Оюун бодлын дайнд ялахуйЗагвар
Бодлоо өөрчлөх хоёр дахь хэрэгсэл бол Сэтгэхүйгээ өөрчлөх зарчим: Тархи сэтгэхүйгээ өөрчил, оюун санаагаа шинэчил.
Мөнгөний талаарх аливаа өдөөлт нь надад хүрэлцэхээр юм алга гэсэн айдсыг дагуулж, алсдаа хүрэлцэхүйц юмтай байхын тулд илүү их мөнгө хадгалах хэрэгтэй гэсэн бодол руу хөтөлдөг. Бид мөнгөний талаар өдөөгдөх үед уналтад ордог бөгөөд бидний тархи ингэж л ажилладаг. Тиймээс бид үнэний сувгийг бий болгох хэрэгтэй.
Библи дээр бидний бүх асуудлын талаар бичсэн байдаг нь сайн зүйл юм. Бурханы Үг биднийг амь өөд хөтлөх шинэ зам уруу удирдан оруулж, улмаар улиг болсон хуучин зуршлуудаас минь бүрэн салгах хүчийг өгдөг. Библи дээр мөнгөтэй холбоотой асуудал болоод айдсын талаар юу гэж заадаг вэ? Энэ талаарх зарим эшлэлийг дурдвал:
- Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлөн байх, элбэг байх, дутагдахын аль алины нууцад би суралцсан. Филиппой 4:12 АБ2013
- “та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна.” Зехариа 8:13 АБ2013
- “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” Үйлс 20:35 АБ2013
- Та нарыг Бурхан бүхий л ерөөлөөр бялхаах чадалтай. Харин та нар бүх зүйлд, бүхий л талаар, үргэлж сэтгэл хангалуун байж, алив сайн үйлээр дүүрэн байгаарай. 2 Коринт 9:8 АБ2013
- Миний Бурхан алдар дахь баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана. Филиппой 4:19 АБ2013
Эдгээрээс би "тунхаглал" гэж нэрлэсэн зүйлээ нэгтгэж, би худал хуурмаг зүйлд итгэж соригдохдоо тэдгээрийн эсрэг тэмцэлд энэ бол үнэн хэмээн тунхагладаг юм. Тунхаглалын зорилго бол шинэ мэдрэлийн системийнхээ замыг үнэний суваг болгох явдал юм.
Бурханы Үг дээр суурилсан миний тунхаглал бол:
Мөнгө бол миний хувьд хэзээ ч асуудал байх учиргүй. Миний Бурхан бол бүхий л хэрэгцээг минь бялхам дүүрнээр хангагч билээ. Учир нь би ерөөгдсөн, би үргэлж ерөөгдөх болно. Би авахаасаа илүү өгөх нь ерөөлтэй гэдгийг мэддэг бөгөөд өгөөмөр сэтгэлээр удирдуулах болно.
Энэ бол олон жилийн турш намайг зовоож байсан асуудалтай шууд тулсан миний тунхаглалын нэг юм. Эдгээр тунхаглал нь тархинд шинэ замыг бий болгож, амар тайван, өгөөмөр байдлыг бий болгодог.
Та тархиндаа ямар шинэ замыг бий болгох хэрэгтэй байна вэ? Энэ нь таны хуучин замаас тань хамааралтай байгаа биз дээ?
Бурханы үнэнээс тунхаглалуудыг олж, өөрийн болгоорой. Бүтээлч бай. Амаараа тунхаглан өөрийг чинь зоригжуулах тунхаглалуудыг бичээрэй. Тэдгээрийг өөртөө харагдах газруудад байрлуулж, цээжлээрэй. Утсаа нээнгүүт шууд харагдахаар дэлгэцэн дээрээ юм уу эсвэл тэмдэглэл хэсэгт байрлуулаарай. Мөн дасгал хийж байхдаа болон машин жолоодож байхдаа сонсохын тулд дуу бичлэг болгон утсан дээрээ хадгалаарай. Дахин давтах нь таны шинэ сувгийг улам гүнзгийрүүлж, шинэ замыг хялбар, бүтээмжтэй болгодог.
Та эдгээрт бүрэн итгэхгүй байсан ч тунхаглал тань аль хэдийн биелсэн мэтээр бичээрэй. Шинэ тунхаглалаар бид Христ дотор ялсан гэдгээ тунхаглаж байгаа бөгөөд бид хана хэрмийг нурааж, тулалдаанд ялах чадварыг баталгаажуулдаг мэдрэлийн системийн замыг бий болгох хэрэгтэй.
Энэ бүхэн эхэндээ тэнэг санагдаж болох юм. Гэхдээ шинэ зүйл эхэндээ хачин санагдаж байж болохыг санаарай. Та итгэхийг хүсэж буй зүйлээ хэлсэн ч, таны амьдрал өөр зүйлийг үгүйлж байж болох юм. Гэхдээ зүгээрээ. Бүү урам хугар. Бүү бууж өг. Хуучин сөрөг бодлууд руу татах хүч таны төсөөлж байснаас ч илүү хүчтэй байх болно. Эдгээр худал хуурмагийг эсэргүүц. Бурханы үнэнээр оюун бодлоо шинэчилж байгаарай, энэ нь таны хувьд үнэн болох болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдралын тулаануудын ихэнх нь оюун бодолд өрнөж ялж эсвэл ялагдаж байдаг. Тэгвэл бид эдгээр тулаанд хэрхэн илүү ялалт байгуулж эхлэх вэ? Энэхүү 7 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ нь Life.Church чуулганы Пастор Крейг Грошелийн бичсэн номоос сэдэвлэгдсэн бөгөөд бид Бурханы үнэнийг байлдааны төлөвлөгөө болгон ашиглах замаар хор хөнөөлт бодлуудтайгаа хэрхэн тэмцэх, хяналтаас хэтэрсэн бодлоо хэрхэн ялан дийлэх, өөрсдийн оюун бодолд өрнөж буй дайнд хэрхэн ялж эхлэх талаар суралцах болно.
More