” гэж асуух хэрэгтэй.

Хэрэв та үгүй гэж хариулж байгаа бол бодлоо өөрчлөх цаг ирсэн байна. Магадгүй оюун бодлоо шинэчлэх шийдвэр гаргах цаг болжээ, тэгвээс Бурхан таны амьдралыг өөрчлөх болно.

Хэрвээ та эргэлзэж байвал зүгээр дээ. Надад итгээрэй, би үүнийг ойлгоно. Бид бүгдээрээ л муу зуршлаа өөрчилж, буруу замаар явж буй галт тэргийг буцаагаад зөв зам руу оруулах гэж хичээсэн ч амжилтад хүрээгүй тохиолдол байдаг. Гэхдээ энэ удаа та ганцаараа биш. Бурхан бодлыг тань өөрчлөхийн тулд тантай хамтрах хүсэлтэй байдаг гэдгийг та энэхүү төлөвлөгөөгөөр дамжуулан мэдэх болно.

Та Бурханы тусламжтайгаар оюун бодлоо өөрчилж чадна. Танд саад болж байгаа худал хуурмагт итгэхээ зогсоож чадна. Та өөртөө болон бусдад хор хөнөөл учруулдаг, таны толгойд эргэлдэж байдаг сөрөг бодлуудыг дуусгавар болгож чадна. Та Бурханд Түүний өөрчлөгдөшгүй үнэнээр таны оюун бодлыг шинэчлэн дүүргэхийг зөвшөөрөх хэрэгтэй.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Winning the War in Your Mind

Амьдралын тулаануудын ихэнх нь оюун бодолд өрнөж ялж эсвэл ялагдаж байдаг. Тэгвэл бид эдгээр тулаанд хэрхэн илүү ялалт байгуулж эхлэх вэ? Энэхүү 7 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ нь Life.Church чуулганы Пастор Крейг Грошелийн бичсэн номоос сэдэвлэгдсэн бөгөөд бид Бурханы үнэнийг байлдааны төлөвлөгөө болгон ашиглах замаар хор хөнөөлт бодлуудтайгаа хэрхэн тэмцэх, хяналтаас хэтэрсэн бодлоо хэрхэн ялан дийлэх, өөрсдийн оюун бодолд өрнөж буй дайнд хэрхэн ялж эхлэх талаар суралцах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пастор Крейг Грошел ба Life.Church-ийн хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.craiggroeschel.com