Оюун бодлын дайнд ялахуйЗагвар
Нэг хэсэгтээ л би имэйл болон текстэд ач холбогдол өгөхгүй байхаар өөртөө тангарагласан юм. Мессеж ирэх чимээг сонсонгуут, тэр даруй хариулахгүй байх. Тэгээд имэйлээ шалгасан мөртлөө дахиж унших гэлгүй, хариугаа ч дахин засаж бичээд байхгүй гэж шийдсэн юм. Ийнхүү миний цахим шийдэл ч үргэлжилсэн…, яг үнэндээ, би имэйл болон текстэд ач холбогдол өгөхөө больсон гэж өөрийгөө хэлж чадахгүй. Тангараг маань удаан үргэлжилсэнгүй, би ч эхлүүлээгүй юм!
Бид өөрсдийнхөө асуудалд хэрхэн хандах вэ гэдэг асуудал бол бид асуудлын араас явдагт бидний асуудал байгаа юм. Бид дагаж мөрдөх зүйл мэтээр аливаа зүйлийг эхлүүлэх юм уу дуусгахдаа, дан ганц зан төлөвт анхаарлаа төвлөрүүлдэг.
Та бас тэгсэн байх, тийм үү? Магадгүй та амлалт өгч, өөрчлөгдөхийн тулд, шийдвэр гаргаж байсан байх.
- Энэ жил би эрүүл хооллож, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийнэ!
- Би таарч тохирохгүй хүнтэй уулзахаа болино. Үнэндээ, би ерөөсөө болзохгүй!
- Би бусадтай өөрийн амьдралаа харьцуулж, нийгмийн сүлжээнд үнэт цагаа үрэхээс залхаж байна. Эдгээрээс би бүрэн татгалзаж байна!
- Одоо хангалттай. Энэ бол сүүлчийнх. Би дахин хэзээ ч порно үзэхгүй!
- Би өөртөө анхаарал хандуулж, өөрийгөө илүү сайнаар мэдрэхийн тулд хэтрүүлэн бодож, худал ярьж, хов жив хөөцөлдөхгүй. Одоо болсон хангалттай!
- Би жилийн турш өглөө бүр Библиэ унших болно!
Таны амлалт юу байсан бэ? Хэрхэн биелсэн бэ?
Би хангалтай сайн гэж бодохгүй байна. Яагаад гэж үү? Гол анхаарал зөвхөн зан төлөвийг өөрчлөх дээр байгаа учир зан төлөв өөрчлөгддөггүй. Та асуудлын үндсийг олж хардаггүй бөгөөд энэ үндэс нь бодол зан төлөвийг бий болгодогт байгаа юм. Тодруулбал, асуудал бол зан төлөвт хүрэх мэдрэлийн системийн суваг юм.
Та хашаандаа байгаа өгөршсөн модыг үзэн яддаг байлаа гэж бодъё. Та тайрч хаяхыг л хичээнэ. Эцэст нь та асуудалтайгаа нүүр тулахаар шийднэ. Та жижиг гар хөрөө барин хашаандаа орж ирнэ. Та хатаж өгөршсөн модны мөчрийг тайрч хаяна. Та инээмсэглэн гэрийн зүг "Би хийсэн бүхэндээ ялагч", "Өөр нэгэн амаараа шороо үмхэв" гэх мэт дуунуудыг баясгалантайгаар аялан алхдаг. Гэвч дараагийн өдөр та нүдэндээ ч итгэхгүй зүйлийг олж харна. Нөгөө мод хуучин шигээ л байж байх нь тэр. Цонхоороо ширтэн байгаа таныг тэд хараад ёжлон инээж байгаа гэж хэлэхэд ч алдахгүй дээ.
Энэ зүйрлэл утгагүй гэдгийг би мэдэж байна л даа. Та хэзээ ч модны мөчрийг тайрснаар модыг устгаж чадахгүй. Учир нь мөчрүүд бол асуудал биш гэдэг нь ойлгомжтой. Мод л асуудал. Үнэндээ модны үндсэнд гол асуудал нь байгаа юм. Хэрэв та модыг үндсээр нь тайрахгүй л бол асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Мод ургасаар л байх болно.
Хэрвээ бид шийдвэр гарган, хүүхдүүд уруугаа хашхичихаа болъё эсвэл зожиг байхаа болон ганцаардмал амьдрахаа больё эсвэл би өдөр бүр дасгал хөдөлгөөн хийе гэвэл, зөвхөн модны мөчиртэй нь л зууралдсаар байна гэсэн үг. Бид оюун санааны хямрал болон бидний итгэдэг худал хуурмаг зүйлийн жинхэнэ асуудлыг үл тоомсорлодог. Зөвхөн гадаад байдал дээр анхааран, эх үүсвэрийг нь орхигдуулсаар байдаг.
Бид зан төлөвөө байхгүй болгосноор зан төлөвийг өөрчилж чадна гэж бодох нь утгагүй зүйл юм. Зан төлөв бол асуудлын үндэс биш. Мэдрэлийн системийн суваг нь биднийг зан төлөв рүү чиглүүлж байгаа нь асуудал юм. Дараах хоёр алхмыг хийхээс нааш би зан төлөвөө өөрчилсөн ч хариугаа хүртсээр байх болно.
- Зан төлөвийн үндэс болсон худал хуурмагийг устгах
- Зан төлөв рүү хөтлөх мэдрэлийн системийн сувгуудыг шинэ бодлоор орлуулах
Шинэ бодлуудыг бид хаанаас олж авах вэ? Зөвлөгөө: олон нийтийн сүлжээнд тавигдсан постуудыг харах, өөрийн дуртай дуунуудаа сонсох, эсвэл найз нөхөдтэйгөө утсаар ярьж, тэдний санал бодлыг сонсох зэргээс биш юм.
Бид Бурханы Үг рүү анхааран, худал хуурмагийг зогсоож, үнэнээр орлуулах хэрэгтэй.
Есүс ингэж л үйлдсэн. Сатан Түүнийг сорих үед, iPhone утаснаасаа YouVersion-ы Библи апп-аа нээгээд Түүнд тус болох ишлэлийг хайж олоогүй. Тэрээр аль хэдийн Бурханы Үгийн үнэнийг мэдрэлийн системийн сувгууддаа байршуулсан байсан. Тэгээд Есүс соригдохдоо тэр замаар, дуулгавартай байж, сорилтыг даван туулсан.
Бид ингэж л хийх хэрэгтэй.
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдралын тулаануудын ихэнх нь оюун бодолд өрнөж ялж эсвэл ялагдаж байдаг. Тэгвэл бид эдгээр тулаанд хэрхэн илүү ялалт байгуулж эхлэх вэ? Энэхүү 7 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ нь Life.Church чуулганы Пастор Крейг Грошелийн бичсэн номоос сэдэвлэгдсэн бөгөөд бид Бурханы үнэнийг байлдааны төлөвлөгөө болгон ашиглах замаар хор хөнөөлт бодлуудтайгаа хэрхэн тэмцэх, хяналтаас хэтэрсэн бодлоо хэрхэн ялан дийлэх, өөрсдийн оюун бодолд өрнөж буй дайнд хэрхэн ялж эхлэх талаар суралцах болно.
More